antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 17, 2017 14 comments

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг АТГ шалгаж эхэлжээ

нийтлэсэн Admin

Өөрийн эзэмшлийн орон сууцаа 180 сая төгрөгөөр тохижуулсан, сард 25 сая төгрөгийн цалин авдаг, 300 сая төгрөгөөр автомашин худалдаж авсан гэх мэт мэдээллүүдээр нэг хэсэг “бөмбөгдүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэнгийн тухай сөрөг мэдээлэл олон гарсан ч үүнийг хууль хяналтынхан шалгаж, шийдвэрлээгүй удсан.

Саяхнаас түүнийг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ирлээ. Ийн шалгах болсон шалтгаан нь түүнийг “Монголросцветмет”-ийн захирлаар ажиллаж байхдаа компанийн эзэмшилд байсан лицензүүдийг БНХАУ-д хууль бусаар худалдсан гэж үзсэнтэй холбоотой гэнэ.

Тэрээр 1994 оноос Орос Монголын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий захирлаар томилогдож, энэ албыг 12 жил хашсан. Түүнийг энэ албыг хаших явцдаа “Монголросцветмет” нэгдлийн ерөнхий геологич М.Ариунбаяртай хамтран олон лиценз  “зохицуулсан” гэж ярьдаг бөгөөд улсын хөрөнгөөр нөөц нь тогтоогдсон ордуудыг “хоосон” гэж хуурамч баримт үйлдэн авч үлдээд, өөрсдөө зарсан байж болзошгүй байдаг аж.

Мөн түүнийг УИХ-ын гишүүн байхдаа Өмнөговь аймгийн Номгон суман дахь хар тугалгын ордыг хятадуудад өндөр үнээр зарсан хүн гэж ярьдаг. Тэрээр уг ордыг Алтайн бага уулсын дархан цаазат бүсэд багтдаг байсныг хасуулж, бүр 50-иадхан км-ын зайд хилийн боомт нээж өгөхөөр хөөцөлдөж байсан гэсэн мэдээлэл бий.

Түүнээс өмнө 2005 онд “Монголросцветмет” нэгдлийн захирлын суудлыг ашиглаж, жонш борлуулах гэрээг зах зээлийн үнээс хэт доогуур хийж өгсний шагналд 300 мянган ам.долларын авлига авсан, мөн “Шижир алт” ХХК-тай хамтран гаалийн татвараас зайлсхийж, улсад 860 сая төгрөгийн хохирол учруулсан зэрэг хэргээрээ улсын яллагчаас 7 жилийг чанга дэглэмтэй хорих ангид хорих ял эдлэх шийтгэл сонсож байсан ч шүүхээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж “замхруулсан” байдаг.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • ///////// (August 17, 2017 11:11:27 am )

    uheechee

  • zochin (August 17, 2017 11:12:26 am )

    balair uwgunii luiwariin hurungu ih udagui shatnaa

  • Zorigo (August 17, 2017 12:12:06 pm )

    Fuckin Tsuvdaanuud

  • Anonymous (August 17, 2017 2:14:32 pm )

    xereg xezeech xuuchirdaggui yum gedgiig xaruulj bna daa xo.Busad oligarxuud ch bas surgamj bolog !

  • ИРГЭН (August 17, 2017 3:37:16 pm )

    МӨНГӨТЭЙ БАРДАМСҮРЭНГ ШАЛГААД ЯАХИЙНБЭ? ХЭДЭН ХАЛТАР ТӨГРӨГ ӨГӨӨД Л ХЭЛГҮЙ БОЛДОГ ШҮҮДЭЭ А,Т,Г, аа????????

  • Anonymous (August 17, 2017 7:22:58 pm )

    Yasan caihan medee be I’m luibarchdiig cain shalgah heregteei I’m ondor sttalin abdag baij. Iluu dolooj luibar hiideg nohdod tor tooor nuuree haruulah heregtei naaad hun chin erdenetiin shar rezeneer box dizel zergeer ih mongo ugaasan t tenderiig bur yariad hereggui ene gunners ih. Luibar garna. Erdenetiin Zamora lion stalng buuruul eronhiilogch ooo

  • Зочин (August 18, 2017 3:20:03 pm )

    АТГ-ын эрхэмүүд авилга авдаг болов уу?

  • Anonymous (August 18, 2017 8:07:21 pm )

    Zob yasan zob jail hiij bna. Araas n ehner n ih hor nairuucan shuu ter abgai

  • Haraa (August 18, 2017 8:38:24 pm )

    Zob yasan zob jail hiij bna. Araas n ehner n ih hor nairuucan shuu ter abgai

  • Haraa (August 18, 2017 8:39:23 pm )

    Zob yasan zob ajil hiij bna. Araas n ehner n ih hor nairuucan shuu ter abgai

  • Naran (August 22, 2017 1:06:49 am )

    худлаа мэдээллээр иргэдийг төөрүүлэхээ зогсоогооч ээ. Энэ хүний үнэргүй хөлсний коммент бичигчид өөрсдөө энэ дэлхийгээс зайлбал таарна. Та нар хүн гүжирдэхээ больсон нь дээр дээ.

  • Anonymous (August 22, 2017 10:08:43 pm )

    Goy doo goy doo .Battulga Er xvn hiine gesnee hj ehelj dee .Bid ziv xvnee songojee Bayrlalaa Mongolchuudaa.

  • zob (August 22, 2017 10:15:12 pm )

    Ajlaa ogooch

  • Bi (August 31, 2017 2:18:24 am )

    Шалгах багаднаа

antalya rent a car