antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 15, 2017 25 comments

БХЯ-ны дархан аваргын “дархалсан Коля” гэгч хэн бэ?

нийтлэсэн Admin

Армийн албан хаагчдын дунд урьд нь “хорлонт” хэмээх оносон хочтой байсан хурандаа Б.Коля гэгч одоо бараг 70 шахаж яваа өвгөн саяхнаас “дархлагдсан Коля” нэртэй болсон гэнэм.

Армид насаараа зүтгэсэн генерал хурандаа нар ч зүсийг нь бараг хараагүй байсан Коля гэх ийм нэгэн этгээд 2005 онд БХЯ-нд “хуулийн зөвлөх”-ийн албан тушаалд, яагаад ч юм шууд дэд хурандаа цол зүүгээд, хаанаас ч юм гэнэт гараад иржээ.

Сүүлд сургийг нь сонсвоос, социализмын үед Зүүнбаянд цэргийн шүүхэд ганц хоёр жил ажиллаж байгаад 1980-аад оны сүүлчээр Зөвлөлтийн цэрэг Монголоос гарахад тэдний үлдээсэн байр байшингаас нилээдийг хувьдаа зувчуулж хөлжөөд, дараа нь армиас сэмхэн халагдаж, Турк руу ч гэв үү наймаанд явсан нэгэн гэнэ. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байхдаа тэр 1980-аад онд шоронгийн хоригдлуудын дунд зориуд орж хоригдол болж “жүжиглэж тагнуулдаад” тэр үеийн хууль хяналтын байгууллагыг шавартай хутгаж “ноцтой хэрэг тарьж” явсан увайгүй этгээд гэж байгаа.

Сүүлд БХЯ-нд тэр ингэж гэнэт гарч ирснээ төдөлгүй сайд дарга нарыг хуулийн “урхинд” эвтэйхэн оруулж дарамтлаад, гартаа хийж аваад санасандаа хүрдэг “мэргэн арга”-тай болсон гэдэг.

Тэр тийм элдэв башир арга хэрэглэсээр, БХЯ-ны мониторингийн дарга, “Бөртэ” ТӨҮГ-ын дарга, “БХАҮ-ийн нэгдэл” ТӨҮГ-ын дарга болж чадсандаа эрдэж, очсон газар бүртээ авлига, авгай хүүхний хэрэгт орооцолдож явахынхаа зэрэгцээ амжиж бас мэргэжилгүй авгайгаа БХИС-д багш болгож, гурвын гурван хүүхдээ БНХАУ, ОХУ, АНУ-д цэргийн сургуульд ч явуулаад амжсан “сүйхээтэй эр” гэнэ билээ. Тэр ингэж армид овжиноор шургалж, “сайн эр”-ийн замаар мацсаар, сонин хэвлэлд ч олон удаа шүүмжлүүлж, бүр нэг бус удаа АТГ-т хүртэл шалгагдсан ч тэд бүгдийг “араар нь цэвэрхэн тавиад”, одоо эцэстээ нутгийнхаа “дүү хүү” Бат-Эрдэнэ аваргын гар дээр ирээд бүр ч “цайрчээ”.

Түүнийг өнгөрсөн 7 хоногт БХЯ-ны Ерөнхий хянан шалгагчийн буюу “генерал” цолны зэрэглэлтэй албан тушаалд Б.Бат-Эрдэнэ сайд дэвшүүлснийг сонсоод армийнхны чих нь дэлдийж, нүд нь орой дээрээ гарчээ. Арай ч дээ, цэргийн хэргийн мэдлэг боловсролгүй, насны хувьд талийсан, бас дээр нь ашиг сонирхлын асар их зөрчилтэй,  ёс зүйн дусал ч байхгүй ийм этгээдийг ингэж хөөрөгдөхийн учир юу билээ, сайд гуай?!

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн баталсан “Офицерын алба хаах журам”-аар бол аль дээр үед, өдгөөгөөс 13 жилийн өмнө тэтгэвэртээ гарчихсан байх ёстой “товарищ”-ийг ингэж оодруулж байгаагийнхаа учрыг эрхэлсэн сайдын хувьд Б.Бат-Эрдэнэ гуай л  хариулж тайлах учиртай.

Энэ бол чухамдаа, хууль хяналтын байгууллагыг урьд нь баастай хутгаж явсан энэ Б.Коля гэх “хуульч нэртэй хулгайч”-ийг БХЯ-нд хууль журмын гадуур байлгаж, “генерал” албан тушаалаар шагнаж байж өөрийнхөө авлигадаа ашиглах гэсэн дархан аваргын “далд дархан мэх” ч байж мэднэ гэх хардлага цэргийнхний дунд өөрийн эрхгүй төрж байгаа нь ч зөв гэлтэй.

Үнэн шударга ёс хаашаа алга болчихов оо…, “мэргэжлийн” гэх хуурамч гуншинтай Засгийн газар аа, АТГ аа, сайд дарга нар аа !!!

 

Бэлтгэл офицер Б.Зориг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (August 15, 2017 10:05:54 am )

    Менге тел. Батэрдэнэ гэж найгуй шуналтай

  • батаа (August 15, 2017 12:20:59 pm )

    өө ста гэж

  • зочин (August 15, 2017 1:47:49 pm )

    Төр түмэн нүдтэй биш билүү. Ийм хүмүүс төрд шургалахаар ойлгомжтой. Шунал нь хүзүүгээ орооноо

  • иргэн (August 15, 2017 4:34:59 pm )

    Энэ нөхөр 65 наснаас дээш настай байх учиртай хүн Саяхан хурандаагаа сэргээсэн Энэ бол цэвэр ашиг сонирхол АТГ шалгах ёстой. Нөгөөтэйгүүр миний гар цэвэр, миний мөр цэвэр гээд ерөнхийлөгч болох гээд Монгол улсыг тойроод балтундаад байсан Батэрдэний үнэн нүүр царай Энэ хүн үнэхээрийн цагаандаа гарчээ МАН-ын нэрийг ёстой нэг баастаж дууслаа Коля чам шиг офицерийн курс төгсөж офицер болсон хүн генерал болдоггүй юм Тасгийн захирагч ч хийж үзээгүй хүн байж Ерөнхийлөгчөө генерал цол олголтыг завсарлуулаарай

  • иргэн (August 15, 2017 4:37:01 pm )

    Энэ мууг хэн дархалдаг юм Том нэр өгч Удахгүй Батэрдэнэ зайлна Коля бас хусагдана

  • Anonymous (August 15, 2017 7:44:17 pm )

    Шараа шараа бөх гуай ичиг ичиг

  • мн (August 15, 2017 9:08:45 pm )

    бөх саид идэж ууж болоогүи ээ

  • Anonymous (August 15, 2017 10:23:04 pm )

    БАС юУН КОЛЯ ГАРААД ИРВЭЭ

  • irgen (August 16, 2017 2:04:09 am )

    Naa muu nobsh chin unheer olon hunii amidralaar togolson er hund baij bolomgui hamgiin muu muuhai shingesen nobsh bga sh dee uhuul taaran uneesei muusain nobshnuud

  • Anonymous (August 16, 2017 2:15:39 pm )

    ene zasag tor ni bishuuxan soligdoj Xurelsuxiin zasag garch ireesei…bux said nariig solij tednii xar xol bolson agentlagiin darga nariig ch gesen solix xeregtei.Yapon uls 2 tsagiin dotor zasagaa buren solij bolood bxad manaix yagaad chadaxgui gej.esvel ene oligarxuudaas oor uxaantan NAN*d bxgui gej uu?????????

  • Anonymous (August 16, 2017 2:29:04 pm )

    Колягийн 4 хүүхэд БХЯ-ны нэр дээр гадагшаа цэргийн сургуульд явсан ш тээ. 3 нь насанд хүрээгүй байх даа. Хүү нь Японы цэргийн сургуулийг хаяад ирсэн. Хүүхдүүдийг нь цэргийн сургуульд явуулдаг гэх бригадын генерал Г.Сайханбаяр /топор Хүрэлсүхийн хүн/-т 3 өрөө байр авч өгсөн л гэдэг. АТГ шалгах ёстой л байх. Дүнкүү бөхийн тархийг угааж байгаа нь үнэн л дээ. 1953 онд төрсөн байх учиртай. Иргэний үнэмлэхээ солиулаад 1956 он болчихсон гэж байгаа.

  • ИРГЭН (August 16, 2017 3:28:28 pm )

    Манай цэргийнхэн гэж үнэхээр доожоогүй, хамраа унжуулж нусаа гоожуулсан номой юмнууд….Хөндөнгөөс мэргэжлийн бус, авлигач луйварчид хүрч ирээд толгой дээр нь шээж байхад инээгээд л зогсож байдаг, юу ч гэх вэ дээ..Хохь нь ээ хохь нь…………….

  • holboo (August 16, 2017 4:08:35 pm )

    erunhiilugch min iim humuusiig ZH zailuul

  • zochin (August 17, 2017 11:47:32 am )

    ene Baterdene gej erguu yumiig yah gej batlan hamgaalahiin said hiilgedeg bnaa. Enenees bolj uls maani muhuj bna uu daa. erguu yumu geheer bas idej uuhdaa suramgai yumaa

  • зочин (August 17, 2017 12:35:56 pm )

    Бат эрдэнэ-ийн балаг дуусахгүй ИНЕГ-ын бүх удирдлагад хурандаа цол олгосон гэсэн тэр дотор эмэгтэй хурандаа ч гарч ирсэн

  • зочин (August 17, 2017 1:28:50 pm )

    Коля гэж нэг хогийн новш одоо болиосой Бөртэ ТӨҮГ ээс идсэн нь багадаад одоо юунд шунаад тэтгэвэртээ суухгүй зууралдаад байдаг байнаа үйлдвэр камбинатад байсан хувийн үйлдвэрээ зараад тоног төхөөрөмжөө Бөртэд сэтэрхийтэвэнээ хүртэл үнэлж өгчихөөд бөртэгийн хүүхнүүдийг дарамтлаад ер нь хийхгүй юм алга даа ийм хүнд генерал цол өгвөл хэцүүлбайна генерал цолны үнэ цэнэ алга болвол таарна

  • зочин (August 17, 2017 1:33:34 pm )

    юу л болоод байна даа БХЯ ийм байгаагүй л байлтай генерал цол гэдэгийг чинь хүн болгонд өгөөд байдаггүй нэр хүнддтэй сайхан цол байлтай ийм ялзарсан амьтныг генерал болгүж бузарлаж яанаа Батэрдэнэ сайдаа ухаан байна уу идэж ууж л байвал болхонээ

  • зочин (August 17, 2017 1:36:08 pm )

    Ерөнхийлөгчөө та та энэ генерал цолыг цэгцлэх хэрэгтэй шүү Элбэгдоржийн үед замбараага алдсан шүү дээ

  • cereg (August 17, 2017 3:28:50 pm )

    Ц.Элбэгдорж цэргийн стратегийн төвшний боловсролгүй хоёр хүнийг Жанжин штабын даргаар томилж гурван таван хошуутай генерал болгосон төдийгүй цэргийн ямар ч боловсролгүй Д.Энхбаатар, Билэгт, Бадрал, Ганбаатар нарыг найз нөхдийн хувьд, дээр нь мэрэгжлийн тусгай(тагнуул, цагдаа) боловсролтой ч цэргийн оперативийн төвшний сургалтад суралцаагүй Жаргал(авилгалд шалгагдаж байгаа), Хурц(гадаад улсын шорон байсан), Эрдэнээ(ажлаас хариуцлагаар халагдаж байсан), Доньжсамбуу(тэтгэвэрт гарсан байсан), Амгаланбаяр зэрэг зарим улс төрийн томилгоотой хүмүүст ч цэргийн дээд цол хүртээлээ. Зарим хүмүүсийг мөнгөний хүчээр цол хүртсэн гэх хардлага цэргийнхэн дунд байна.

  • зочин (August 18, 2017 7:36:55 am )

    маш хэцүү

  • зочин (August 18, 2017 9:24:27 am )

    Коля юу? Оросын цэргийн онгоцоор тарваганы арьс гаргах гэж байгаад хилийнхэнд баригдаж хөгөө чирж байсан хог шүү дээ. Шунал нь дэндсэн хулгайч даа. Өчнөөн цэргийнхний амьдралаар тоглосон доо. Батэрдэнэ сайд арай ч дээ. Колятайгаа зайлж армийнхныг амраагаад өгөөч. Армид тан шиг хэрэггүй хүн алга.

  • д (August 21, 2017 5:55:13 pm )

    Батэрдэнэ новш өөрөө ажлаа өгөөд зайлаач бөхөө ч сайн мэдэхгүй байж юун сайд хийх вэ

  • д (August 21, 2017 5:56:38 pm )

    Батэрдэнэ ямар шуналтай юм бэ Армийг мэргэжлийн хүмүүст нь өгөөд зайлаач ээ

  • Anonymous (August 24, 2017 10:32:46 pm )

    Коля чи хүний амьдралаар их тогловол бөө энэ тэр их хөгжсөн удам сударт чинь нөлөөлөх вий Гэмгүй байдгийн хувьд сануулж бн

  • хххн (August 24, 2017 10:33:39 pm )

    Коля чи хүний амьдралаар их тогловол бөө энэ тэр их хөгжсөн удам сударт чинь нөлөөлөх вий Гэмгүй байдгийн хувьд сануулж бн

antalya rent a car