antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 14, 2017 17 comments

Өөрсдөө дэглэсэн юм биш үү

нийтлэсэн Admin

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж чагнасан тухай мэдээлэл сүүлийн хэд хоногийн турш Солонгосын олон ангит киноноос ч илүү олны анхаарлыг татлаа.

Хэн шадар сайдыг тагнах даалгавар өгсөн нь одоогоор тодорхойгүй байгаа ч, энэ хэрэгт хардагдаж буй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ын дарга М.Энхболд нар хэзээ ч, хэнийг ч мөрдөн дага гэсэн даалгавар өгөөгүй гэдгээ мэдэгдчихсэн. Харин У.Хүрэлсүх  сайд чимээгүйхэн байгаа ч, түүний ажлын албаныхан болон өмгөөлөгч нь байсхийгээд л хэвлэлийн хурал хийж, сонин, сайтад мэдээ, ярилцлага нь нийтлэгдэн, уг асуудлыг олон ангит киноны төвшинд аваачин, “ээдрээт үзэгдэл”  үргэлжилсээр байна. У.Хүрэлсүхийг дэмжигч залуучуудын байгууллага НАМЗХ-ны гишүүд ч МАН-ын их хурлыг яаралтай хуралдуулахыг шаардсаар байгаа юм.

Нэг талаар, намын удирдлагуудын дунд томоохон зөрчил үүссэн мэт харагдавч, нөгөө талаас намын даргад санаархаж буй хэн нэгний зохиол өрнөж буй мэт. Тус зохиол У.Хүрэлсүхийг хоёр сар дагаж мөрдсөн гэх гэрч Ч.Батболдын яриагаар эхэлсэн. Түүний яриа одоогоор үнэн худал нь нотлогдоогүй байна. Дээр нь хуулийнхан  гэрч Ч.Батболдыг болон иргэн А, Ж нарыг баривчилсан.  Мөн А нь шадар сайдын эгчийн хүүхэд бөгөөд тэдэнтэй хамт У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Отгонбаярыг ч мөн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлснээр А, Ж нь Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч бөгөөд тагнах үйл ажиллагааг зохион байгуулсан байж болзошгүй хэмээн сэжиглэгдэж байгаа гэх. Гэтэл юуны учир А гэгч найз Ж-ыхаа хамтаар  нагац ахаа мөрдөх ажиллагааг зохион байгуулах болов гэдэг нь сонин. МАН-ын дарга М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээснийхээ дараа албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн. МАН-ын их хурал болох нь тодорхой. Тэд хурлаар дотоод асуудлаа хэлэлцэж, даргаа сонгох нь ч гэсэн цаг хугацааны асуудал.

Энэ мэтээр өрнөж буй үйл явцыг харвал, Шадар сайдыг тойрсон дуулиан МАН-ын Их хурлыг яаралтай хуралдуулж, намын даргын суудлыг авах гэсэн У.Хүрэлсүхийн багийнхны төлөвлөгөө юм биш  байгаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • иргэн (August 14, 2017 6:09:52 pm )

    Хүрэлсүх гэгч маш овилгогүй сүр сар хийсэн улаан коммунист, мөрийтэй тоглож улсад 17 тэрбум төгрөгний хохирол учруулсан өнөөдрийг хүртэл асуудлыг дарсаар ирсэн луйварчидын нэг адилхан төрийн хулгайчдын толгойлогчдын нэг

  • C (August 14, 2017 6:39:25 pm )

    Hujaa 2iin sanaa gej aimar bgan shuu

  • Тэнэгүүд (August 14, 2017 6:57:23 pm )

    Зориг гуай бас өөрийгөө алсан гээд нэг мөсөн биччихээч лаларуудаа

  • Tiim bh hha (August 14, 2017 7:01:25 pm )

    Bi uchigdur bas uuriiguu nileen dagalaa hurdan alhdag nuhur bna shuu hha. Ymar teneg ni uuriiguu daguulj bhaw dee

  • алдараа (August 14, 2017 7:20:26 pm )

    Хүрэлсүхийг дарах гэж олон янзаар үзэж байндаа

  • Сувдаа (August 14, 2017 7:21:27 pm )

    Мөнгөний төлөө энэ зэргийн нийтлэл бичих ч юу ч биш бхаа

  • RR (August 14, 2017 7:59:23 pm )

    ЕЭ БҮҮ ҮЗЭГД.ЯМАР ХОРВООД БИ МЭНДЭЛЧИХСЭН ЮМ БЭ?

  • АРАЙ Ч ДЭЭ (August 14, 2017 8:26:34 pm )

    Яахаараа эгчийнх нь хүүхэд нагац ахыгаа мөрддөг юм бэ? гайхаж байна?

  • Зочин (August 14, 2017 8:48:46 pm )

    Шудрага хүнд оршин тогтох орон зай саарал ордонд, монгол төрд байхгүй гэлцэх. Арай ч үгүй байлгүй дээ хэмээн сэтгэлээ засч суухаас даа.

  • Anonymous (August 15, 2017 1:58:01 am )

    Хүрэлсүх женког сайн дуурайж их үлгэр дуурайлал авчээ. Бас нэгэн доржзодовтон женко гарч ирлээ. Ккк

  • ЗОЧИН (August 15, 2017 12:27:08 pm )

    ойворгон сагсуу хүн энэ төрийг самрах вийдээ бид ямар үйлтэй ард түмэн бэ

  • Зочин (August 15, 2017 3:55:25 pm )

    Хурэлсух бол МАН дотор байгаа АН-ын тагнуул юм. Учир нь тэр хуучны МАХН-ыг одоогийн МАН, МАХН болгож хоюур хуваагаад АН- д хучин зутгэсээр байгаа нэгэн гэдэг нэгэнт тодорхой болсоор Байна

  • bk.sdfv (August 15, 2017 10:26:33 pm )

    sain shalgaj unen uchriig togtooh baihoo

  • зочин (August 16, 2017 2:17:11 pm )

    хүрэлсүх ч ер нь шудрага шуудхан хүн ш дээ энхбаяр ерөнхийлөгчид та биш авгай чинь төр бариад байгаа юм бишүү гэж хэлсэн ганц хүн биз дээ

  • Anonymous (August 16, 2017 2:21:35 pm )

    ooriigoo daguulsan shalguulsan ch baisan yadag yum.ene baliar MANiin mafi*tai temtsexiin tuld bux l argiig ashilasan ch yadag yum….gexdee Xurelsux tegex xun yavch bish baix…….

  • Anonymous (August 16, 2017 6:28:53 pm )

    Женкогийн сонгуулийн ПР баг топорт үйлчилээд эхэлсэн нь топор, херо 2-ын яриагаар л ил боллоо.

  • Dulam (August 17, 2017 1:03:54 am )

    ard tumnig talrsuulsan uudgui novsh zail chi

antalya rent a car