antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 3, 2017 8 comments

Ж.Эрдэнэбат Шинзо Абе шиг л бай л даа

нийтлэсэн Admin

Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн толгойлсон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ саналаараа огцорлоо. Ингэж саналаараа огцорч буйгаа Засгийн газар ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд гаргасан шийдвэр гэсэн байна. Учир нь эрх барьж буй Либераль-Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаа билээ. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газар одоо хэдхэн цаг л ажиллана. Өнөө орой   шинэ Засгийн газар бүрдтэл тэд үүргээ гүйцэтгэж байх юм хэмээн хэвлэлүүд онцолжээ.

Улстөрийн соёлтой улс орны Ерөнхий сайд болон түүний танхимын гишүүд ийнхүү санал гаргадаг байна. Манай улсад бол байдал өөр, ард түмний итгэл бол юу ч биш. Түүнийг сэргээх тухайд бүр ч ярилтгүй, чухам яаж суудалдаа байх вэ гэдгээ бодно. Өнгөрөгч 2016 оны сонгуулиас хойш нэг жилийн хугацаа өнгөрхөд эрх баригч намд итгэх итгэл алдарсан гэдгийг хаа хаанаа мэдэж буй. “Мэргэжлийн” гэх тодотголтой Засгийн газрын нэг жил гаруйн хугацаанд хийсэн ажил гэвэл Монгол Улсын гадаад өрийг л нэмэгдүүлсэн түүхэн “гавьяа”-тай. Үүнээс үүдсэн ард түмний итгэл ч эрх баригч намд алдарсан гэдгийг саяхан болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль харуулсан. Засгийн газар нь байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрсөн байхад эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдод ард түмэн хоёр ч удаа итгэл өгөөгүй нь үүнийг батлана. Энэ нь ерөөсөө эрх баригч нам, тэдний Засгийн газарт итгэх иргэдийн итгэл алдарчээ гэсэн үг. Тэгэхээр Ж.Эрдэнэбатын Засгийн газар Шинзо Абегийн Засгийн газар шиг өөрсдийн саналаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч ард түмнийхээ итгэлийг сэргээх цаг нь болжээ.

Хэрвээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар үлгэрлэвэл айсуй 2020 оны сонгуульд арай дөмгүүр үзүүлэлт харуулах байх. Түүнээс бус энэ чигээрээ муйхарлаад байвал намаа ирэх сонгуульд ялагдалд хүргэх нь дамжиггүй.

Х.Баатар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Зочин (August 04, 2017 9:28:34 am )

    Битгий худлаа солиороод бай уналтанд орсон баййсан эдийн засгийг зогсоож цаашид сэргээх тал руугаа явуулж байна энэ амжилт бишүү

  • Зочин (August 04, 2017 9:31:29 am )

    Ардчилсан намынханд та нар л мөн 2020 оны сонгуульд Ардын намынхныг ялаасай гэж бодож байгаа байхдаа аль болох ажил хийлгэхгүй хагаралдуулах л ажлыг хийж иймэрхүү юм бичиж байгаа байлгүй

  • Anonymous (August 04, 2017 11:00:26 am )

    Хариуцлага хулээх нь том шинэчлэл.

  • nergui (August 04, 2017 4:20:09 pm )

    ene dashdorj gedeg said amiduu uhsen gej law duuldaagui erdenes 5 tolgoig erchimtei ajilluulna geed baisan yasan be

  • Zochin unuree (August 04, 2017 7:39:29 pm )

    Ediin zasgaa sergeej ajlaa sasin hiij baigaad ni ataarhaad uhlee yu mongol sergehiin esreg baigaa huniig hen gej oilgoh be yu bolob gej .Ogtsroh ym bolj baina sonin sonin ym bichdeg gar be hunii ajild vuu saad bol ajil gej vaidag bol teriigee l hii

  • Anonymous (August 04, 2017 10:08:50 pm )

    Н.Алтанхуяг,Ч.Сайханбилэг нарын баасыг цэвэрлэж,бондоос хулгайлсан мөнгө,өр төлбөрийг нь барагдуулах гэж зүтгэсээр нэг жилийг авахдаа элгээрээ хэвтсэн эдийн засгийг найдвартай сэргэх эхлэлийг тавьж байгааг учир мэдэх боловсролтой хүмүүс ойлгож байгаа.Удахгүй үр шимийг нь жирийн иргэд хүртэж мэдрэх болно.
    Хаалгаа барьсан компаниуд үүдээ нээж,дүрвэж гарсан гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.Битгий баачих гээд бай

  • БАТАА (August 06, 2017 1:01:10 am )

    Эрдэнэбат гайгүй хүн шиг байна. Гэхдээ ажиллах чадваргүй сайд нараа зоригтой солих хэрэгтэй . Тэр Эрүүл мэндийн ,Сангийн сайд нарыг эхний ээлжинд өөрчлөх ухаалаг ажил хэрэгч хүмүүсийг тавих

  • 77777 (August 07, 2017 8:54:05 pm )

    UG UG TENTSUU

antalya rent a car