antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2017 16 comments

Америкийг устгах нь Монголчуудын мөрөөдөл,амьдралын утга учир уу?

нийтлэсэн Admin
Хятад Зүрхэд, Орос далайд парад хийчихлээ, Орос Америкийн хамаг дипломатыг хөөчихлөө, дайн болох нь, Америкийг сөнөөх нь гээд хөөрцөглөсөн улс фэйсбүкээр дүүрэн. Хэд дэхи ч удаагаа ингэж хөөрч байна, хичнээн ч их урам нь хугарч ирсэн бол? АНУ-ыг сөнөөж яах гэж байгаа юм бол?
АНУ бол Бурхан биш. Манайх шиг өөр улс ард түмний төлөө бүхнээ зориулж сөнөж мөхөж явдаггүй, өөрийнхөө улс ард түмний төлөө бүхнээ зориулж мандаж бадарч явдаг. Өнөөдөр МУ-ын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа бол АНУ юм. Өөр юу ч биш. Хятад хэт тэлэхийг АНУ яавч зөвшөөрөхгүй. Хятад зөвхөн АНУ-ын байр суурийг л харгалзна. Дэлхийн тэнцвэр, тогтвортой байдал, энх тайван зөвхөн АНУ-ын хүчээртогтож байгаа. АНУ дэлхийн цагдаа байгаагүй бол хүн төрөлхтөн сөнөж ч магадгүй. Болдоггүй зарим улсыг бороохойдох юм уу, сануулга өгдөг нь юутай их завшаан бэ.
Саяхан Хятадад ухуулгын видео гарсан. Товч утга нь ”Монгол бол Хятадын хэсэг. Гэтэл ЗХУ булаасан. ЗХУ мөхөхөд таатай нөхцөл бүрдсэн. Монголын удирдлага манайд нэгдэх хүсэлтэй байгаа. Ард иргэд нь Оросод элэгтэй, манайд дургүй шинж байдаг ч сүүлийн үед бол зөвхөн амьжиргаагаа сайжруулахыг л бодох болсон. Гагцхүү АМЕРИК БАРЫН МЯРААЛТ бидэнд саад болж байна. Гэхдээ Монголд америкийн эсрэг үзэл хүчтэй болж байгаа нь маш сайшаалтай” гэсэн байв. Америкийн эсрэг үзэл нь шууд Монголын тусгаар тогтнолын эсрэг үзэл болж байна. Америкийг эсэргүүцнэ гэдэг Монголыг эсэргүүцнэ гэсэн үг болж байна. Америкаас урвана гэдэг Монголоос урвана гэсэн үг болж байна.
Сталин БНМАУ бол ДИУ-ын хэсэг гэсэн байр суурийг олон удаа албан ёсоор илэрхийлсэн. Сталин найрамдалт Японтойгоо байлдахаас татгалзаж, харин Япон Барууны хоёрыг хооронд нь аль болохоор их байлдуулж туйлдуулахыг хүсэж байсан, дараа нь бүх дэлхийн пролетарийн хувьсгал нэртэй дэлхийн III дайныг өдөөж, бөмбөрцгийг тэр аяар нь ЗХУ болгох эртний мөрөөдөл. Холбоотон Гитлертээ яаж хандаж байсан шигээ л холбоотон Баруундаа хандаж байв. Тэгээд Баруун биелүүлэх боломжгүй болзол тавьж, цахалъя гэж бодоод, БНМАУ-ыг зөвшөөрвөөс дайнд орно гэсэн байдаг. Берлин-Ром-Токиогийн гурвалжны эсрэг эвслийн томоохон гишүүн Хятад үүнийг зөвшөөрөхгүй учраас Баруун ч бас зөвшөөрч чадахгүй гэж тооцоолсон.
Гэтэл 1944 оны зун АНУ-ын дэд ерөнхийлөгч Х.Уоллес БНМАУ-д айлчилж, улмаар БНМАУ нь тусгаар тогтносон улс байх ёстой улс юм байна гэж тунхаглаж, Чан Кайшигаар зөвшөөрүүлснээр дэлхий БНМАУ-ыг дэмжих үүд хаалга нээгдсэн (1943 онд Каирт АНУ, Британи, Хятадын тэргүүнүүд уулзахад Рузвельт, Черчилль нар БНМАУ, Туваг Хятадын хэсэг гэж ярихыг зөвшөөрөхгүй гэж байсан байдаг). Дэлхий Чин Чина хоёрыг ялгадаггүй байсан цаг. Одоо ч сайн ялгадаггүй л дээ. Ингэж АНУ манай тусгаар тогтнолд их үүрэг гүйцэтгэсэн юм. Үүнд Сталиний үүргийг багасгах гэсэнгүй.
Тэрбээр Японд бууж өгөх шийдвэр гарч байхад л, одоо бууж өгч байгаа Японыг яасан ч яадаг юм гэж хэзээ хойно дайрсан, өөрөөр хэлбэл холбоотнуудын өмнө амласнаа биелүүлээгүй. Тэр нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг их эрсдэлд оруулсан (http://asiarussia.ru/articles/8517/). Нэг хэсэг АНУ Чанкайшигийн шантажинд орж, БНМАУ-ын тусгаар тогтнолыг үгүйсгэж явсан нь үнэн. Тэгвэл ЗХУ Маотой муудсан зурвас үед л манай тусгаар тогтнолыг тууштай дэмжиж байсан байдаг. Бусад үед Хятадын хэсэг гэж гэрээ хэлэлцээр байгуулж явсан.
Танайд Өвөр Монголыг нэгтгэнэ, харин манайх Туваг авъя гээд 44 онд ЗХУ өөртөө хууль бусаар нэгтгэсэн. Ялтын гэрээний үеэр Сталин Ар Өвөр нэгдсэн Монголын тухай ярина гэж Чойбалсанд хэлж байсан ч, зөвхөн БНМАУ-ыг ярьж, Хиагтын гэрээгээр хуваагдсан Монгол улсын хохирлыг улам өргөн хүрээнд баталгаажуулсан.
Дайны дараа ЗХУ-ын зүгээс Монгол АНУ хоёр харилцаа тогтоох явдлыг цаазлан хориглож, 1987 онд л зөвшөөрсөн. 1989 онд БНМАУ-ыг ЗХУ Хятадад найр тавьснаар хамаг юм нь хойд хөршөөс хамааралтай байсан манай оронд их хямрал эхэлж, сүйрэл мөхлийн ирмэгт тулсан. Тэгэхэд хэн тусалж түшиж босгосон билээ? Мөнгө, хүнс, түлш, техник, зөвлөгөө, хариу нэхээгүй бүхий төрлийн тусламжаар хэн хангаж, өлсөж үхчихэлгүй, гал алдаж хөлдчихөлгүй, аргаа бараад харьд нэгдэж боол болчихолгүй байлгаж аминд орсон нь хэн бэ? Хэний ачаар бид өдий зэрэгтэй яваа юм бэ? АНУ, түүний холбоотнуудын ачаар. Өнөөдөр л өрөвдөхөд өр өшиглөнө гэгчээр амтай бүхэн шахуу Америкийг үзэн ядаж, сөнөөсэй гэж хийрхэж байгаа болохоос. Тийм л сүрхий юм бол 90-ээд онд Америкийн тусламжаас татгалзчих нь яасан юм, тэгээд амь гарчих нь яасан юм? Африкийн улс шиг үнэгүй өгсөн хүнснийх нь төлөө алалцаж байсан байж, өнөөдөр эртэй сайндаа даваад гарчихсан юм шиг хаахалзах юм. Хүнд хэцүү үед хөтөлж явсан ах нарыгаа санамаар. Даанчиг үгүй шүү. Угаасаа социализмын үед бүх төрлийн хоосролд орж, хүн төрхөө алдсаны харгай. Муу хандсаны өмнө чичрэн долигонож, сайн хандсаны өөдөөс давран дарлах гэдэг амьтны ёс соцфеодализмаас үлдэж ирээд, залгамжлагч нь болох клептофеодализмд архагшиж байна.
Мөнгөнөөс өөр эрхэмгүй, мөхлөөс өөр хүрэх юмгүй явахаа болих цаг тулж. ЗХУ-ын үеээс хойш юу ч сонсож мэдээгүй бол сонсож мэд. Бид зөвхөн хойшоо ухарч, нурааж сөнөөж, мунхарч оюунгүйдсэн байж ардчилал, капитализмыг байгуулчихлаа, шал дэмий юм байна, алив тэр гайтай Америкийг сөнөөе, еврейг устгая гэж бархиралдах нь ойд төөрсөн сармагчин адил. Дэлхийн хаана ч ийм юм ярьж байгаа улс алга. Хоёр хөршийн нэг нь түшмэдийн зэрлэг капитализм, нөгөө нь намын зэрлэг капитализмтай байгаа, гэхдээ шилжилтийн үеэсээ, соцфеодализмаасаа бүрэн салаагүй нь мэдээж. Манайх хулгайчийн бурангуй феодализмтай. Харин хөгжингүй орнууд социалистуудын номлож байсны дагуу капитализмаар дамжаад социализмд цөм орж байна. Тэр зөвлөлтийн үеийн тархи угаалтаар “капитализм сөнөтүгэй, социализм мандтугай” гээд байгаа нь хоёр хөрш сөнөтүгэй, Америк, түүний холбоотнууд мандтугай гэсэн утга болж буйг ч люмпенүүд сэхээрэх янз алга.
Соцфеодализм капитализм хоёрыг хамт байлгах гэж оролдсон нь хоёр хөршийг системийн хямралыг үүтгэж байна. Энэ нь улс төр, эдийн засгийн их донсолгоонд хүргэнэ. Бүхнийг өөрчлөх их хувьсгалгүйгээр феодализмаас капитализмд бүрэн шилжнэ гэж бараг байдаггүй. Феодалууд нь хойш нь чангаагаад байдгаас хувьсгал үүддэг. Хоёр хөршийн нийгэм, эдийн засаг хүнд байдалтай болж байна. Дайн хийх гэсэндээ биш, өөрсдийн ард түмнийг сатааруулж төөрөгдүүлэх, сүрдүүлэх, гадаад дайсны дүр рүү анхаарлыг нь хандуулах гэсэндээ парад хийж байна. Хятадын арми дотоод үймээн самууныг дарахад хамаг хүчээ зориулдаг. ЗХУ шиг юм болбол яах вэ. Бас л нэг гүрнээс хэт хараат болчихсон. Бас л их хямралд орно. Алсыг харах хэрэгтэй. Амала Камала хүртэл юм сурч ойлгодог. Хичнээн зөвлөлтийн суртал ухуулгад мунхарсан байлаа гээд юм ойлго, ухаар. Үхэхийг хүсээгүй бол. Харь улс гүрнүүдийн төлөө цээжээ дэлдэж явах биш, Монголынхоо төлөө бодож сэтгэж, зүтгэж хичээж бай. Юун тэр Хойд Солонгос Молонгос… Дайн, хүчирхийлэл сурталчлах, хэт даврах, туйлшрах, улс үндэстэн хоорондын зөрчил мөргөлдөөнийг дэвэргэх, МУ-ын ҮАБ-д харш зүйл хэлэх хийх – энэ бүхэн чинь зүйл заалттай гэмт хэргүүд шүү. Зөрчлийн хуулиар бүр ч чанга болсон.  Хайртай улсуудаа дайн руу турхирч байж шоронд оров…
Америк барын мяраалт бидэнд хэрэгтэй. Хамаг дэлхийн шударга улстай Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж Хатан зориг, бүхий л чадлаараа Хайртай Монгол орноо мандуулах нь ч бидэнд хэрэгтэй.
Ч.Мөнхбаяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • мн (August 01, 2017 10:35:29 pm )

    Дэлхиин 2 даины дараахь буруу тогтолцоог 3 даинаар засах боломжтои болж баина

  • Монгол (August 02, 2017 9:42:51 am )

    Та холодильник явж хуцдаа

  • Монгол (August 02, 2017 10:10:07 am )

    Найруулга хэлц энэ тэр авах юм алгаа.

  • зочин (August 02, 2017 12:31:30 pm )

    Америкчууд бол дэлхийд жанжлах гэсэн бодлого явуулдаг, одоо ч явуулж байгаа, бусдын хэрэгт байнга хөндлөнгөөс оролцож байдаг, түрэмгийлэгч орон. Учир нь тэд бол уугуул индианчуудыг нухчин дарж газар нутаг, баялагт эзэн суусан цагаачдаас бүрддэг улс. Цагаачдыг дээрэлхэж сурчихсан учраас дэлхийн бүх улс оронтой тэгж харьцдаг. Дэлхийн 2 дугаар дайнаас хойшхи бүх дайныг АНУ өдүүлсэн байдаг. Өнөөдөр шизотой тэрбумтан энэ улсын Ерөнхийлөгч болчихоод дэлхийн улс гүрнүүдийг эвдрэлцүүлж, сөргүүлж эхэллээ. Энэ нь юунд чхүргэж мэднэ. Тийм юмыг ойлгодоггүй хүн үү энэ Мөнхбаяр гэгч.

  • ИРГЭН (August 02, 2017 2:31:11 pm )

    ҮНЭНДЭЭ МАНАЙХАН АНУ-ЫГ ДИВААЖИН ГЭЖ БОДДОГ Ч АВРАГЧ ГЭЖ ОЙЛГОДОГГҮЙ.ХАРИН МАН-ЫНХАН АНУ-ЫГ ҮЗЭН ЯДДАГ БАЙХ ХАРИН АН-ЫГ ДЭМЖИГЧИД АНУ-ЫГ АВРАГЧАА ГЭЖ ХАРДАГ БАЙХ ШҮҮ.МАН-ЫНХАН ХЯТАДРУУ АН-ЫНХАН АНУ-РУУ ЧАНГААЖ БАЙХ ШИГ.

  • Зочин (August 02, 2017 6:27:45 pm )

    Энэ бичлэгээс Америк угаадас идсэн галзуу өвчтөний үнэр үнэртэж байна.

  • Зочин (August 02, 2017 6:29:47 pm )

    Америкаа дуудаад Ирак шиг, Ливи шиг болгочихооч мал минь.

  • Монгол (August 02, 2017 6:44:31 pm )

    Ч.мөнхбаярын бичсэнийг уншаад огт ойлгосонгүй

  • ganaa (August 02, 2017 7:12:30 pm )

    ANU,ORS

  • Zochin (August 02, 2017 9:26:51 pm )

    ZUV BICHJEE.

  • ЗОРИГТ (August 02, 2017 9:28:58 pm )

    ЗӨВ Л БИЧСЭН БАЙНА . ЭРЛИЙЗҮҮД УГААСАА ҮГҮЙСГЭНЭЭ ОЙЛГОМЖТОЙ

  • Zochin unuree (August 02, 2017 10:14:45 pm )

    Amerik shig balai ulsig ertentsees haigaad uz dee yaag l olj haragdaach

  • Го (August 02, 2017 11:22:00 pm )

    АНУ шударга ёсыг уландаа гишгэж дэлхийн өнцөг булан бүрд дайны гал асааж ард түмнүүдийг нь цөлмөн тонож хүчирхийлж байгаа түрэмгийлэлд нь Монголчууд дургүй байгаа болохоосбусад асуудал нь 20- р асуудал гэдгийг ойлгодоггүй мал уу. ЗХУ хэзээ ч Хятадтай шууд нэг хийлтэй байхыг хүсээгүй бас Монгодчуудыг нэгтгэхийг хүсээгүйд учир нь байгаа болохоос АНУ манайхыг тусгаар тогтнуулсан гэвэл түүн шиг худал юм байхгүй, түүхээ уншиж байж жаахан хүн ойлгохоор юм бичмээр юм

  • nergui (August 03, 2017 1:21:03 pm )

    ene nuhur tuuhee sain unsh sudal tegj baij bich umnuus ni ichmeer hudlaa ym bichih ymdaa

  • zochin (August 04, 2017 9:26:29 am )

    savaagui nohoi sarand hutsana gegcheer gedsee tejeej chadahgui baij olon yam dongodohoo bolitsgoo teneguudee avgainhaa uchriigch olj chadahgui baij bas tom gurnuudtei muchuurhuh sanaatai hen ta nariig tooh yam

  • zochin (August 06, 2017 7:15:22 am )

    hucvaa

antalya rent a car