antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Aug 1, 2017 33 comments

Н.Энхбаяр Л.Энэбиш агсны үхлийн шалтгааныг нуун дарагдуулсан уу?

нийтлэсэн Admin

Улстөрч болгонд өөрийн гэсэн арга барил байдаг 

Н.Багабанди, С.Баяр нар нь ерөнхийдөө хүчирхийллээр асуудлыг шийдэх арга барилтай хүмүүс юм. 1998 онд Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгийг өөрийн хувийн өмч мэт зарцуулж, уг үйлдвэрийн хөрөнгөөр Эрдэнэт үйлдвэрийг хувьчлаж авах гэж байсан Ш.Отгонбилэгийн хэрэг илчлэгдэж, ЗГ шүүхэд шилжүүлсэн байв. Ш.Отгонбилэгийг шүүх дээр өмгөөлж байсан өмгөөлөгчид нь гэвэл хожим Е-Прокурор болсон Алтанхуяг, Ерөнхий шүүгч болсон Ганбат нар байв.

Тэр цагийн МоАХ эвслийн үүрэг гүйцэтгэгч ЗГ нь ТӨХ-оороо дамжуулан шийдвэр гаргуулж, Ш.Отгонбилэгийг Эрдэнэт Үйлдвэрийн захирлын ажлаас чөлөөлжээ. Ш.Отгонбилэг тамга тэмдэгээ авч зугтааж, Н.Багабандийн ивээлд шургасан байлаа.

Н.Багабанди, С.Баяр нар нь эрх баригч МоАХ эвсэлээс Е-сайдад нэр дэвшсэн хүмүүст Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар буцаан тавь гэсэн болзол тавин нэрийг нь буцааж байжээ. Ингэж 7 удаа буцсан хүн бол Да.Ганболд юм.

Яг тэр үед С.Зориг МоАХ эсвэлээс Е-сайдад нэр дэвшихээр яригдаж эхлэв. Энэ мэдээллийн сургаар С.Баяр С.Зоригтой олон удаа очиж уулзаж, Эрдэнэт үйлдвэрийн талаар барих байр суурийг нь сонсож, байр суурьт нь нөлөөлөх гэж оролдож байжээ.

Гэвч С.Зориг МоАХ эвслийн Эрдэнэт үйлдвэрийн талаар барьж байсан хатуу чиг шугамыг үргэлжлүүлнэ гэдгээ хэлж байжээ. Мөн энэ байр сууриасаа ухарахгүй ч гэсэн байдаг. Ингээд тэд С.Зоригийг Е-сайд болох замаас нь алж устгаж зайлуулсан бололтой юм.

Харин дараа нь тэдний тавьдаг дээрх болзлуудыг Ж.Наранцацралт бүрэн зөвшөөрсөн тул Е-сайд болсон бололтой. Үнэхээр Ж.Наранцацралт нь ТӨХ-ны дарга З.Энхболд, Д.Одхүү мэтийн хүмүүсийг ажлаас нь хусч, Бас ОХУ-ын Эрдэнэтийн 49 %-ийг хувьчилсан байдлыг хүлээн зөвшөөрч, бид танайхтай ижил нөхцөлөөр хувьчлал хийсэн тохиолдолд та нар бас зөвшөөрөх ёстой шүү гэсэн утгатай захиа бичжээ.

Эндээс харахад Ш.Отгонбилэг Н.Багабанди, С.Баяр, Ж.Наранцацралт нар Эрдэнэт үйлдвэрийн 51 %-ийг хувьчлах үйл ажилгааг хийх байжээ. Гэтэл Н.Энхбаяр Ж.Наранцацралтын ОХУ-д илгээсэн захиаг УИХ-д оруулан, түүнийг огцруулж, хамаг ажилгааг нь нураасан байна. Эндээс Н.Энхбаяр, С.Баяр, Н.Багабанди нарын хоорондох зөрчил дээд цэгтээ хүрчээ.

МоАХ эсвэлийг (1996-2000) онд Ерөнхийлөгч Н.Багабанди, С.Баяр нар зовоодог шиг зовлонг цаашид үүсгэх нь П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан мэтийн МАХН-ын удирдлагад илэрхий байсан тул үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасгаж, УИХ-ын шийдвэр гаргах ирцийг ердийн олонхи болгох гэсэн МоАХ эсвэлийн саналыг дэмжин 2000-онд Үндсэн хуульд 7 өөрчлөлт оруулжээ.

С.Баяр, Н.Багабанди нар ч зүгээр суусангүй. Цэцийн дарга Жанцанд нөлөөлөх байдлаар Цэцээр хориг тавиулан гацаа үүсгэлээ. Ингээд П.Жасрай, Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан нар нь С.Баяр, Н.Багабанди нартай хэлэлцэн шахсаар үндсэн хуулийн 7 өөрчлөлтийг зөвшөөрүүлжээ.

Үүндээ 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Багабандийг МАХН-аас дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн хөшүүргийг тэд гол хөзөр болгож байв.

Үнэхээр үндсэн хуулийн 2000-оны 7 өөрчлөлтийг С.Баяр ба Багабанди нар зөвшөөрөөгүй бол УИХ-ын дарга Л.ЭНЭБИШИЙГ МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр яригдаж байсан байна.

Энэ вариантыг С.Баяр, Н.Багабанди нар улс төрчийн хувьд мэдэрч байжээ.

Тэд Л.ЭНЭБИШ гуайг илд далд үргэлж өдөөн хатгаж, оролдож байсан гэдэг. Л.Энэбиш гуай нэгэн удаа ТВ-гээр хэлсэн үгэндээ: Би ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй ээ гэж хэлээд байхад итгэхгүй, хүнийг зүгээр байлгахгүй байвал би яс үзнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн ч яахав гэж хэлж байжээ.

Эндээс харахад Л.Энэбиш гуай Н.Багабанди, С.Баяр нартай ил үзэлцэхээр шийдэж байсан гэлтэй.

Л.Энэбиш Эрдэнэт үйлдвэрт мөнгө угаах буюу гадаад ба дотоодын хууль бус мөнгө эргэлдүүлж байгаа тухай ноцтой мэдээллүүд байна. Тиймээс Эрдэнэт үйлдвэрт УИХ-аас тусгай комисс томилж, шалгалт оруулна гэж мэдэгдэл хийлээ.

Энэ цаг үед Н.Багабанди, С.Баяр нар Е-прокуророор Алтанхуягийг, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Ганбатыг тавьсан байсан юм. Товчоор хэлбэл Шүүх, Прокурор тэдний гарт бүрэн орсон байжээ.

Л.Энэбиш нь УИХ-ын намрын чуулганаар шийдэх ажлуудынхаа тухай баасан гаригт ажлын цагаар, хэвлэлийн хурал зарлан мэдэгдэл хийв.

Тэр баасан гаригийн шөнө Л.Энэбиш намын нөхөдүүдтэйгээ билльярд тоглож байсан байна. Энэ үед Н.Энхбаяр намын эв нэгдэлээ бодон хагаралыг намжаах үүднээс Л.Энэбиш гуайг Н.Багабанди, С.Баяр нартай эвлэрүүлэхийг хичээж байжээ. Ингээд тэр шөнөө Л.Энэбиш нас барсан юмаа.

Жич: УИХ-ын даргын эмч гэж байдаг бөгөөд УИХ-ын даргад эрүүл мэндийн тогтмол үзлэг хийж, гэнэтийн эрсдэлтэй өвчин байгаа эсэхийг хянаж байх үүргэтэй юм.

Уг эмч би хувиарын дагуу тогтмол үзлэгүүдийг хийж байсан. Даргын амь насанд гэнэтийн аюул учруулахаар өвчин байгаагүй гэж мэдүүлэг өгчээ.

Хожим нь энэ эмч ч бас зуурдаар амь насаа алдсан байдаг. Эндээс харахад аллага ч бас хөгжиж дэвшдэг ажээ.

1998 онд С.Зоригийн амь насыг бүдүүлэг технологиор хөнөөж байсан бол 2001 онд Л.Энэбишийг маш нууц байдлаар хөнөөсөн бололтой юм.

Тэр цагт Н.Энхбаяр МАХН-ын дотоод эв нэгдлийг бодон энэ хэргийг дарж өнгөрөөжээ.

Хожим нь үүнийхээ төлөөсөнд Л.Энэбиш гуайн хүү Э.Мөнх-Очирыг УИХ-ын гишүүн болгох байдлаар нөхвөр хийсэн бололтой. Ийм нэгэн учир битүүлэг хэрэг Монголын нэн шинэ түүхэнд гарчээ.

Хожим нь С.Баяр ОХУ-д элчин сайдаар ажиллаж байгаад Монголд иржээ. 2007 онд МАХН-ын ИХ ХУРАЛ болох гэж байлаа. Энэ үеийн улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байжээ.

М.Энхболд МАХН-ын дарга, Е-сайд болсон байсан ба Н.Энхбаярын Ц.Элбэгдоржтой 2004, 2005-онд тохирсон бүх тохироог нурааж, хувийн тоглолт хийж байсан тул Н.Энхбаяр МАХН-ы их хурал дээрээ өөрийн фракцын хүмүүсийг М.Энхболдын эсрэг турхирч байсан цаг юм.

Үнэндээ Л.Энэбиш, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ц.Нямдорж, Лүндээжанцан, Цанжид, Очирхүү мэтийн хүмүүс бол П.Жасрайн залуучууд юмаа.

П.Жасрай нь 1992-онд Е-сайд болсон үеээсээ Н.Багабанди, Даш-ёндон, Очирбат (буурал) мэтийн хүмүүстэй тэмцэлдэж, хөгшин гэж жийгдэж байжээ. Энэ үеээс л тэр эдгээр залуусыг улс төрд дэмжин оруулж ирсэн байна.

2007 оны үед П.Жасрайн бүлэг дотор М.Энхболдын байр сууриас болж хагарал маягийн юм үүсч, дотооддоо тэмцэлдэх болжээ.

2007 оны МАХН-ын их хурлын үеэр П.Жасрай голлох лидер хэвээр байв. Товчоор П.Жасрай энэ залуучуудаа цуглуулан уулзаж, асуудлыг зохицуулж чадах цорын ганц хүн нь байжээ. Гэвч яг энэ хурлын үеээр П.Жасрай мөн л гэнэт нас баржээ.

Ингээд П.Жасрайн бүлэг гэх түүний улс төрд оруулсан залуучууд хоорондоо ил далд хагаралдаж, эвлэлдэх ямар ч боломж гарсангүй.

Уг их Хурлаар М.Энхболдыг МАХН-ын даргаас хусч, С.Баяр МАХН-ы дарга болов. Энэ нь П.Жасрайн тэргүүлдэг бүлгээс Н.Багабандийн тэргүүлдэг бүлэгт МАХН-ын удирдлага шилжилж байгаа эргэлтийн цэг юм.

П.Жасрай нь нас ахисан хүн байсан тул түүний үхэлд нийгэм олон нийт нэг их анхаарал хандуулаагүй юмаа. Гэвч 49 хоног нь дуусаагүй шахуу байхад түүний хүү Ж.Жанцан мөн л гэнэт нас барлаа. Жанцан бол харьцангуй залуу хүн байв. Одоо бодож байхад Жанцанд Жасрайн үхлийн талаар ямар нэгэн хар сэжиг байсан байхаа. Тиймээс аюулыг сэргийлж Жанцангийн амыг барьчих шиг болсон.

Ингээд С.Баяр барьцаа лавшруулан шахсаар М.Энхболдоос Е-сайдынх нь албан тушаалыг мултлан Е-сайд болсон юмаа.

Мөн 2008-оны 7-р сарын 1-нд сонгуулийн будилаанаас болж хилэгнэсэн олон нийт МАХН-ын төв байрыг бүслэн чулуу шидэн хэдэн цонхнуудыг нь хага цохив. Гэвч харанхуй болоход иргэд тарж яваад насанд хүрээгүй шахуу хэдэн хүүхэд залуучууд л үлдсэн байв. Тэр үед ЦЕГ-ын тусгай тасгийнхан дотор нь орж өдөөн турхирч, МАХН-ын байрыг нэмж галдав.

Ингээд Н.Энхбаярыг шахаж байж, зарлиг гаргуулаад хүүхэд залуусыг буудан цус урсгаж, дарсан юм. Эндээс улс төрчдийн эрх мэдэлтэй байхдаа хэрхэн ажилладаг арга барилтай болохыг үзэж болох буй заа.

Үргэлжлэл бий…

Г.Баян


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

33 Comments

  • Irgen (August 01, 2017 8:10:12 pm )

    Mash ih mushgin guivuulj, mash hudlaa zuiliig tsugluulj bichsen bna, yamar zorilho aguulsan yum bol? Enebish guian emch ni odoo ch amid bogood sayhan Gaviyat avsan daa… Г.Баян нийтлэлч та ёс зүйтэй, үнэн зүйл тэрлэсэн болбол зүгээр бна даа

  • иргэн (August 01, 2017 9:25:16 pm )

    үгүй дээ бараг үнэн бишүү

  • Tungaa (August 02, 2017 12:02:32 am )

    Ene khun zob yum bichsen bna

  • zochin (August 02, 2017 12:53:49 am )

    Sain nairuulj bichjee! Uneniig guivuulj atgag sanaany uudnees bichsen baina. Yaagaad ingej bicheed baina ve/ gevel hudal ugiig dahin dahin bicheed baival unen bolno gej Bat-Uul helj baisan sanagdana. Ter l zorilgo ni yum uu daa!

  • Юу (August 02, 2017 12:19:28 pm )

    S.Sorigiin yhel, Narantsatsaltiin yhel, Enebishiin yhel, uur zunduu yhel tsag bus baih aa.Odoo ene yhlyydiig hen hotloh yum medehgyi ee.Tsagdaa,tagnuul l lav ygyi

  • зөв ажил (August 02, 2017 12:21:00 pm )

    Багабанди, Отгонбилэг, С. Баяр нар ч нэг иймэрхүү алуурчин мөндөө. ЗОРИГыг Багабанди, Отгонбилэг, С. Баяр нар алуулсан болж байна даа. Энэ ч үнэн байх шүү

  • зочин (August 02, 2017 12:31:10 pm )

    Энэбиш гуай нас барахад одоо энэ УИХ-н гишүүн төрөөр зээлээ төлүүлдэг Монполиметийн Гарамжав авгай доор нь хэвтэж байсан гэж яриа байдаг юм үнэн болов уу мэдэх хүн байна уу

    • Anonymous (August 02, 2017 7:31:11 pm )

      unen,buudald hevteed huleej baisan gedeg

  • зочин (August 02, 2017 12:56:47 pm )

    Энд нэр орсон МАН-ы бүх дарга нараас энэ нам даруй салж шударга, цэвэр хүмүүсээ гаргаж ирэх хэрэгтэй байна даа

  • ZOCHIN (August 02, 2017 1:01:32 pm )

    TA NAR BOLIOOCHEE YMAR AIHTWAR HUDALAA HELDEG YM BEE NOGOO ENHBAYR GUAIG HVN ALSAN YLD UNGAH NEE ARAICHDEE .

  • Жил (August 02, 2017 1:03:43 pm )

    Шал худалаа эмэгтэй хүнтэй??? Унтаж байгаад зүрх нь хаагдсан гэдэг биз дэ

  • Zochin (August 02, 2017 1:32:47 pm )

    Enebishiin door Altan hebtej vaisan gesen

    • Anonymous (August 02, 2017 7:32:09 pm )

      Garamjaviin uvurt ungursunduu huurhii

  • Зочин (August 02, 2017 2:21:14 pm )

    Үнэнийг гуйвуулж худал зүйл бичсэн байна.

  • zochin (August 02, 2017 4:54:47 pm )

    odoo gishuun bgaa Garamjav guaitai hamt baij bgaad impact bolood nas barsan shuu dee. Yamar muuhai uneniig guivuulsan yum bichdeg yum be

  • иргэн (August 02, 2017 6:59:23 pm )

    Hetruulegtei uran zohiol baina

  • шаабар (August 02, 2017 8:06:11 pm )

    Бага зэрэг хэтрүүлэг халил орсон болохоос ерөнхийдөө үнэн байх магадлалтай баримтууд бичигдэж. Иймэрхүү улс төрийн бохир үйлдэл нилээд газар авч байгаа нь нууц биш шүү. Сумны үзүүр хаашаа хэнд чиглэж явааг мэдэхгүй юм. Харин нум нь хэн болохыг төсөөлж буй хүмүүс цөөнгүй байгаа даа. Манай цагдаа тагнуул ч хөдлөхгүй л биз дээ.

  • зочин (August 02, 2017 9:11:34 pm )

    Энэ Баяр ер нь аймшгийн нүгэлтэй хүн юмаа, нүгэл нь нүдээрээ гэдэг дээ, удахгүй биздээ.

  • ЗОРИГТ (August 02, 2017 9:38:54 pm )

    БАЯРААС ӨӨР ХЭН Ч ИНГЭЖ СЭТГЭЖ ЧАДАХГҮЙ ЭЭ

  • Anonymous (August 02, 2017 10:13:14 pm )

    Ер нь ханатай биччээюүдээ

  • Зочин (August 02, 2017 11:05:02 pm )

    Зоригийн хэрэг бол яйлт ч үгүй Багабанди, Баяр нартай холбоотой. Бусдыг нь мэдэхгүй юм…

  • zochin (August 03, 2017 1:28:24 am )

    zorigiin hereg geed l surjigneed baisan..yu bolson be olson uu..oloogui baihaa,.olohgui baihaa..oldohgui baihaa..chadahgui baihaa….

  • songogch (August 03, 2017 9:59:09 am )

    umnuh tuuhee sana mongolchuud bid iim l humuus

  • ламбаа (August 03, 2017 11:05:27 am )

    батүүл нарын захиалгат бичвэр байна. шал худал логик байхгүй хөх инээд хүргэсэн зохиол болжээ. хэ хэ хэ. одоо хүн ч мөрөөрөө үхэж болохгүй болж

  • ЗОЧИН (August 03, 2017 12:41:50 pm )

    ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР МОНГОЛЫН ТӨРИЙГ ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ГЭЖ УРИАЛЖ ЭВ НЭГДЭЛ ЭРХЭМЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН МОНГОЛ ХҮЧТЭЙ БАЙСАН ӨР ЗЭЭЛГҮЙ САЙХАН БАЙСАН ҮНЭН ШҮҮ ОДОО МОНГОЛ БУДАА БОЛСОН ШДЭЭ БҮХ ХҮН МЭДНЭ АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛ ТӨРД ОЛДОХГҮЙ БАЙН ШД ДАХИН ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХ ЁСТОЙ ТЭГЖ БАЙЖ МОНГОЛ ТӨР ЦЭВЭРЛЭГДЭН ЮМАНД ШУДАРГАН ДЭЭР ХЭНЧ ЭКС Н ЭНХБАЯРЫГ ГҮЙЦЭХГҮЙ ТОЛГОЙ ДУТАН ШҮҮ БАРДАМ ХЭЛНЭ

  • зочин (August 03, 2017 12:42:32 pm )

    Цаг зуурын гэнэтийн болон эргэлзээтэй үхлээр өнгөрсөн 20 гаруй жилийн дотор олон эх оронч, ард түмнийхээ төлөө сэтгэлтэй хүмүүс өөд болсон. Үүнд олигтойхон дүн шинжилгээ хийхгүй бол нууцаар бие биеэ устгадаг гаж тогтолцоо үндсэндээ бий болчихоод байгааг үгүйсгэх аргагүйээ. Тийм учраас Дээд шүүх прокурорын байгууллагын бие даасан байдлыг бэхжүүлэхэд анхаарч хуучин басйан хүмүүсээс мэдүүлэг авч баримтжуулах ажил эхлүүштэй юм.

  • ЗОЧИН (August 03, 2017 12:48:06 pm )

    үнэн хэн ч экс ерөнхийлөгч намбарын энхбаярыг гүйцэхгүй үнэн үе үеийн ерөнхийлөгчидөөс хийсэн ажил их хүн хүчтэй улс төрч одооч ард түмний ерөнхийлөгч хэвээр

  • ЗОЧИН (August 03, 2017 12:51:31 pm )

    элбэгдорж монголыг самарсан алуурчин с зоригийн хэрэг / батүүл элбэгдорж хоёр л алсан гэж со гавъатан хэлсэн шүү дээ с1-ээр маш нотой ноцтой хүн элбэгдорж шоронд хийх естой энэ алуурчинийг

  • ЗОЧИН (August 03, 2017 12:52:36 pm )

    элбэгээг шоронд хийх ёстой үнэн

  • ЗОЧИН (August 03, 2017 12:57:09 pm )

    С ЗОРИГ АГСАН Г ЭЛБЭГДОРЖ БАТҮҮЛ ХОЕРООС ГАРЦААГҮЙ ГЭЖ АМТАЙ БОЛГОН ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ ШАЛГАЖ ШҮҮЖ ШОРОНД ХИЙХ ЕСТОЙ ШҮҮ ТӨРИЙГ БАЯР ХУЛГААЧТАЙ НИЙЛЖ ГАДААДЫН ГАР ХӨЛ БОЛГОЖ ЧАДСАН ХУЛГААЧ ЛУЙВАРЧИД ЭНЭ ХОЕР ХҮН МОНГОЛ ТӨРӨӨР ТОГОЛСОН БАТҮҮЛД БААТАР ӨГСӨН ЭНЭ УЧИРТАЙ ЦААЗИЙН ЯЛГҮЙ ЭНЭ Ч УЧИРТАЙ ИЙМЭЛ АЛУУРЧИД

  • nergui (August 03, 2017 1:33:24 pm )

    hamgiin bohir hun bol hiigui nertei bagabandi

  • zochinZOCHIN (August 03, 2017 3:28:23 pm )

    elbegdorj c.bayr nar ewgvi garuud ed nariig shalgah heregtei shvv YM BOL URID GERIIN HAR OWOOHOI GEGCHEER NOGOO ENHBAYR L HEMLEJ IDEJ SUUHII TSAG HUGATSAA HARUULAAD BAIGAA SHVV MAN AN OPSHOORTONGUUD BOLIOROI

  • зочин зочинзочин (August 03, 2017 8:20:05 pm )

    Энэбиш гуай нас барахад одоо энэ УИХ-н гишүүн төрөөр зээлээ төлүүлдэг Монполиметийн Гарамжав авгай доор нь хэвтэж байсан гэж яриа байдаг юм үнэн болов уу мэдэх хүн байна у Үнэн. Хар мөрт авгай.

antalya rent a car