antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2017 2 comments

Б.Дашпүрэв: Танил тал гэхгүйгээр лицензтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой

нийтлэсэн Admin

Газрын тосны газрын нээлттэй хаалганы өдөрлөг жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт салбарын төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй байгууллага оролцож байгаа аж.  Энэ үеэр уул уурхайд шинээр нэвтэрч буй техник технологийг сурталчлах, иргэд болон аж ахуйн нэгжүүдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх зорилготой юм.

Б.Дашпүрэв: Танил тал гэхгүйгээр лицензтэй холбоотой бүх мэдээллийг авах боломжтой

Энэ зорилгынхоо хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс тус газарт ирүүлдэг хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайланг цахим системээр хүлээн авах ажлыг шинээр санаачлан хэрэгжүүлж байна.

Цахимаар хайгуулын болон уулын ажлын төлөвлөгөө, тайлан хүлээн авч эхэлснээр аж ахуйн нэгжид, ялангуяа хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг хурдан шуурхай зардал чирэгдэлгүй үзүүлэх нөхцөл бүрдсэн. Түүнчлэн тус газраас УУХҮЯ болон бусад төрийн байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн мэдээ, тайлан, судалгааг хурдан шуурхай боловсруулалт хийж хүргүүлэх нөхцөл бүрджээ.

Мөн энэ үеэр Ашигт малтмал газрын тосны газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Дашпүрэв “Өдөрлөгөөр кадастрын бүртгэлийн системийг танилцуулж байна.

Энэ нь ямар нэг танил тал шаардахгүйгээр улсын хэмжээнд байгаа эрдэс баялгийн салбарт хийгдэж байгаа хайгуулын болон ашиглалтын лиценз бусад тусгай хамгаалалттай газар, орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэхчилэн бүх мэдээллийг иргэд www.mrpam.gov.mn вэб сайтаар дамжуулан мэдээлэл авах бүрэн боломж нээгдсэн. Ингэснээр иргэд өөрийн хүссэн мэдээллээ ямар нэг чирэгдэлгүй нээлттэйгээр хүлээн авна” гэдгийг онцлон хэлсэн юм.

Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжилнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (July 26, 2017 8:54:23 pm )

    Jiriin urgen haiguul hiicen gazar abch bolohgui uu

  • зочин (July 28, 2017 5:37:52 am )

    лиценз гэдгийг эх ороноос урвагчид анх гаргасан үүнийг өөрчилж байж тусгаар тогтонол ярих ёстой шинэ ерөнхийлөгч зарлиг гаргаж таслан зогсоох ёстой шинээр эрдэс ашигт малтмал эрж хайх ашиглах хуулийг эх оронд ашигтай олзворлож байгаа компанид ашигтай 51 49 өөр хийх ёстой ядаж сайн гэрээ хий 100 хувиар эрж хайсан бол ашиглалт 50 хувь байх ёстой монгол улс гадаад оронд хайгуул хийж орд илрүүсэн бол 30 хувь авбал их юм бараг 15 хувь авна гэсэн ч ашигтай байх боно дэлхийд ашигт малтмал ховор болсон улс орон хашир болсон мөнгө олох гэж байгаа янхан шиг байхаа боль

antalya rent a car