antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 26, 2017 Comments are off

СХД-ийн 21-р хороонд болсон үерийн улмаас 3 хүний амь эрсдэж, 12 айл орон гэргүй боллоо

нийтлэсэн Admin

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 16:30 цагийн үед 15 минут орчим орсон хүчтэй аадар борооны улмаас тус хорооны 1, 2 дугаар хэсгийн Жаргалант, Аюуш, Өндөрхааны гудамжуудад нийт 40 айл, өрх өртөж, үерт 3 хүн амь насаа алдаж, 4 хүний амь насыг иргэд авран хамгаалсан байна.

Дүүргийн онцгой комисс хуралдаж

  • Хохирол тогтоох ажлын хэсэг
  • Сэргээн босгох ажлын хэсэг
  • Ариутгал тохижилт үйлчилгээний ажлын хэсэг
  • Нийгмийн асуудал хариуцсан ажлын хэсэг
  • Хяналтын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

Амь насаа алдсан А-гийн бүтэн өнчин үлдсэн 9 настай хүүхдийн асран хамгаалагч тогтоохоор дүүргийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид ажиллаж байна.

Үерийн улмаас 5 настай эмэгтэй А-г усанд осолдсоныг Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах салбар, тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон 33 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж 00:20 цагт цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Үерийн улмаас унасан 10квт-ын цахилгааны тулгуур мод унасныг Төв, Улаанбаатар ЦТС ТӨХКомпаниуд 11 албан хаагч, 6 автомашин, техниктэйгээр ажиллаж засварлалаа.

Үерийн улмаас 7 айлын гэр урсаж, 5 айлын гэр нуран ашиглах боломжгүй болж, нийт 12 айл орон гэргүй болоод байна. Мөн 28 айлын хашаа усанд урсаж эвдэрсэн байна. Ард иргэдийн 5 машин усанд урсаж сүйдсэнийг эзэмшигчдийг тогтоон хүлээлгэн өгөх ажил хийгдэж байна.

07 дугаар сарын 26-ны 16:00 цагийн байдлаар тус хороонд дүүргийн онцгой комиссын 15, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 15, Улаанбаатар шинэчлэл ХХК-ийн 19, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн 5, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30, дүйцүүлэх албаны 10, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээний 35, тээвэрлэлт үйлчилгээний 5, иргэдийн бүлгийн 30, сайн дурын гишүүдээс бүрдсэн нийт 150 гаруй хүн ажиллаж байна.

21-р хорооны 70га орчим газар лаг шаварт автсаныг 3 ковш, 2 хүнд механизм, том оврын 8 машинтай бүрэлдэхүүн 22 удаагийн рейсээр 110 тонн хог, лаг шаврыг ачиж цэвэрлээд байна.

Тус хорооны иргэдийн ундны усны 11 худаг үерт автсан учир ариутгал, халдваргүйжүүлэх ажлыг хийхээр “Улаанбаатар ариутгал” ХХК ажиллаж байна. Усны дээжээс авсан шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах тул иргэдийг ундны усаар хангах ажлыг Ус сувгийн удирдах газрын 2 машинтай бүрэлдэхүүн гүйцэтгэж байна.

Нийт 15 бод мал усанд урсаж үхсэнийг ариутгаж, халдваргүйжүүлэх ажлыг дүүргийн онцгой комисс, мэргэжлийн хяналтын хэлтэс шийдвэрлэж байна.

МУЗН-ийн Үндэсний Гамшгаас хамгаалах баг ажиллаж 23 өрхийн 115 хүнд хувцас, усны сав, хөнжил, 460 ширхэг ариутгагч бодис зэрэг 1,650,000 төгрөгийн эд материалын тусламж үзүүлээд байна.

Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас 3 гэр, 50 өрхөд хүнсний зүйлс зэргийг тарааж байна.

Дүүргийн эрүүл мэндийн төвийн 5 эмчийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 54 хүнд эмнэлгийн үзлэг оношлогоо хийж, 5 төрлийн эм тариагаар хангаж, үер усны үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч, зурагт хуудас, материал тарааж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car