antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 12, 2017 12 comments

УИХ-ын дарга М.Энхболд мэндчилгээ дэвшүүлэв

нийтлэсэн Admin

Эрхэмлэх түүхтэй, Их Монгол улсынхаа эзэн болсон нийт иргэд ээ,

Та бүхэндээ Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96жилийн ой, Үндэсний их баяр наадмын халуун мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.

         Өвөг дээдсийн минь бидэнд өвлүүлж үлдээсэн далай их соёлын хамгийн тод илэрхийлэл МОНГОЛ НААДАМ эхлэх гэж байна.

        Сайхан морио унаж, шинэ дээлээр гоёж, айл хотлоороо жарган цэнгэж, баяр баясгалан дүүрэн байхын бэлгэ ерөөл нүүдэлч түмний уламжлалт баярын гол утга агуулга билээ.

       Өнгөрсөн онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламент эдийн засгаа өөд татах, иргэдийнхээ амьдралыг тогтворжуулах зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж ажиллалаа.

     Зүтгэл чармайлтын үр дүн гарч эхэлснийг Та бүхэн мэдэж байгаа. 2012-2016 онд тасралтгүй уруудсаар, дөнгөж 1.0 хувьд хүрээд байсан эдийн засаг эргэн сэргэж, 4.2 хувь өслөө.

Төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж, алдагдал нь 2 дахин буурлаа. Төгрөгийн ханш чангарч, экспортын хэмжээ нэмэгдсэнээр гадаад худалдааны ашиг 1.0 тэрбум ам.долларыг давсан байна. Ажилгүйдлийн түвшин2.5 хувиар буурч, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ 4 дахин нэмэгджээ.

Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурал ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ТӨР байх эрмэлзлийнхээ дагуу нэлээд хэдэн чухал шийдвэр гаргалаа.

Тэтгэвэрт гарах нас, жилийг өөрчилж, иргэн өөрөө хүсвэл эрэгтэйчүүд 35, эмэгтэйчүүд 30 жил ажиллаад тэтгэвэрт гардаг байх, эсвэл 65 нас хүртлээ ажил эрхэлж болдог байхаар хуульчилсан. Ээжүүдийг цалинтай болголоо. Хүүхдийн мөнгийг Монголынхоо бүх хүүхдэд олгохоор боллоо.

Цаашид тогтвортой өсөлттэй эдийн засгийг төлөвшүүлж, иргэн бүр ажилтай орлоготой, айл өрх болгон сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр илүү ихийг хийх хэрэгтэй байна. Бид хөгжил дэвшилд хүрэх зорилтоо хангаж, ард түмэндээ амласан амлалтаа бүрэн дүүрэн биелүүлэх болно.

Монгол наадамчид аа,

Дэнж хөндийд наадамчдын майхан алаглаж, удамт бөхчүүдийн хүч тэнхээ зодгондоо зангирч байна. Уяа морьдын сувдан хөлс цэвцийж, мэргэн харваачдын уухайн түрлэг дуурсаж байна. Монгол наадмын энэ жавхаа бол монгол түмний минь цог хийморийн илэрхийлэл билээ.

Энэ жилийн наадмын өнгөөс ирэх жилүүдийн амьдрал ахуйн байц төрх тодордог. Тиймээс дэлгэр баяр, дэрвэх хийморьтойсайхан наадаарай гэж ерөөе.

Хүлэг бүхэн хурдан, бөх болгон даваатай, сум тоолон мэргэн байг ээ.

Монгол орны минь буян заяа ямагт тэнгэрт тэтгэгдэж, монгол түмний минь амьдрал үргэлж дэвжин дэлгэрч байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • Зочин (July 12, 2017 5:44:22 pm )

    МИЕЭГОМЫН ЭНХБОЛДОО МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭХ ЭСЭХ НЬ ТӨГРӨГИЙН ХАНШ СЭРГЭХ ЭСЭХ НЬ ТАНАЙ НАМААС 100% ХАМААРАХ БОЛНО.

  • Zochin unuree (July 14, 2017 12:48:39 am )

    Tee tee mongol ardin nam ugaasaa medej baigaa meddeg sergeedeg gedgiig olon tumen medne

  • Anonymous (July 15, 2017 10:33:32 am )

    АН улсаа унагааж мөлхүүлдэг, МАН өндийлгөж алхуулдаг. Энхболд оо! Ухамсар дорой хүмүүс таныг их доромжиллоо бүү тоо. Монголын сор болсон хүмүүс, оюунлаг боловсрол өндөрүүд нь женкогийн явуургүй хар пи арт итгээгүй хагас саяуулаа танд санал өгсөн шүү. Та хийдгээрээ хийгээд улсаа хурдан аврах хэрэгтэй

  • Anonymous (July 15, 2017 10:36:29 am )

    Энэ хүнийг хужаагаар нь дуудаад ч монголын топ улс төрч хэвээрээ бн. Ерөнхийлөгч болсон бсан бол гадныхан монголд итгэж шуурах байлаа. Даанч дэндүү их хар муу аргаар сошиал ертөнцийн хүчээр ухаан дутмаг иргэд түүнийг тоосонгүй. Аргагүй бх. Тэд улс төр мэдэхгүй женког ямар хүн гдг мэдкү болохоор итгэнэ үнэмшинэ хайрлана. Цаг хугацаа харуулнамз

  • Иргэн (July 15, 2017 9:10:45 pm )

    Гамшиг тарьсан ерөнхмйлөгчийн эхнийх нь энэ гамшиг, цахшид ч их юм ирэх байхаа?! Бид тэсэж үлдэх эс үлдэхээ л харъяа ?!

  • Зочинбат (July 16, 2017 11:39:39 am )

    Мэндчилгээ дэвшүүлсэнд баярлалаа. Дээрх хүн битгий тэнэгтээд бай, хэний нам бөөн өрөнд орууллаа.

  • Иргэн (July 16, 2017 2:28:32 pm )

    Харин тиймээ?! АН бөөн өрөнд оруулж одоо буруу ерөнхийлөгч сонгосон сонголтын лайгаа эх орон минь амсаж эхэллээ?!

  • ЗОРИГТ (July 16, 2017 7:13:48 pm )

    ОДОО ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭЖ НАМЫН ДАРГА УИХ-Н ДАРГЫН АЛБАН ТУШААЛАА ӨГ . МОНГОЛЫН УЛС ТӨРД ДАХИН БИТГИЙ ИРЭЭРЭЙ .

  • ЗОЧИН (July 16, 2017 11:39:57 pm )

    энхболд манан бүлэглэлийн хорчин лаларын мэндчилгээ монголын ард түмэнд хэрэггүй лалар аа чи зүгээр л их хуралийн албан тушаалаас салж чадахгүй лалар шд өрсөлдөж чадахгүй эр хүн шиг лалар биш эм хошуутай авгай хорчин лалар адагийн эр авгайгаа магтаж байдаг юм шд саяны сонгуулаар тэнэг авгайн энхболд газрын наймаачинаа магтаж онигоонд орсон шд ккк ккк албан тушаалийн төлөө хүний гэр бүлийг занал хийж тэсрэх бодис явуулж ялах юм гэнэ битгий сэрүүн зүүдэл ялтан минь чи хэнч биш гэдэгээ ойлгосон биз саяны сонгуулаар лалараа

  • ЗОЧИН (July 16, 2017 11:45:51 pm )

    энхболд элбэгдорж баяр хулгаачид төрийг ч самарах шиг болсондоо одоо энэ хүн хэн ч биш ман нэргүй луйварчидийн нам шүү 60-н тэрбум 90-н минут бүрэн зураглал гээд маш их нотой ноцтой дээр хүчингийн гэмт итгээд ман-д дан ийм бузарууд их хөгшин залуу янхануудтай нам баяр аас эхлээд байнаа байна жинхэн нүдны булай луйварчид

  • ЗОЧИН (July 17, 2017 11:20:55 am )

    энхболд лалар баярын баруун төмсөн зүүн төмсөг нь элбэгдорж шд ард түмэн мэдэх ёстой малуудаа монголыг энэ ноход л хятаөдтай нийлж ард түмнийг самарч байна гичий ялтанууд төрөөс төрсөн тэрбумтанууд шд шударга төр алга

  • МОНГОЛ ИРГЭН Ж.МӨНХЗУЛ (July 18, 2017 8:06:18 am )

    ТА НАМ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛУУДАА ӨГ. ТЭГЭХГҮЙ БОЛ МАН, ТӨР ДАРАА НЬ МОНГОЛ АРД ЭВГҮЙРНЭ.

antalya rent a car