antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jul 10, 2017 24 comments

Ерөнхийлөгч Х.Баттулга тангаргаа өргөж, тамгаа гардаж авлаа

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Х.Баттулгын УИХ-д тангараг өргөх ёслолын арга хэмжээ Төрийн ордны их танхимд боллоо. Ингээд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Х.Баттулга  “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг дээдлэн хамгаалж Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангаргалъя” гэж тангараг өргөлөө.

Үүний дараагаар түүнд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн тамгыг гардуулж өгсөн юм. Мөн иргэдийн төлөөлөл шинэ Ерөнхийлөгчид хандаж үг хэллээ.

Үүний дараагаар шинэ Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хандаж үг хэллээ. Тэрбээр “Монголчуудаа элэг нэгт ахан дүүсээ УИХ-ын эрхэм гишүүдээ хүндэт хадагтай ноёдоо.  Миний бие иргэд сонгогчдынхоо хүлээлгэж буй өндөр найдлага юм. Би Ерөнхийлөгчийн албыг ард түмнийхээ төлөө сэтгэл оюунаа дайчлан чин сэтгэлээр ажиллах дуудлага гэж найдаж байна. Итгэл өгч улс орноо хөгжүүлэх мөрийн хөтөлбөрийг минь дэмжсэн нийт иргэддээ талархал илэрхийлье. Мөн хамтран өрсөлдсөн нэр дэвшигчиддээ талархал илэрхийлж байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр ч удаа сонгогдсон Ц.Элбэгдоржийн цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн үүрэгт ажилд та бүхнийхээ итгэлээр томилогдлоо. Их Хурлын эрхэм гишүүдээ, би нэн түрүүнд иргэдээ ядуурлаас гаргах, ажилгүйдлээс гаргах асуудлаар хамтарч ажиллах бодолтой байна. Ядуурал, ажилгүйдлыг арилгахын төлөө та бүхэнтэй хамтарч ажилламаар байна. Та бүхний зөв зүйтэй бүхнийг би дэмжиж ажиллана. Дутуу дульмаг шийдвэр, хууль гаргавал шүүмжлэх болно. Бид иргэдээ сонсдог Ерөнхийлөгч байна. Миний бие хууль ёсыг уландаа гишгэсэн түшмэдийн бодлогыг хэзээ ч дэмжихгүй. Тэдний бусармаг явдлыг таслан зогсооно. Иргэдээ ядууруулж цөөн хүний халаас зузаардаг бурангуй ёсыг таягдан хаяна. Би эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Мөнхийн хоёр хөрштэйгээ бүх тал дээр хамтарч ажиллана. Монголын маргаашийг, эх орныхоо төлөө хамтарч чаддаг Ерөнхийлөгч байна. Мөнх тэнгэр биднийг эвээг. Сайн бүхэн дэвжин дэлгэрэх болтугай. Монгол Улс хөгжин бадартугай” гэсэн юм.

Б.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Кореа (July 10, 2017 7:42:01 pm )

    Ямар сүр хүчгүй ёслол болвоо. Шинэ тэргүүнээ хүлээн авч бгаа хүмүүсийн царайнд баяр баясал бхгүй, гашуудалд орж бга юм шиг хүйтэн хөндий ажиллагаа боллоо. Женко ийм намхан юмуу. Сүр сар гээл намбагүй харагдана. Жоохон тайван намбатай бай!!!

  • Anonymous (July 10, 2017 7:43:39 pm )

    Баттулгын ёслол өрөвдөлтэй байлаа. Хэдэн дэмжигсэд нь л алга ташихын хөөрхий. Энхбаяр эбэ нтрийнх маш эрч хүчтэй гоё болж бсан. Ихэнхийн дуртай дэмжсэн хүссэн тэргүүн биш болохоор тэр бхда

  • Баасан (July 10, 2017 8:59:40 pm )

    Битгий атаарха. Сүр сүлдгүй болгосон төрийг авч байна. Төрөөр тоглогчид төрийг ийм арчаагүй болгосон . Засах боломжгүй бол хэцүү байхдаа.. Хариуцлагагүй хүмүүстэй тооцоо бодох төрийг цэвэршүүлэх хэрэгтэй

    • ЗОЧИН (July 16, 2017 4:40:43 pm )

      ХӨӨРХИЙ ДӨӨ. МАНАЙ ИРГЭДИЙН БАЙЖ БАЙГАА ЦАРАЙ, БОЛОВСРОЛ, АМЬДРАЛЫН ТУСГАЛ НЬ ЭНЭ ХҮН ШҮҮ ДЭЭ. ИЙМ Л ИРГЭД, ИЙМ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЛЬ АЛЬ НЬ ЗӨВ.

  • мн (July 10, 2017 9:19:33 pm )

    ЭЛБЭГЭЭ АМ МЭХ ХИИЖ БАИГАА ХАРАГДАЖ БАИНА АА ӨӨРИИНХӨӨ ГАРЫГ ӨРГӨ ГЭХ ШИГ ХАХА

  • АЙМШИГТАЙ (July 11, 2017 12:58:33 am )

    МОНГОЛЫН УЛС ТӨР БҮРЭН ДАМПУУРСАНЫГ БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ БОЛДОГИЙГ ХАРУУЛЛАА МОНГОЛЧУУД БАТТУЛГЫГ ЯАЖ 4 ЖИЛ ТЭСНЭЭ АЙМШИГТАЙ

  • Uragshaa (July 11, 2017 1:28:33 am )

    odoo ingeed AN iin galzuural ehlee ene udaa mongoliin ard tumen buruu huniig songoson Battulga Enhbold 2 iig songoson AN, MAN iin aldaa mongoliin tur zasag ih zavharsan bna mongol oron mini buruu ulsuudaar udirduulaad dampuurch doroitoliin tuild hursen

  • Щ (July 11, 2017 9:58:40 am )

    Хурай хурай хурай! Жавхаатай, цоглог харагдлаа. Цаанаа л гэрэлтсэн ухаалаг шуналгуй сайхан эр юмаа.

  • зочин (July 11, 2017 11:43:31 am )

    Муу эр дайнд хеерне гэдэг шиг ажилаа аваагуй байхад нь хеереед яахав дээ. Ажлын ур дунг анхны томилгооноос нь шууцгээе. Шинэ еренхийлегчид захихад та ЗХ-ны еоенхий командлагч ЗХЖШ–ын даргыг томилно. Энэ томилгоон дээрээ нам, нутаг ус гэж харгалзахгуйгээр томилгоогоо хийгээрэй. Ямар хун томилохыг ЗХ-нд хоёргуй сэтгэлээр зутгэж байгаа жирийн мянга мянган офицер, ахлагч нар болон челеенд гарсан ЗХ-ныхее сайн сайханы телее зурх сэтгэлээрээ холбоотой байдаг мянга мянган офицер, ахлагч нар харж байгаа шуу. Энэ олон хумуусийн итгэлийг буу алдаарай. ЗХ-ны нэр хунд ямар тувшинд байгаа вэ. гэдгийг анхаарна биз. Танд амжилт ху ье.

  • Цэцэг (July 11, 2017 12:05:46 pm )

    Уг нь энэ сонгуульд Төрийг олон жил эзлэж доройтуулсан хар хүрээг таслах асар их ач холбогдолтой сонгууль болох байсан .Монголын ард түмэн асар хариуцлагатай байж чадсан тэдний 900 мянга нь сэрүүн байж эрүүл оюун ухаанаар төр нийгэмд болж байгаа бурууг олж харж мэргэн сонголтоо хийсэн харамсалтай нь хууль байдаггүй юм шиг авирлаж 600 мянга гаруйхан хүний саналаар Баттулгаыг хүчээр ерөнхийлөгч болголоо төрийг удирдаж байгаа нөхөдүүд ажилаа ингэж л хийж тэд хууль зөрчсөн гэж ярьж шүүмжилэж байгаад л нэгэн дуугаар ард түмэний мэргэн сонголтыг уландаа гишгэж хууль бусаар ерөнхийлөгчөө сонголоо иймэрхүү засаг төргүй даварсан ажилагаа юу ч хийж болдог гэдэг маш буруу хандлагыг нийгэмд бий болгож дэмжиж баталсан их хуралын гишүүдээс 900мянган сонгогч ард түмэн төрийн эрхээ нэхэх эрхтэй. Нэхэх ч болно !

  • Anonymous (July 11, 2017 6:57:25 pm )

    Эвгүй хүнээ гаргасан дэмжсэн хүмүүс удку амаа барьж харамсалгүй дэ жинхэнэ төрийг самраад хаях гаршдэ. Тэр эбэ 2 уулаа гараа барихдаа яагаад байгаан гудамжинд таарч бга бацаанууд мэндчилж бга юм шиг, харууд л ингэж мэндэлдгийн билээ. Ямарч төрийн тэргүүн өгч авч бга шинжгүй. Ийм л дуракууд дээр бхад яаж улс орон минь хөгжиж өөдлөх вэдэ

    • Anonymous (July 11, 2017 10:07:06 pm )

      kkkkk

  • Anonymous (July 11, 2017 6:58:38 pm )

    Женкогийн дуу хоолой нь яацын сонсохоос төвөгтэй сүргүй. Ёслол онцгүй болсон хүнд нь тааруулж бга юм шиг л болсон. Гэхдээ яахавдэ зайлуул

  • Зочин (July 12, 2017 6:49:55 pm )

    Морь унасан толгойгүй хүн…..ЗИ ерөнхий болцым биш үү????

  • Zochin (July 13, 2017 9:51:37 am )

    Урд хоер хөлөө бохироод уначихсан модон морьтой төрийН сүлдээ өөрчлөөрөй ямар ч утгагуй билиг дэмбэрэлгүй ийм муухай сүлдтэй байхад бид яаж өөдлөх билээ

  • Зочин (July 13, 2017 11:45:06 am )

    Монгол төр хөгжин бадрхад Монголын ерөнхийлэч ардаа удардаж, ард түмэн заавал ерөнхийлэгчөө хүрээлэн хүндэтгээх хэрэгтэй.БНХАУ шиг Ерөнхийлөгчийг боюу Намыг хэн эсэргүүчвэл түүнд ял тогтоож цанга шийтгээвэл таарна .

  • Баасан (July 13, 2017 8:15:49 pm )

    :Дампуурсан хий морь сүр хүчгүй дорой төрийг Баттулга авав бололтой. Элбэгдорж яаж донгодож байж төрийг авлаа ард түмний амьдрал доройтсоор ажил хийсэн юмуу үгүй юмуу Баттулгад шилжүүлэв. Ажил хийсэн гэж баахан гошгоруулав. Үр дүнгүй ажил болсон уу. Ажил хийдэггүй төрийн ажилтныг ивээлдээ авч төрийг самардаг явдлыг хэзээ болих вэ. Баттулга ч их сайхан ярьж байна . Хоолой нь чанга солгио дуугаар бас л амлав . Баттулгаа хариуцлага тооцдог хуулиа эхэлж батлуулж төрийг дампуурлаас гаргаарай. Элбэгдорж шиг битгий байгаарай . Төрд итгэх итгэл байхгүй болсныг мэдэрч байна уу

  • ззочин (July 15, 2017 1:17:50 pm )

    сайхан болж байлаа овоо юм хийх байхаа одоноос муулаад яахв дээ билэг дэмрлээ бодоод харжил байж боле хүн муулхаал хамгийн түрүү бодх юм юм хиё гэхэд хамтрагч гэж айхтар хүмүүс бий шүү дэ ажилын хийлгэхгүй хийсэн болгнийг нь харлуулаад бурууч зөвц муулаад байвал яаж ажилахв дээ басал цагийн гарж болно биз энэ нам ажилын хийлгэх юмууөөрийн авхаалж самбаал мэдэж дээ Элбэгдорж ч мөнч их боорлуулсан даа мундаг сэтглийн тэнхэтэй хүн юмаа

  • zochin (July 15, 2017 5:46:42 pm )

    Наадам дээрээс ч харсан Энхболдын талынхан бүр сүлдгүй харагдав, аргагүй биз дээ,одоо хийсэн нүглээсээ айж ямар хууль зарлиг гаргах бол бид баригднаа л гэж ккк Баттулгыг жирийн ард түмэн дэмжинэ гэдэгт итгэлтэй ба,, энэ дээрх эрхмүүдээс хэн нь түүн шиг их ажил амжуулж хийв дээ,, бид шударга монгол хүүдээ төрийн жолоогоо атгуулаад авлаа,,ямартайч хамаагүй найраанд ордоггүй гар гэж дуулсан,, сэтгэлийн дэм өгч ажлыг нь хийлгэх хэрэгтэй байхаа хүмүүсээ

  • fuck bt (July 15, 2017 11:18:56 pm )

    Монголыг яаж суйруулэхийг харах улдлээ. Монгол ялагджээ

  • Anonymous (July 16, 2017 11:14:49 am )

    Бүгд л нэг гэдэг болохоор ганц ерөнхийлөгч гээд байлгүй бүгд нэг сэтгэлтэй байж бие биенээ ерөөж байя даа ахан дүүс минь
    Би Баттулгыгаа чин сэтгэл хайр энэрлээр ажиллах дотоод хүнээ сонсох чадвар нь илүү байгаасай гэж ерөөе

  • зочин (July 16, 2017 2:17:31 pm )

    элбэг дорж жаахан харамсалтай байгаа бололтой ажлаа өгөхдөө жаахан тиймхэн

  • зочин (July 16, 2017 3:11:46 pm )

    харамсалтай байна , уул нь эдийн засаг өсөж улс орон зөв замруу орж эхэлж байсан юмсан, улс орныг нурааж гаршсан дээрэмчинг сонгосон нь алдаа боллоо доо

  • Буруу Цоломон (July 17, 2017 7:32:34 pm )

    Яанз бүрийн хувцас гоёлгүй энгийн Ард түмэндээн ойрхон харагдаж байна Хулгайч нар энэ хүнээс их айж байгаа тал энэ ёслолоос харагдаж байна Хуулыг уландаа гэшгэж Цөөн эрх мэдэлтэн нар хулгай луйвираар хэт баяждагийг таслан зогсооно Энэ бол Ардтүмний хүсэж байгаа Хулгайч нарын айж байгаа зүүль Хулгайч нар үүнийг Эв нэгдэл гэсэн хуурамч үгээр улс төржүүлэн хийсэн гэмт хэргээсээ мултархийг санаархана Хулгайч гэмт хэрэгтэн нартай эвтэй байх нь хуулийг гууль болгоно гэсэн үг юм

antalya rent a car