antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 27, 2017 3 comments

Эхнэр, нөхрийн насны ялгаа ямар байвал хамгийн тохиромжтой вэ

нийтлэсэн Admin

Нөхөр нь ах бол:

Ахимаг насны нөхөр хэтэрхий их халамжтай байдаг. Залуу бүсгүйтэй гэрлэсэн ахимаг насны эрийг хүмүүс буруугаар ойлгодог. Ахимаг насандаа дурлалд автсан эрчүүд дотроо хөгшрөлтөөс айж байдаг гэнэ. Ийм эрчүүд амьдралынхаа сүүлчийн дурлалыг амсаж, сүүлчийн хунгийнхаа дууг дуулдаг байна. Залуу бүсгүйн төлөө гэр бүлээ орхих, амжилт ололтоо нураах нь олонтаа. Гэхдээ гэрлэж чадвал хайр энхрийллээр дүүрэн сайн нөхөр болдог бөгөөд түүнийг ийм гэдгийг нь анхных нь эхнэр ч мэдээгүй байдаг ажээ. Ийм эрчүүд маш баяртайгаар хүүхэдтэй болж, хоёр дахь залуу насаа эдэлдэг байна. Ахимаг настай эр хүнтэй гэрлэж байгаа залуу эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд өмгөөлөл хамгаалал, халамжийг түүнээс хайдаг. Түүний хайр нь нэлээд төвөгтэй байх бөгөөд гэрлэх гэснээсээ өргөж авах гэдэг үг илүү таарах ба нөхрийнх нь сексийн туршлага ч бас их үүрэг гүйцэтгэдэг байна. Сэтгэл зүйн талаас нь авч үзвэл ийм тохиолдлыг эрчүүд эмэгтэйчүүдээс илүү хүндээр мэдэрдэг. Түүний залуу байх гэсэн хүсэл, өөрийнхөө боломжоос илүүгээр идэвхтэй байх, залуу эхнэртээ таарах гэсэн тэмүүлэл зэрэг нь сэтгэл санааны зовлонд учруулах нь бий. Эрт орой хэзээ нэгэн цагт ирэх ор хөнжлийн асуудал нь тэдний хувьд маш хүнд бэрхшээл болж хувирдаг. Хэрэв ахимаг насны эртэй гэр бүл болох гэж байгаа эмэгтэй эртнээс энэ бэрхшээлийг ойлгож байсан бол асуудал үүсэх нь мэдээж бага байна. Бас заримдаа эр нөхрийнх нь хэтэрхий их халамж тээртэй санагдах нь ч бий. Эхнэр нь биш охин нь юм шиг санагдах нь эмэгтэй хүнд таатай байдаггүй байна.

Эхнэр нь эгч бол:

Ахимаг насны эхнэр туршлагатай ч. Ийм гэр бүлүүд олон байдаггүй ч сүүлийн үед нэлээд тохилдох болсон нь орчин үеийн техник технологи мөн янз бүрийн бүтээгдэхүүнүүдийн тусламжтайгаар эмэгтэй хүн наснаасаа залуу харагдах болсонтой холбоотой юм. 10 бүр 20 насаар дүү залуус ахимаг эмэгтэйд татагдах нь юутай холбоотой байдаг вэ? Нэн тэргүүнд тэд туршлагатай байдаг байна. Ихэнх эрчүүд залуу насандаа маш их сексийн дуршилтай байдаг гэнэ. Гэвч тэдэнд бэлгийн амьдралын наад захын туршлага дутагддаг. Иймээс өөрийн үеийн залуу охидтой харьцахаас айдаг. Харин ахимаг эмэгтэйтэй харьцахдаа тэд өөрийгөө илүү хүчирхэг гэж төсөөлөхөөс  гадна тэдний хооронд багш сурагч гэмээр харьцаа үүсдэг ажээ. Туршлагатай ахимаг эмэгтэй нь залуу эрд сексийн олон төрлийн гайхамшгийг амтлуулдгаас энэ харьцаа нь түүнийг ихээр татагдахад хүргэдэг байна. Гэвч ганц секс нь ийм холбоо үүсгэдэггүй. Олон залуу эр эгчмэд бүсгүйг гайхамшигтай хайр амтлуулахаас гадна ухаалаг найз болдог гэж боддог. Тэднийг тэр эмэгтэйн амьдралын туршлага, ухаан нь бишрүүлээд зогсохгүй мөн өөрөө түүний дэргэд өсч хөгждөг. Тэдэнд хүүгийн болон бага эрэгтэй дүүгийн дүрд тоглох нь хангалттай байдаг. 30 хол гартлаа гэрлэж амжаагүй зарим эмэгтэйчүүд иймэрхүү холбоог олж тогтоон нэг сумаар нөхөр, хүүхэд гэсэн хоёр туулайг намнаж чаддаг байна. Түүнээс гадна залуу эртэй холбогдсон эмэгтэй нь өөртөө санаа тавьж, залуу сайхан төрхөө удаан хадгалдаг. Насаар ахимаг эмэгтэйд нэг зовлон байдаг нь хардалт юм. Нөхрийг нь залуу сайхан охид хүрээлж байгаа гэдгийг ямар хүн мартах билээ дээ. Хардалт, өөртөө итгэлгүй байдал, хөгширч байгаагаа анхаарах зэрэг нь хэрүүл шуугиан тарихын үндэс болж, бүр удаан хамт байж болох холбоог таслахад хүргэдэг. Бас нэг асуудал нь насанд хүрсэн эр хүн гэнэт өөрийгөө хүүгийн дүрд тоглож чадахаа байсныг анзаардагт оршино. Хуучин загвар санаанд нь таарахаа больсон учраас солих шаардлага гарч тэд салдаг байна.
Хайр дурлалд насны ялгаа чухал биш. Гэвч насны ялгаатай гэрлэлт нь ирээдүйгүй гэж бодох хэрэггүй. Бүх талаараа зохицсон “дээд зэрэглэлийн” гэр бүлд ч асуудал байж л байдаг. Найдвартай үндсэн дээр тавигдсан хүчирхэг холбоо нь л та хоёрын хайрыг хамгаалж чадна. Хэн нь насаар ахимаг байх нь чухал биш. Бүх насныхан хайранд умбах эрхтэй гэдгийг санаарай. Хосууддаа амжилт хүсье!


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (June 27, 2017 11:04:14 am )

    Эхнэр нь 1 юмуу 2 эгч бх хамгийн тохиромжтой сайхан гэр бүл бдаг гсн салалт хамгийн бага гсн үнэн болуу

  • Anonymous (June 27, 2017 11:05:27 am )

    Олон насны зөрүүтэй гэр бүл оны ялгаа гараад хэцүү бдаг гсн. Тэгтлээ дотно бие биедээ байнгын хайртай ххлуун бж чаддаггүй гсн судалгаагаар

  • Зочин (June 28, 2017 2:14:47 pm )

    Монголчуудад насны ялгаа нь хамгийн ихдээ 12 нас гэдэг бичигдээгуй Маш хатуу, Маш их учиртай хууль уйлчилдэг гэдгийг мэддэггуй тэнэг юм уу хаашаа юм вэ? Гадаадынханыг дуурайж навсагнагнахгуй, Монгол заншлаа мэдтугэй, дагагтун!

antalya rent a car