М.ХҮСЛЭН
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсонын хэлснээр Катар улс хөршүүдийнхээ тавьсан шаардлагыгнягталж байгаа гэнэ. Энэ сард Арабын орнуудын хооронд дипломат маргаан дэгдсэн билээ. Тиллерсонымэдэгдэлд, “Катар улс Бахрейн, Арабын Нэгдсэн Эмирт улс, Египет, Саудын Арабаас тавьсан шаардлагыг нягтланүзэж байна” гэжээ. Дээрх орнууд Кувейт улсаар дамжуулж Дохад 13 шаардлага хүргүүлсэн. Шаардлагад “Аль-Жазира” телевизийг хаах. Ирантай харилцаагаа таслах гэх зэрэг асуудлыг оруулжээ.
Шаардлагыг биелүүлэхэд арав хоногийн хугацаа өгчээ. “Катар улсын хувьд зарим шаардлагыг биелүүлэхэд иххэцүү байх болно. Гэвч асуудлыг зохицуулахад чиглэсэн яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээнТиллерсон мэдэгдэлдээ дурдсан байна. Түүнчлэн тэрээр Арабын орнуудад хамтран ажиллахыг уриалжээ.
Дохад хөрш нараас нь тавьсан гол шаардлагын нэг Ирантай харилцаагаа таслах байсан Тегерантай цогц хамтынажиллагааг хөгжүүлж, улмаар исламын ертөнцөд үүсээд буй асуудлыг хамтдаа шийдвэрлэх болсон тухайгаа мэдэгдсэн. Катарын Эмир Арабын дөрвөн улс шаардлага хүргүүлснээс хоёр хоногийн дараа ийнхүү мэдэгдэлхийв.
Тэгвэл Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани яриа хэлэлцээний замаар бүс нутгийн асуудлыг шийдвэрлэх болногэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. Тэр “Арабын хэд хэдэн улс Катарыг ингэж тусгаарлаж байгааг Иранхүлээн зөвшөөрөхгүй. Агаарын, хуурай замын болон далайн орон зай үргэлж Катарт нээлттэй байх болно” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Холбоотой мэдээ
Comments are closed.