antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 3 comments

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: МАН манай намын араас явж, бидний хөтөлбөрийг хуулж хулгайлдаг

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-АН-ын гүйцэтгэх зөвлөлөөс Улсын бүртгэлийн газрын даргаар Л.Амарсанааг томилсон нь буруу шийдвэр. Төрийн албаны шалгалт өгөөгүй хүнийг томилсон нь хууль зөрчсөн үйлдэл гэж мэдэгдэл гаргасан нь ямар учиртай юм бэ?
-Өнөөдөр цагаан цаасан дээр хараар бичсэн Монгол Улсын Үндсэн хуульд энэ тухай маш тодорхой заагаад өгчихсөн байгаа. Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэдэг үг бий.Сонгууль дөхөж байхад улстөрийн зорилготой гэмээр томилгоог хийж байгаа нь сонгууль шударга явагдах нөхцлийг хангахгүйд хүрнэ  гэж ойлгож байгаа. Сонгуулийг будилаантуулах гол үүргийг гүйцэтгэх гэж МАН яаран сандран өөрийн хүнээ төрийн албаны хууль зөрчиж, төрийн албаны сонгон шалгаруулалт явуулахгүйгээр  шууд томилж байгаа нь сонгуулийг будилаантуулна гэсэнтэй агаар нэг  үйлдэл болж байна.Тийм учраас АН улстөрийн намынхаа хувьд  өнөөдөр сонгуулийг шударга явуулахын тулд ийм мэдэгдэл гаргасан.
-Хамтарсан Засагт нэгдэж нийлээд болж байсан мөртлөө гэнэтхэн ингэж сөрөг хүчнийхээ дүрд хурдан хувирах нь хэр ёс зүйтэй юм бэ?
-Хамтарсан Засгийн газраас гарчихаад сөрөг хүчний дүр эсгэсэндээ ийм мэдэгдэл гаргаагүй.Цаад учир нь нэлээд гүн гүнзгий юм бий. Нэг үгээр хэлэхэд сонгууль дөхөж байна. Шударга сонгогчдын саналыг үнэн зөвөөр нь гараасай гэж АН-ынхан хүссэн. Тийм учраас сонгуульд гол үүрэг гүйцэтгэх Улсын бүртгэлийн газрын даргыг яаран сандран томилж байгаа нь сонгууль будилаантуулах гол ажлыг хийлгэх гэж байна гэдгийг олж харж байна. Хамгийн гол нь сонгуулийн тойрог хэсгийн хороод дээр улсын бүртгэлийн ажилтнууд ажиллана. Тиймээс энэ гол местэн дээр ингэж хууль зөрчсөн увайгүй томилгоо хийлээ гэж үзэж байна.
-Өмнө нь МАН-ын л хүн тэргүүлж байсан агентлаг. Хувь хүнийх нь хувьд та бүхэн шүүмжлээд байгаа юм уу. Амарсанаа даргын хувьд МАН-ын тулхтай гишүүдийн нэг шүү дээ. Хэтэрхий улстөрийн өнцгөөс асуудалд хандаад байгаа юм биш үү?
-Үгүй ээ. МАН-ынхан тийм сайн байсан юм бол хууль номоор нь томилгоогоо хийхгүй яасан юм бэ. Төрийн албаны зөвлөлөөр оруулж, сонгон шалгаруулалт хийж, энэ албан тушаалтанг  томилох ёстой. Гэтэл Ардын намынхан хулгайч нохой шиг яаран сандран ямарч сонгон шалгаруулалт хийхгүй томилгоо хийлээ. Иймэрхүү томилгоог хийгээд байх юм бол Төрийн албаны зөвлөл гэж байгаад яах юм бэ, татан буулгах хэрэгтэй. Тэгээд дуртай хүнээ томилоод явцгааг л дээ.
-Төрийн албаны зөвлөлийн оролцоогүй  томилгоогүй хийгдлээ гэж байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл тухайн хүнд нь зориулсан  сонгон шалгаруулалт хийлээ гэж хэл ам таталдаг. Нэгэнт тодорхой асуудал учраас ингэж улстөржих шаардлага байгаа юм уу?
-Төрийн албаны зөвлөл худлаа үнэн ч гэсэн сонгон шалгаруулалт явуулах хэрэгтэй байсан. Эсвэл бид олонхи гэдгээрээ эрдэж байгаа юм уу.Энэ парламент чинь хяналттай сөрөг хүчинтэй парламент.Хүчтэй цөөнх байна. Бид зүгээр сууж байгаад дураар нь дургуйлахгүй шүү.Хэрвээ МАН сөрөг хүчин байгаад бид ингэсэн бол биднээс хоёр дахин илүү орилж сүйд болох байсан.
-Нэгэнт л МАН эрх барьж байгаа юм чинь энэ мэтээр маш олон томилгоог хийх л болно. Та бүхэн бүгдийг нь эсэргүүцээд л байх уу?
-Хууль дүрмийнхээ дагуу  хэнийгээ яаж  солих нь бидэнд  хамаагүй. Ганцхан хууль дүрмээр нь хий. Өнөөдөр төрийн албаны тангарагаа өргөчихсөн төрийн албан хаагчид аль нэг намын  ямар угшилтай байх нь хамаагүй.Монгол улсын иргэн монгол улсдаа ажиллаж амьдрах эрхтэй. МАН олонхи байхаараа АН-ын гишүүд ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй болж таардаг. Тэр хүмүүс чинь ар гэртэй ажиллаж амьдрах эрхтэй юм байгаа биз дээ. АН жишээ олонхи болохоор бүгдийг нь гудамжинд гаргах уу. Иймэрхүү  л байвал энэ улс орон цаашид яаж хөгжих юм бэ. Хуулиа л баримталъя. Тийм учраас төрийн албыг улстөржүүлэхгүй байх тангараг өргөсөн төрийн захиргааны албан тушаалтнуудыг төрийн албанд нь байлга. Улстөрийн зорилгоор хэн нэгнийг дур мэдэн томилоодп байдгаа болих хэрэгтэй.
-Хувь хүнийхээ хувьд нь Л.Амарсанаа даргыг юу гэж бодож явдаг вэ?
-Л.Амарсанаа алт шиг, гууль шиг хүн байх нь бидэнд сонин биш. Тулхтай шударга гэдгийг хэн тогтоочихсон юм бэ. МАН-даа хэрэгтэй хүн юм байгаа биз. Мэдэхгүй тэр Л.Амарсанаа гэдэг хүнийг шударга сайн хүн гэж өөрөөс чинь сонсож байна. Хотын даргын сонгуульд  зүтгэж үзээд олохнийн дэмжлэг авч чадаагүйг нь мэдэх юм. Дарханы Засаг дарга байхдаа нэлээд бужигнуулсан нөхөр гэдгийг санаж байна.Ямар үзүүлэлтээр тэр хүн шударга болчихож байгаа юм бэ, бүү мэд.
-Сүүлийн үед сонгууль дөхсний илэрхийлэл болгож намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлээд хөгжил ярьсан хүмүүс л боллоо. Танай нам Эдийн засгийн хувьсгал -2020 гэж байхад МАН Хөгжлийн хөтөлбөр гэж яриад эхэллээ.Нэгэнт Монгол улсаа хөгжүүлэх гэж байгаа юм чинь хамтарч суугаад ярилдцаж болдоггүй юм уу?
– МАН-ынхан жаахан ичиж амьдрах хэрэгтэй шүү дээ. Толгойгоо ажиллуулж, өөрсдөө хөдөлмөрлөж амьдарч сур л даа. Хүний  санааг хулгай хийдэг. Хүний юмыг дандаа хуулбарладгаа болих хэрэгтэй байхгүй юу.
Жишээ нь та энэ үгээрээ юуг хэлдэх гээд байна вэ?
-Маш олон жишээг дурдаж болно. Манай нам өмнөх сонгуулиар сая төгрөгөөс доошгүй үнэлгээ бүхий хувьцааг иргэдэд  олгоно гэхэд МАН сонгуулийн өмнө хууль зөрчин зөрчин 1.5 сая төгрөг ялбал ХААН банкнаас очиж аваарай гэж байсан. Гэтэл сая Ард түмнээ сонсъё гээд аяныг зохион байгуулаад хоёр жилийн нүүрийг үзэж байхад. МАН манай араас Ард түмнээ сонсъё гэдэг аян өрнүүллээ. Сая Монгол хүн -2020 гээд хөтөлбөр гаргаж улс орон даяар хэлэлцүүлэг явууллаа. МАН 2031 он Хөгжлийн хөтөлбөр гээд дахиад 10 жилээр хойш нь тавиад хөтөлбөр гаргачих жишээтэй. Ер нь  2031 онд хэн амьд байх гээд байгаа юм бэ. Одоогийн энэ дундаж насныхан амьд байх уу. Дандаа нэг АН-ыг давж дэвшүүлсэн гаргасан санааг хулгай хийдэг. Юм нэмж гоё үг нааж ард түмэнд таалагдах гэж явдгаа болих хэрэгтэй. Тийм л сайн юм бол МАН өөр хөтөлбөр дэвшүүлэхгүй яасан юм бэ. Хөгжлийн мод гэж Бага хурлаараа яриад нэг хэсэг сүйд болов. Гэтэл монголчууд модоо барина гэж юу гэсэн үг вэ гэдгийг сайн  мэднэ. Тэгээд бид шүүмжилсэн чинь тэрийгээ хаячихаад Хүн төвтэй хөгжлийн бодлого  гэж яг АН-ын бодлогыг яриад эхэлчихэж байгаа байхгүй юу. Ийм байдлаар өрсөлддөгөө болих хэрэгтэй. Чадвараараа л өрсөлдөх хэрэгтэй шүү дээ.Хуулдаг хулгай хийдэг. Хүний юман дээр чимэг нааж ярьдгаа болих хэрэгтэй. Өөрсдийн нь толгой ажилдаггүй юм уу. Идеэ санаа гардаггүй юм уу хаашаа юм бэ.
-Хөгжлийн хөтөлбөрөө хамтраад хийж болохгүй юм уу. Зорилго нь нэг юм чинь?
-МАН-аас бид гуйгаагүй. Манайх өөрийнхөө гаргаад тавьсан асуудлаа бүтэн жил гаран ярилцаад хэлэлцүүлээд ирсан юм. Гэнэтхэн МАН бага хурлаараа 2031 он хөгжлийн хөтөлбөр гээд Хүн төвтэй хөгжлийн хөтөлбөр гэж яриад эхэлсэн. Ичиж үхээсэй билээ. Нийгэм тэнэг биш. Зөндөө л хүмүүс та нар наадхаа болиулаач ээ. Хэлж,  яриач ээ гээд байгаа. МАН ямар ичгүүр сонжуургүй нам бэ. Дандаа та нарын санааг хулгай хийдэг. Бид бүлгийн хурал дээр бид нэг хаа хамаагүй бодлого гаргая. Тэгээд МАН яаж дуурайхыг харъя гэж хүртэл ярьсан. Манай ярьсан дэвшүүлсэн болгоныг өөрийн болгож ярьдаг. Жишээ нь хүүхдийн мөнгөний тухай асуудлыг гаргаад тавьсан чинь шинээр гэр бүл болсон хүмүүс 500 мянган төгрөг, шинэ төрсөн хүүхдэд 100 мянган төгрөг гээд яриад эхэлсэн. Одоо хүүхдийн мөнгөний тухай ярихаар  зэрэг эхэд олгох урамшуулал гээд гаргачих жишээтэй. Би 2011 оны 8 сард 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл өргөн барьсан. 11 сард яг миний санаачилсан хуулийн төслийг хуулаад өргөн барьчихсан. Гэх мэтээр ингэж явдгаа болиул яасан юм бэ. Хүний ололтой сайн санаачлагуудыг дэмжих нь зөв. Гэхдээ удаа дараа байнга хүнээс хуулж амьдарна гэж байхгүй биз дээ. МАН потнециалтай мундаг том улстөрийн хүчин гэж магтаад байдаг биз дээ. Энэ нам үнэхээр хөгшрөөд насны эцэст очоод юм сэтгэхээ болиод бодох чадваргүй болчихсон юм уу.Хоёр намд адилхан зүйл байхгүй. Нэг нам нөгөөгөөсөө хуулддаг байхгүй юу. Ичгүүр сонжуургүй хуулаад байгаа юм.Бид байнга анхдагч байсан. МАН дандаа манай араас явж байгаа шүү дээ.
-2006 онд МАНын залуучуудынг байгууллагын дэвшүүлж байсан залуучуудаа сонсох аяны нэрийг АН хуулбарлаад Ард түмнээ сонсох аян гэж нэрлэсэн гээд байдаг. Тэгээд хэн нь хэнээсээ хуулаад байгаа юм бэ?
-Боль л доо. Би бодит жишээ л ярьж байна шүү дээ. 2006 онд юу болоод өнгөрсөн юм бэ. Худлаа л байхгүй юу. Хөгжлийн модыг сарын өмнхөн ярьж байсан биз дээ. Алим жимс ургуулаад сандаагаад өгөх юм яриад байсан. Одоо тэгээд хаана байна вэ. Түрүүчийн Бага хурлаар Хөгжлийн мод ярьж байснаа дараагийнхаа бага хурлаар Хүн төвтэй хөгжлийн хөтөлбөр гэж ярьж эхэлсэн. Ерөөсөө манай  намын араас явж хулгай хийдгээ болих хэрэгтэй. Бид МАН-аас юу ч хулгайлаагүй. Харьцуулах шаардлага байхгүй


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (February 17, 2012 10:27:50 am )

    Tanai site medeelliin ekh survaljiig ni taviach shudarga.mn-ii medee baina shuu dee

  • Anonymous (February 21, 2012 2:58:16 am )

    unen shuu yrgelj sanaa hylgailj irsen setgedeg hyn baihgyi shuudee hymyysee dahin MAN mhan -diig songowol bidnii amidral ylam l myydna

  • Anonymous (February 23, 2012 12:38:23 pm )

    Харин та нар л МАН-с хулгайлдаг. Баяр хэлснээээ няцаж 1500000-г амласаныг л хэлэхгүй юм бол. Харин та нарын араас орж луйвар хийдэг нь л хэтрээд байна. Муу аргыг танайхан л зааж сургасан. Тэнэгүүд одоо адилхан сөнөнө. Улс төрөөс та нарыг ард түмэн зайлуулахдаа л зайлуулна. Чин үнэнч хүмүүсийг бид сонгоно. Эрдэнэ өөрөө луйварчин болохоороо үнэнч хүн байдаг гэдэг сэтгэлд нь нэг л буухгүй байх шиг байна л даа. эрүүгийн элемент ч ортой байх шүү.

antalya rent a car