antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 17, 2012 Comments are off

“Домог” толгой гудайн буцаж байна

нийтлэсэн Admin

Арсеналын “домог” Терри Анри  аваргуудын лигийн тоглолтоос толгой гуйдайлган буцаж байна. Энэ бол Франц эрийн америк луу буцахын өмнөх сүүлийн тоглолт байж болох юм. Саяхан   арал дээр гайхуулж байсан шиг эргэн ирэлтийг тэр Миланд давтаж,   “Буучдыг “аврахыг  хүссэн боловч хүчин мөхөсдөв.

Терри Анри 2007 онд анх Арсеналаас салж явсан. Тэрээр Арсеналын бүх цаг үеийн хамгийн шилдэг довтлогч болох хүртлэх гайхалтай цаг хугацааг Лондонд өнгөрүүлж багийн  жинхэнэ хайртай тоглогч болж чадсан. Барселонад аз хайсан оролдлогоос салаалж Америк тивийг зорисон  Франц довтлогч  богино хугацаагаар хуучин бууриндаа  төвхнөж дуулиан тарьсан. Эргэн ирэлт ч багагүй амжилт дагуулсан.

Завсарлах хүртэл түүний залуу андууд Миланчуудад хэрхэн хожигдохыг  харж суусан юм. Анригийн талбайд гарахын өмнөх бие халаалт, хувцасаа солих явц нь Арсеналын фенүүдэд хэзээний  уламжлал болсон таатай үзэгдлийн нэг болсон. 2003 онд аваргуудын лигт “ Буучид” Интер Миланыг  5:1 харьцаатай ялсан тэр тоглолтонд Анри хоёр гоол оруулж, хоёр гоолд гар бие оролцсон түүхтэй. Энэ удаад тэр тоглолтыг эргүүлэх санаа  өвөртөлж байсан гэдэгтэй маргах хүн гарахгүй л биз . Ингээд багийн хайртай тоглогч талбайд гарлаа. Харамсалтай нь түүнд  өнөөдөр  гол дүрийг бүтээх боломж олдсонгүй. Анри талбайд гарч ирсэнээс тун удалгүй Робиньо тоог 3:0 болгов. Анри багаа удирдаж, сэргээх бүх л аргыг өөрийн чадлаараа хийв. Робин ван Перситэй хосолсон тоглолтоор анх удаа Миланы хаалгач Абяяьтиг шалгаж, тэр энд  байгаа гэдгээ мэдрүүлсэн. Тэр багийн тоглолтыг удирдахыг оролдож байв. Гэвч хамтран тоглогчдын хөлөнд түүний мотивацийг гүйцэх хурд дутагдаж байлаа. Иймээс тэр илүү зам туулж бөмбөгөнд хүрэх шаардлагтай тулгарсан.  Эцэст нь  Златан Ибрагимочийн торгуулийн цохилт энэ үдшийн Лондонгын багийн  мөрөөдлийг төгсгөл болгосон юм. Анри толгой гудайн буцаж байна.

sportnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car