antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2017 5 comments

Дуучин Г.Ариунбаатарт 80, балетчин О.Анужинд 30 сая төгрөгийн шагнал олголоо

нийтлэсэн Admin

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, бүжигчин О.Анужин нарыг хүлээн авч уулзаж баяр хүргэлээ. Г.Ариунбаатар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг “BBC Cardiff singer of the world 2017” уралдаанд тэргүүн байр эзлээд эх орондоо ирээд байгаа юм.

 

Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дуугаар энэ том уралдаанаас тэргүүн байрын шагнал авсан нь монгол уран бүтээл дэлхийн энтэй зэрэгцсэнийг бататган харуулж байна гэж Ерөнхий сайд хэллээ.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин, соёлын тэргүүний ажилтан О.Анужинд Шанхайн олон улсын балетын наадмын хүрэл медалийн эзэн болсонд мөн баяр хүргэж амжилт хүслээ.  О.Анужингийн амжилт одоогоос 35 жилийн өмнө ардын жүжигчин, зууны манлай бүжигчин Э.Оюуны Японд болсон олон улсын тэмцээний хүрэл медаль авчирсан амжилттай дүйж байгааг салбарынхан уулзалтын үеэр танилцуулж байлаа.

Монгол орноо дэлхийд таниулах бодлогыг соёл урлаг, спортоор дамжуулан хийх нь илүү үр дүнтэй. Иймд Засгийн газар урлаг, спортод амжилт гаргасан залуучуудаа дэмжиж хамтарч ажиллана. “Монголын тал нутаг дуу” маань дэлхийн том тайзнаа дуулагдсан нь монгол хүн монгол  бүтээлээрээ дэлхийд өрсөлдсөн анхны тохиолдол боллоо.Монгол урлаг, соёлоор дамжиж монгол бүтээгдэхүүн, монгол брэнд дэлхийд гарах учиртай гэж Ерөнхий сайд хэлээд Засгийн газраас эдгээр уран бүтээлчдэд олгосон мөнгөн шагналыг гардууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Эрка (June 23, 2017 8:01:24 pm )

    Баяр хүргэе. Оюун гуай.г Ю. Оюун гэдэг юм аа. Алдаа бн.

  • ЗОЧИН (June 24, 2017 2:39:12 pm )

    БАЯР ХҮРГЭЕ

  • Anonymous (June 25, 2017 4:25:10 pm )

    Надаа мөнгө надаа мөнгө

  • Anonymous (June 25, 2017 4:36:09 pm )

    СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГААД АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДСАН ЦЭРГИЙНХҮҮ ГЭДЭГ ЗАЛУУГТАНЫ ТОМИЛСОН ЦАГДААГИЙН ДАРГА ЭНХТӨР ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОН АЖИЛУУЛЖ БАЙНА АЖЛЫН ХАРИУЦЛАГ АЛДАЖ ХУУЛЬ ЗАВХАРУУЛЖ ИРГЭДИЙГ ДОРМОЖИЛЖ БАЙГАА ЦАГДААГИЙН ДАРГАДАА ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГ ТООЦОХ ВЭ?

  • иргэн (June 27, 2017 9:11:25 am )

    засгийн газар овоо доо, мөнгөн урамшуулах заавал өгөх ёстой, баяр хүргэе, залуучууддаа

antalya rent a car