antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 23, 2017 Comments are off

Шөнийн гудамжинд үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна

нийтлэсэн Admin

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг “Зүүн хойд Азийн бизнес, аялал жуулчлал, соёл, санхүүгийн төв” болгох зорилтын хүрээнд жуулчдад зориулсан таатай, аюулгүй орчин нөхцөл бий болгох зорилгоор Сүхбаатар дүүргийн 3, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжинд хэрэгжиж буй  “Шөнийн гудамж” төслийн хүрээнд асраар үйлчилгээ эрхлэх 4, зориулалтын бусад түр байгууламжаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх 4 аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй байх;
Стандартын шаардлага хангасан үйлчилгээний зориулалтын ажлын байртай байх;
Дүүргийн Засаг даргын Тамгын газартай “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” байгуулсан байх;
Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлж, “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005” стандартын шаардлагыг 90-ээс дээш хувь хангасан байх;
Мэргэжлийн тогооч, ажиллагсадтай байх;
Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг мэргэжлийн хяналтын лабораториор тогтмол баталгаажуулдаг байх;
Үйлчилгээ эрхлэх асар болон бусад түр байгууламжийн дизайны болон тохижилтын шийдлийг төсөвлөсөн байх /гудамжны өнгө төрхөд нийцсэн загварын шийдэлтэй, гэрлэн чимэглэлтэй байх/; асрын хэмжээ 3*3 байх;
8. Хоолны үйлчилгээнд шаардагдах Монгол улсын MNS 5083:2001 стандартын шаардлага хангасан шингэрүүлсэн нефтийн хийг ашиглахдаа аюулгүй ажиллагааг ханган зориулалтын зөөлөн холбоосоор холбох
Шаардлага хангасан галын хор, гал унтраагуурыг бэлтгэсэн байх.

Бүрдүүлэх баримт бичиг:

Хүсэлт /албан бичиг/;
Үйлчилгээний байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/;
Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл /хуулбар/;
Дүүргийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Худалдаа, үйлчилгээ эрхлэх гэрээ” /хуулбар/;
Мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн тодорхойлолт;
Мэргэжлийн тогоочийн үнэмлэх /хуулбар/;
Үйлчилгээнд гаргах хоолны цэс, технологийн карт, хоол, зууш, ундааны танилцуулга, өнгөт зураг;

Эдгээр шаардлагыг хангасан аж ахуйн нэгж холбогдох баримт бичгийг бүрдүүлж энэ сарын 28-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлэх нь ээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car