Монгол ардын намын “Шинэчлэлийн хөгжлийн хороо” нэрийн дор Чингэлтэй дүүргээс мандат авч УИХ-д орж ирсэн Т.Аюурсайхан намын бодлогоос үе үе хальдаг, өөр үзэл бодолтой хүмүүстэй холбоо тогтоож шантааж үзүүлдэг гэсэн МАН доторхи сэм сэмхэн яриа нь оргүй зүйл биш бололтой. Одоо бодоход “Шинэчлэлийн хороо” ч шантаажлах арга замаар байгуулагдсан юм биш үү гэж санагдана. Т.Аюурсайханы тэргүүлдэг “Шинэчлэлийн хөгжлийн хороо” үнэхээр л зорилгынхоо төлөө байгуулагдаж, түүнийхээ төлөө явж байгаа бол өнөөдөр ч ажлаа хиймээр санагдах юм. МАН дотор одоо л шинэчлэл хэрэгтэй байна.
Түүнээс бус улстөрийн нам ялагдахаар шинэчлэхгүй бол болохгүй гээд орилоод байдаг, ялахаар нь манайх шинэчлэгдсэн гээд суучихаж болохгүй л дээ. МАН шинэчлэгдсэндээ 2016 онд үнэмлэхүй ялалт байгуулаагүй юм. Өрсөлдөгч АН дэндүү арчаагүй учраас ийм ялалтад хүргэсэн хэрэг. Нөгөө талаас Ардчилсан намаас бурхан дэвшүүлсэн ч ялахгүй, МАН-аас чөтгөр дэвшүүлсэн ч гарахаар тийм нийгмийн савлагаа үүсчихсэн байсан юм. Түүнээс Т.Аюурсайхан нар шинэчлээд ялалтад хүргэсэн хэрэг огт биш шүү дээ. Ийм савлагаа, цаг үеийн тохироо үүсээгүй бол Т.Аюурсайхан өөрөө ч УИХ-д орж чадахгүй байв.
Анзаарвал Т.Аюурсайханг ямар нэг албан тушаалгүй бол “Шинэчлэлийн хороо” ажиллаж байдаг, хэрвээ Т.Аюурсайхан ямар нэг албан тушаалтай бол “Шинэчлэлийн хөгжлийн хороо” ажиллахгүй байх жишээний харагдаж байна. Ийм “Шинэчлэлийн хөгжлийн хороо” гэж юу байхав. Өнөөдөр засаглаж буй намын дотоод болон гадаад үзэмжинд анхаарах шинэчлэх асуудал харин олон болжээ. Ялагдал хүлээсэн нам аяндаа өөрөө шинэчлэгдэж, цаг үеийнхээ шаардлагаар үйл ажиллагаа нь шинэчлэгдээд явж байдаг. Харин ялалт байгуулсан намд заавал шинэчлэл хэрэгтэй байдгийг Ардчилсан намын ялагдал удаа дараа харууллаа шүү дээ. Үүнийг “Шинэчлэлийн хөгжлийн хороо” лав мэддэггүй бололтой.
Тэр тусмаа нийгэм эдийн засгийн таагүй нөхцөлд эрх барьж буй намд шинэчлэх зүйл олон байж таарна. Гэтэл бид ялсан шинэчлэгдсэн гээд суух нь дараагийн ялагдлын дохио юм шүү. Үүнээс харвал “Шинэчлэлийн хөгжлийн хороо” нь Т.Аюурсайхан гишүүний намынхаа удирдлагуудыг айлгадаг нэг ТББ гэлтэй санагдах учраас энэ тал дээрээ анхаараач ээ гэдгийг хэлэх гэсэн хэрэг.
Э.Болд
Холбоотой мэдээ
-
мгл (June 22, 2017 9:17:07 am )
тиймээ энэ аюурсайхан чинь ан гудамжинд явж байхад одоо бурхан болсон найз нь мөнгө өгч дүүргийн иргэдийн төлөөлөгч болгожж байсан юмдаг естой хүн муутай одооо хуучин найзуудаа тааг мартчихсан ичэх нүүрээ элгэндээ наасан нус байгаа юм
-
энхээ (June 26, 2017 3:02:54 pm )
дүүүргээс юм уу найзаас нэр дэвшдэггүй. МАН-аас нэр дэвшсэн. Сонгуулийн сурталчилгааны зардлаа хэнээс авах нь өөрийн хэрэг. Хэн нэгнээс мөнгө авсан бол үзэл бодол нь байх ёстой юм уу. Юун элий балай юм бичдэгийн бэ
2 Comments