antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 21, 2017 6 comments

С.Баярцогт оффшорт мартсан мөнгөө өсгөхөөр явжээ

нийтлэсэн Admin

            Шинэ зууны босгон дээр буюу 2000 оны сонгуульд хиар цохиулж, ганцхан суудал авсан Ардчилсан намын лидер гэж хэлж болох залуус тухайн үедээ АНУ-д сурахаар одож байсан нь өчигдөр мэт санагдах авч, 17 жил өнгөрчээ. Ийнхүү түүх давтагддагийн жишээ гэж болох 2016 оны сонгуулиар Ардчилсан нам мөн л бут цохиулав. Харин тэд энэ удаад 2000 оных шиг ийш тийш сурахаар яваагүй бололтой. Өнгөрөгч 2012 оны сонгуулийн үр дүнд 30 гаруй суудал авч засагласан Ардчилсан намаас өнөөдөр арав хүрэхгүй нөхөр суудал авсан. Тэгэхээр үлдсэн хорь гаруй нөхөд хаа нэгэнтээ амиа борлуулж довоо шарлуулж яваа нь дамжиггүй. Тэр тусмаа С.Баярцогтыг чухам хаана юу хийж явааг сонирхож байгаа хүн цөөнгүй бололтой. Тэгэхээр түүний хэрхэн хаана юу хийж яваа тухай хөндлөнгийн эх сурвалжийн мэдээллээс сонирхуулъя.

            Эгзэгтэй цаг үед С.Баярцогтын оффшор бүсэд байршуулсан мөнгийг гадны сэтгүүлчид ил болгож, тэрбээр юу юугүй дээлээ нөмрөхдөө тулсан ч УИХ-ын дэд даргын албан тушаалаа өгч салж байсныг та бүхэн мэднэ. Тэрбээр энэ үедээ дансанд байгаа нэг сая ам.доллараа мартсан гэдгээ хэлж бантсан уу, баярхасан уу бөөн дуулиан болж байсан. Энэ тухайд төрөл бүрийн л тайлбар хийсэн, зайлуул.

            Харин одоо түүнд санаа зовох зүйл байхгүй. Оффшорт мөнгөө байршуулна уу, чингэлэг тэргэнд ачна уу хэнд хамаатай юм. Харин мэдээллийн хувьд гэвэл С.Баярцогт оффшорт байршуулсан мөнгөө өсгөхөөр гадагшаа явсан сураг чих дэлсэж байна. Тодотговол гадны нэгэн томоохон компанитай бизнесийн түншлэл байгуулсан бололтой. Тэр компани нь олон улсад уул уурхайн чиглэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Англид төвтэй, Англи улсын иргэний компани гэх. Оюутолгойн гэрээг үзэглэхэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр Английн Элчин сайд гэх зэргээс харвал Оюутолгойн гэрээг Монгол Улсад ямар ч ашиггүй үзэглэсэн багийнхан хилийн чанад нэгдсэн юм биш үү гэж хардахаар. Тухайн үед Оюутолгойн гэрээг үзэглэсэн сайдууд “Рио Тин То”-гоос ихээхэн хэмжээний авлига авсан гэх хардлага өнөөдөр нийгэмд байсаар байна.

            Үүнийг нь батлах гэсэн шиг Ерөнхий сайд асан С.Баярын эзэмшилд АНУ-аас олон хаус илэрч, С.Баярцогт нэг сая ам.доллараа дансанд мартсан зэрэг нь үүнийг батлаад өгсөн. Нууцийн зэрэглэлтэй бүсэд мөнгө байршуулахыг бодоход тэр мөнгө лав хөдөлмөрлөөд олсон мөнгө биш гэдэг нь харагдана. Нуухаас өөр аргагүй мөнгө учраас ийн оффшордсон байх. Түүнээс ариун цагаанаараа хөдөлмөрлөөд олсон мөнгийг хэнээс юунаас нуух вэ. Монгол Улсаар дүүрэн банк байхад хадгалуулж болно ш дээ. Хэрэг хуучирдаггүй л гэдэг. Ямартай ч оффшорт нуусан мөнгөө өсгөхөөр ажиллаж байгаа С.Баярцогтод хариуцлага тооцох өдөр ирнэ гэж олон хүн найдаж буй.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Shudarga (June 21, 2017 9:51:27 pm )

    Muu bna mongold ardchilal hugjuugui bna ayndaa Hedhen mongolchuud mini uneniig il gargaad suugeed shorond hataagaad ugchih shudarga aaviin huu alga uu MAN you hiigeed duugui baidag bna aa esbel uursduu hamt hulgailsan youm uu

  • Shudarga (June 21, 2017 9:53:59 pm )

    MAN neg l bishee you ch hiihgui youm

  • zochin (June 21, 2017 11:37:07 pm )

    Хариуцлага тооцох цаг үе нь яг одоо болж байна ганц Баярцогт биш МАНАН бүлэглэлтэй хариуцлага тооцьё ЭХОРОН телевизээр дөнгөж сая гарган харуулж байна Бурхан минь ямар хүний санаанд багтамгүй хүмүүс Энхболдын цайллаганд уригдаж ирээвээ АТГ шинэ хуучин 2 дарга сонгуулийн хорооны Болдсайхан хотын мээр асан Билэгт Батбаяр Маналжав Сундуй сонгууль бол луйвар болох юм байна шүү та бүхэн ухаантай сонголтоо хийцгээгээрэй

  • иргэн (June 22, 2017 11:15:17 am )

    Эрхэм нөхөдөө М.Энхболдыг сонгохгүй байя гэхэд цаад 2 нь даанч увайгүй урагшгүй худлаа донгодогч хуулийг тоохгүй гадны шашнаас бадар барьсан балай этгээд,нөгөөх нь улаан луйварчин ,хулгайч байна шдээ,зүгээр нэг илжиг шиг хар юм худлаа донгодоод өөрийгөө магтаад байхаас өөр юучгүй этгээд ффшорт 1.1 тэрбум,39 лицинз,43 кампони49 үл хөдлөх хөрөнгө энэ чинь юу болж байнаа.цаана нь юу үлдэв.сонголт бол Энхболд шүү.

  • Fuck ATG (June 22, 2017 12:36:07 pm )

    Barij oruulaj ireed hoiroochee. ATG Bnuu?

  • Ганбаатарт саналаа өгнө (June 22, 2017 12:41:37 pm )

    АН, МАН тай хариуцлага тооцож чадна. ОДОО саналаа төрөөс төрсөн ТЭРБУМТАН ЭНХБОЛДОД өгөхгүй байх ёстой. ГАНБААТАР оюу толгойн гэрээг эргэн харж, авлигачдыг байх газар руу нь явуулж чадна. ТҮҮНИЙг ОРОЛДООД БАЙГАА цег ЫНХАН ЖААХАН ЮМ БОДНО БАЙГАА ДАА. ганбаатар ЯЛНА ШҮҮ

antalya rent a car