УИХ-ын чуулганаар хэлэлцэгдсэн Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал УИХ-ын гишүүдийн дунд хэрүүлийн алим шидэлцүүлээд авлаа.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороог толгойлж байсан, боловсролын салбарт бараг л насаараа ажиллаж байгаа арвин туршлагатай УИХ-ын цөөн хэдэн эмэгтэй гишүүний нэг Д.Оюунхорол дээрх хуулийн төсөлтэй холбогдуулан өөрийн саналаа хэлтэл ёстой л гал дээр тос нэмж орхисон юм. Эрхэм гишүүнийг саналаа хэлэх үеэр ангийн анд Су.Батболд ихэд эгдүүцэж байгаа бололтой түүн рүү дайрч ширээ цохиж аваад л хэсэгтээ бужигнуулаад авав. Гэтэл эмэгтэй хүн рүү тэгж ширээ цохин бухимдал, эсэргүүцлээ гаргахыг харж тэвчээгүй эрхэм гишүүн Л.Гүндалай “Батболдоо чи эмэгтэй хүнийг ингэж зодож болохгүй ш дээ” хэмээн ангийн охиноо өмөөрч хэрүүлийн галыг намжаасан юм. Уурандаа хүн юу ч хэлж болох ч гэлээ харин эмэгтэй хүнийг хүндэлдэг байгаасай энэ хэдэн гишүүд.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 17, 2012 3:03:00 pm )
Su batboldin zuv ene arisaa tatuulsan avgai ulsin mungiig huviin surguuliruugaa hiih gej baigaa tsarai n ene sh dee Muu altsaisan SDA avgai vhvvl taarna tvi chert
1 Comment