Эх орны хишиг 21 мянган төгрөгийг бөөнд нь олгож байгаа талаар хүмүүс ярьж эхэлсэн. Энэ талаар Хан-Уул дүүргийн Халамж үйлчилгээний мэргэжилтэн Ч.Басууриас тодруулахад “Халамж үйлчилгээний газраас Эх орны хишиг 21 мянган төгрөгийг бөөнд нь буюу ирэх зургаан сарын мөнгийг нэг мөсөн олгож байна гэсэн яриа иргэдийн дунд байгаа.
Халамж үйлчилгээний төвөөс энэ мөнгийг бөөнд олгоогүй. Харин мөнгө дамжуулан тарааж байгаа банкууд өөрсдөө иргэдтэй гэрээ хийж ирэх зургаан сарын мөнгийг бөөнд нь олгож байгаа. Тиймээс харьяа банкнаасаа тодруулах хэрэгтэй” гэлээ.
Эх орны хишиг 21 мянган төгрөгийг дамжуулан тарааж байгаа банкинд иргэд өргөдөл бичээд мөнгөө бөөнд нь авах боломжтой юм байна. Ингэхдээ таваас дээш хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулж байгаа аж.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
Холбоотой мэдээ
Comments are closed.