antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2017 2 comments

МАН-ын хэвлэлийн төлөөлөгч үү, Төрийн сайд хүн үү

нийтлэсэн Admin

      Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр гэгч нөхөр мөрдөн байцаагчийн, тагнуулын, прокурорын гээд олон ажил хавсран гүйцэтгэх юм. Харин хууль эрх зүйн чиглэлд бодлого барьж байх ёстой гэдгээ бол мэддэггүй бололтой. Хаа байсан “Талх” Ч.Ганхуягтай хамт суучихсан оффшорын тухай баримт дэлгээд мөрдөн байцаагчийн, тэр тусмаа эрэн сурвалжлах олон улсын чиглэлийн үйл ажиллагаа явуулаад байх юм. Үнэн хэрэгтээ тэр фаннамын бүсэд Б.Энхбаяр, Ч.Ганхуяг шиг хоёр хүүхэд нэвтэрнэ гэж байхгүй тухай УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хэлээ биз дээ. Шүүх прокурор гээд хүчний байгууллага чиг үүргийн дагуу Хууль зүй дотоод хэргийн яам буюу Б.Энхбаяр сайдад хамаатай л агентлаг газрууд байх. Гэхдээ Төрийн сайд хүн агентлаг газруудынхаа ажлыг өмнүүр нь гүйж хийгээд байгаад хамаг учир оршино.

      Намаас албан тушаалд дэвшиж, намаас хоол залгуулдаг байж болно, гэхдээ эрх үүргээ мартан түүний төлөө донтох хэрэг юу байна,аа. Тэр тусмаа Төрийн сайд хүнд даанч зохисгүй. Ч.Ганхуягийн хувьд ч яахав, нэг суудал харчихсан түүндээ зүтгэж яваа л өчүүхэн амьтан биз. Тэртэй тэргүй дэд сайдын суудалтай байж чиг үүргийнхээ дагуу ажлаа хийгээд явж болдоггүй хэрэг үү. Эсвэл С.Бямбацогтыгоо буулгачихаад сайд болох санаатай ийн муйхарлаж явдаг хэрэг үү. Б.Энхбаяр сайдын явуулж байгаа ажиллагаа нь ерөөсөө чиг үүрэг гэж үгүй, зөвхөн МАН-ын хэвлэл мэдээллийн албаны ажилтан шиг л харагдана.

       Гэтэл МАН-ын удирдлагуудын төрийн албан тушаалыг үнэдэн, 60 тэрбум төгрөг хэрхэн босгох тухай яригдаж байгаа бичлэг олон нийтэд цацагдсан. Хэдийгээр хуулийн байгууллагаас уг бичлэгийг эвлүүлэг болохыг шалгаж тогтоосон ч МАН-ын Стратеги судалгааны багт гэрээгээр ажиллаж байсан Г.Доржзодов гэх залуу хийсэн хэмээдэг. Энэ утхай одоо нийгэмд ид шуугиж байгаа учраас энэ тухай нуршаад яахав. Юу юунаас чухал нь мань дэд сайд маань энэ талаар мэдээлэл хийгээд л жиргээд л бас л хэвлэлийн ажлаа хийж байна. Ийм сайдтай Хуулийн яам маань яаж ажлаа нугалдаг юм болдоо гэсэн харуусал ч төрөхөөр. Дашрамд хэлэхэд С.Бямбацогт сайд дэд сайд Б.Энхбаяраа өөр ажлаас нь татан авч, агентлаг газруудынхаа чиг үүргийг тогтоож өгөөч ээ. Наад сайд чинь чухам юу хийхэ эмэдэхгүй явна.

С.Баяр

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (June 15, 2017 12:00:45 pm )

    ХУУЛЬ САХИУЛАХ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫГ ЧИНЬ УДИРДАЖ БАЙГАА УДИРДАЛГУУД АВЛИГ, АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГААС ХАЛАГДСАН НӨХРИЙГ ЦАГДААД АВЧ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОН АЖИЛУУЛЖ БАЙГАА БОЛ ОДОО ХАР ТАМХИЧИДИЙГ ЦАГДААД АВЧ АЖЛУУЛЖ БАЙНА ТА НАР ЦАГДААД АВЛИГЧИН, ХАР ТАМХИЧДААР ДҮҮРЭГСЭН ЦАГДААГИЙН ДАРГА УДИРДПЛАГУУДТАЙ ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГ ТООЦОХ ЮМ ХООСОН ТОЛГОЙТО. ГҮЗЭЭГЭЭ УНЖУУЛСАН ЗАЛУУСТ ХУРАНДАА ЦОЛ ОЛГОЖ АВЛИГ НЭХЭГЧ БОЛГОЖ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБЫГ БОХИР БОЛГОСОН БОЛ ОДОО ХАР ТАМХИЧИН БАЙЦААГЧ НАРААР ДҮҮРСЭН БАЙНА ЦАГДААГИЙН ЭМЭГТЭЙ АЛБА ХААГЧ НАР ЧИНЬ ХҮРТЭЛ ХАР ТАМХИЧИНААР ДҮҮРСЭН БАЙНА ТА НАР ИМЙ БАЙЖ ЯАЖ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ, ЦАГДАА НАР ЧИНЬ АВЛИГЧИН, ХАР ТАМХИЧИН БОЛЧИХООД ЯАЖ ХУУЛЬ САХИУЛАХ ГЭЖ БАЙГАА ЮМ, 25-38 ЖИЛ ЦАГДААГИЙН БЭЛТГЭСЭН БОЛОВСОН ХҮЧНИЙГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС БОЛОГҮЙ БАЙХАД ХУУЛЬД БАЙХГҮЙ ЗААЛТААР АЛБАН АЖЛААС ЧӨЛӨӨЛЖ СУЛ ОРОН ТОО ГАРГАЖ АВСАН БОЛОВСОН ХҮЧНҮҮД ЧИНЬ ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ЦАГДААД АВЛИГЧИН, ХАР ТАМХИЧИН БОЛГОЖ БАЙНА ТА НАРЫН СУРГАЛТ ЯВУУЛАХДАА АВЛИГ ЯАЖЖ НЭХЭХ ВЭ, ЯАЖ ХҮН ДАРАМТЛАХ ВЭ, ЯАЖ ХАР ТАМХИЧИН БОЛХОВ ГЭДЭГ СУРГАЛТ ХИЙДЭГ БОЛСОН ЮМУУ ТОМИЛСОН ТМОИЛОГДСОН ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧ НАРЫГАА ТӨРИЙН АЛБАНААСАА ЗАЙЛУУЛААЧ

  • zochin (June 15, 2017 1:34:41 pm )

    Яалтгүй үнэнийг хэлж байна тарган хурандаа нар олширсон цол зэрэг хэргэмийг нүүрээ тахлах гэж хамаагүй олгосноос энэ албаны нэр хүнд иргэдээс хангалттай үнэлгээ авч чаддаггүй боловсон хүчний сонголтон дээр алдаатай бодлого явагдаж байна нэр төртэй шударга ажилладаг олон чадварлаг залуусын нэр хүндийг унагаж итгэлийг нь бөхөөж буй юм гол хариуцлагыг удирдлагын түвшиндээ хүлээх ёстой

antalya rent a car