antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 13, 2017 16 comments

Сонгуулийн ирц хүрэх үү

нийтлэсэн Admin

      Ерөнхийлөгчийн сонгууль ид дундаа өрнөж, саналаа өгөх өдөр хаяанд ирлээ. Үнэн хэрэгтээ сонгогч олон гурван нэр дэвшигчийн аль алинд нь тийм ч таатай бус хандаж байна. АН, МАН-ынхан нэр дэвшигчээ “зөв харан инээж, буруу харан уйлж” утгаж байгаа бол МАХН-ынхан ч ялгаагүй. Нам дагаж амьжирахын мөр хөөсөн нөхдийн хувьд яах аргагүй цэцэг барин угтаж, сүү өргөн үдэж байна. Түүнээс нийт түмний хандлага тэс өөр байгааг нуух юун. Энэ бүгдээс харвал айсуй сонгуулийн саналын хувь хүрэхгүй юм биш биз гэсэн хардлага төрж сууна. Яахав, иргэнийхээ үүднээс заавал саналаа өгөх ёстой гэж ухамсарласан хүмүүс олон байна. Гэхдээ тэд “Даанч дэмжих хүн алга. Өгөхөөс л хойш М.Энхболдод саналаа өгөхөөс, эсвэл Х.Баттулгад, нөгөө бол С.Ганбаатарт өгөхөөс” гэсэн хүмүүс л олон таарна. Үүнээс харвал энэ гурван нэр дэвшигчид онцгойрон харагдах хүн байхгүй бололтой.

      Юуны өмнө 1992 оноос хойш санал өгч, гоё сайхан үгэнд хууртаж хаширсан түмний сонгуулийн идэвх жилээс жилд буурч ирсэн үзүүлэлт ч нэгийг өгүүлнэ.Нөгөө талаас хорин жилийн өмнө амлаж байснаа өнөөдөр ч амлаад явж байгаа мухардсан нэр дэвшигчдэд итгэх итгэл тэр чигтээ алдарчээ. Улстөрийн нам гэдэг зүйлийг үзэн ядах байдал дээд цэгтээ тулсан гэхэд нэг их хол зөрөхгүй. Дээр дурдсанчлан, тухайн намын нэр дээрээс алба залгуулж тэдний үлдэгдлийг долоож  суугаа хэдэн хүн л амаа үдүүлсэн мэт суух байх. Түүнээс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн намуудыг ойшоон үзэх хүн өдрөөс өдөрт ховордож байна. Энэ нь намуудаас тэс өөр үзэл баримтлал хүсэх болсны шинж биз ээ. Ингэхийн тулд бүх намууд татан буугдаад эргээд үзэл бодлоо уралдуулж шинэ ертөнц үүсгэхээс өөр гарц алга. Үүнийг өнөө биш юмаа гэхэд маргааш хийж таарна. Цаг үе өөрөө шаардаж байгаа хэрэг. Энэ ч дараагийн асуудал. Ингэхэд Ерөнхийлөгчийг сонгох өдөр ирц хүрдэг байгаа даа.

        Бид долоо дахь удаагаа Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх гэж байна. Анх 1993 онд П.Очирбатыг өргөмжилсөн сонгуульд нийт сонгогчдын 92.7 хувь саналаа өгсөн бол 1997 онд Н.Багабандийг 85.8 хувь, 2001 онд 82.9  хувиар өргөмжилсөн байна. Энэ бол сонгогчдын мэдээллийн сан бохирдоогүй байсан сайхан цаг. Үүнээс хойш 2005 онд Н.Энхбаярыг сонгосон сонгууль 75 хувийн санал руу уруудаж ирсэн бол 2009 онд Ц.Элбэгдоржийг сонгоход 73.8 хувь болж буурсан үзүүлэлт бий. Үүний өмнөх буюу 2013 оны сонгууль 63.5 хувь болж буурсан зэрэг зогсолтгүй уруудаж ирсэн статистик мэдээлэл байна. Сонгогчдын ирц уруудах болсон хэд хэдэн шалтгаан бий.

       Нэгдүгээрт, шинэ тутам сонгууль өгч эхэлсэн, хоёрдугаарт, худал хуурмаг амлалтад сонгогчид итгэдэг байв. Гуравдугаарт, сонгогчид бохир мэдээллээс асар хол байв. Дөрөвдүгээрт, нэр дэвшигч хүмүүсийн жудаг өнөөдрөөс арай дээр байв. Тавдугаарт, хэвлэл мэдээллийн орон зай хязгаарлагдмал байв. Ер нь бол ард түмний гэнэн сэтгэхүй дээр хорин хэдэн жил тоглож байгаа намууд шүү дээ. Харин өнөөдөр сонгогчдын боловсрол тэгтлээ өсчихөөгүй ч сайн муугаа ялгах хэмжээнд очсон. Тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшигчдийн нэрс сонгуулиас сонгуульд бохирдож, Н.Энхбаяраар дамжин Ц.Элбэгдоржийн үед ирэхэд сонгогчдын зүгээс ямар ч хүндлэл үгүй болжээ. Түүнчлэн хэвлэл мэдээллийн хязгаарлагдмал байсан орон зай бараан сүүдрээр хүрээгээ тэлж, хүмүүс сайн муу мэдээгээ ялгах чадваргүй мэдээллийн шуурганд даруулж байна. Хэний ч хамаагүй бичсэн ишлэлтэй, ишлэлгүй мэдээллийг мэдлэг болгон ашиглагч мэргэн цоохрууд цахимаар дүүрсэн нь ч гай болж байна. Энэ мэт хүчин зүйлс нөлөөлж байгаа учраас сонгуулийн ирц хүрэх эсэх нь ихээхэн эргэлзээтэй. Тэр тусмаа энэ удаагийн нэр дэвшигчдийн тухайд байдал чамгүй хүнд харагдаж байна.

      МАН-аас нэр дэвшигч М.Энхболд, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүмүүс биш гэж үзэх хүмүүс цөөнгүй байгаа нь эргэлзээ төрүүлсэн хэрэг. МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарын хувьд бол бүр ч ярилтгүй. Гэхдээ С.Ганбаатар нь саналын хувь хүргэхгүй байх нэг том шалтгаан болж байгааг дурдах хэрэгтэй. Цээжээ дэлдэж шоудаж сурсан С.Ганбаатар нийт массад чамгүй орон зайгаа бүрдүүлчихсэнд хамаг учир оршино.

    Өнгөрөгч 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас өрсөлдсөн Н.Удвал нийт сонгогчдын 6.5 хувийн санал буюу 80 гаруй мянган хүний санал авч, үндсэндээ МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг унагачихсан гэхэд болно. Ялалт байгуулсан Ц.Элбэгдорж ч арай гэж 50 хувийн босгоо давсан. Үүнээс харвал С.Ганбаатар Н.Удвалын саналаас давж тусна уу гэхээс наана унахгүй. Энэ олон шалтгааны үүднээс сонгуулийн саналын хувь хүрэхгүй байх магадлал өндөр байна.

С.Ууганбаяр

Шуурхай.мн    


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • Anonymous (June 13, 2017 1:21:28 pm )

    М.Энхболд, С.Ганбаатар 2 үлдсэн тохиолдолд эвгүй АН-хан МАХН-д санал өгнө.Тийм учраас дахин сонгууль хийлгэхгүйн тулд сонгогчдыг бүрэн хамруулахад онцгой анхаарах хэрэгтэй байна даа. Гол өрсөлдөгч бол Ганбаатар. Х.Баттулгыг орхи хүссэн хүсээгүй гарахгүй АН монголд байхгүй болж байгаа хэрэг. З.Энхболдын бантан

  • zochin (June 13, 2017 2:08:31 pm )

    EBTEI, BAITSGAAJ , ZEB SANALAA EGTSGEENE GEDEGT ITGEJ BAINA, ENE YNZ BURIIN KHUDAL YRIAGAA ODOO ZOGSOO,

  • zochin (June 13, 2017 6:18:28 pm )

    ЕР НЬ Л ХҮНД ДЭЭ ЭНЭ 3 ОЙРОЛЦОО САНАЛ АВЧААД БОСОО ГАНБАА АРАЙ ИЛҮҮ САНАЛТАЙ ҮЛДВЭЛ МИЕБОЛД ХҮНДРЭНЭ ДЭЭ 2 ДАХ САНАЛ ХУРААЛТААР АЯГҮЙ БОЛ ГАНБАА УРУУ АН-Д ӨГСӨН ГАРУУД ӨГЧВӨЛ МАН ХАН Ч ЁСТОЙ ҮХЭЭ ДЭЭ ИЙМ БОДОЛ БОЛ ЕР НЬ ТӨРӨӨД Д БАЙГАА ЮМ ДАА

  • ард түмэн (June 13, 2017 6:31:52 pm )

    МАН АН хоёр луйвардаг тактикаа лав хэрэгжүүлэх байх.МАХНамынхан ганцхан Энхбаярынхаа мэхний хувилбаруудаар үзэх байх гэхдээ сонгуулын ирц яагаад ч хүрэхгүй гэхдээ нэг нь хүчээр гараад л ирнэ.Энэ бол сүүлийн үеийн монгол сонгуулийн дүр зураг болсон бөлгөө

  • ард түмэн (June 13, 2017 6:33:58 pm )

    ЭРХ БАРИГЧ НАМЫГ ХЭН ЯАЖ ДИЙЛЭХ ГЭЭ ВЭ? ХЭН

  • зочин (June 13, 2017 7:01:36 pm )

    Ихэнхи хүмүүс их эргэлзсэн тээнэглэзсэн байдалтай , санал өгөх хүн байхгүй байна гээд байгаа даа Сонгогчдын ирц хүрэхгүй байх магадлал өндөр байна . Хүмүүс дахин санал хураалт явагдах байх нэр дэвшигчид өөрчлөгдөх байх гэж харж байх шиг байна даа

  • зочинзочин (June 14, 2017 7:54:35 am )

    Хооны давс ихэдвэл шорвог болоод хүн хэрэглэхээ байдаг. М. Энхболд, МАН – ын сурталчилгаа, гүжирдэлт, бусдын гараар могой барих нь хэтрээд сонгогчид залхаж салхины чиг өөрчлөгдөж эхэллээ.

  • дэмжигч (June 14, 2017 10:47:29 am )

    бид өмнөх сонгуульд дандаа энэ МАН,АН оёрыг ээлж дараалан сонгож ирсээн С.Ганбаатарыг энэ удаа сонгох нь чухал шүү ядаж монголоо гэсэн сэтгэлтэй хү

  • БАТ (June 14, 2017 11:15:48 am )

    ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ТӨРИЙН АЛБАНД НАСААРАА АЖИЛЛАСАН МИНИЙ БИЕ МАХН-аас НЭР ДЭВШИГЧ С.ГАНБААТАРЫГ ДЭМЖИЖ САНАЛАА ӨГӨХ БОДОЛТОЙ БАЙНА. УРД НЬ ДАНДАА МАН/МАХН/ -Д САНАЛАА ӨГСӨӨР ӨНӨӨДРИЙГ ХҮРЛЭЭ. ХАРИН ОДОО БОЛ ҮНЭХЭЭР ИТГЭЛ МИНЬ АЛДАРЧ СЭТГЭЛ МИНЬ ХӨРЖ БАЙНА. ЗӨВХӨН МИНИЙ БИЕ ГЭХЭД ЗАЛУУ НАСАА, АМЬДРАЛЫНХАА ХАМГИЙН БҮТЭЭЛТЭЙ ЦАГАА ЧИН ШУДАРГААР АЖИЛЛАЖ ТӨРИЙН АЛБАНД/ТАТВАРЫН АЛБАНД 24ЖИЛ, ТӨРИЙН АЛБАНД 35 ЖИЛ/ ЗОРИУЛЧИХААД ӨНӨӨДӨР 8%-ИЙН ЗЭЭЛТЭЙ АРАЙ ЯДАН ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРӨӨЖ Л ЯВНА ДАА. ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛ, ДООШОО ГАЗАР ХАТУУ ГЭДЭГ Л ҮНЭН ЮМ БАЙНА ДАА. БИ ТӨРИЙН АЖЛЫГ ХИЙЖ ИРСЭН ОН ЖИЛҮҮДДЭЭ ХАРИУЦСАН АЖЛАА ЯМАР Ч АЛДАА МАДАГГҮЙГЭЭР , ЧИН ШУДАРГААР, ЯМАР НЭГЭН ЯЛ ШИЙТГЭЛГҮЙГЭЭР ӨДИЙГ ХҮРГЭСЭНДЭЭ БАХАРХДАГ Ч, ӨНӨӨДРИЙН АМЬДАРЧ БАЙГААГАА ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ СЭТГЭЛ, ЗҮРХ МИНЬ ЭМТРЭХ ШИГ БОЛОХ ЮМ. ТИЙМ БОЛОХООР ЯГ ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД ЭНЭ УДААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧИЙН СОНГОЛТ ХИЙХЭД СЭТГЭЛ ДУНДУУР, УРАМ , ЗОРИГ МУУТАЙ Л БАЙНА. ҮР ХҮҮХДИЙНХЭЭ ИРЭЭДҮЙД МАШ ИХ СЭТГЭЛ ЗОВИНОЖ, ТҮГШҮҮРИЙН БАЙДАЛТАЙ Л АМЬДАРЧ БАЙНА ДАА!!!!!!! МИНИЙ МОНГОЛ УЛС МИНЬ ҮЕИЙН ҮЕД МАНДАН БАДАРЧ ЯВААСАЙ.

  • sdsf (June 14, 2017 11:58:41 am )

    dgfgf

  • Зочин (June 14, 2017 12:39:22 pm )

    С ганбаатар т санлаа огно угаасаа шудрага Энэ хоерыг бодход нэр цэвэр Махныг дэмжинэ !!!!!

  • БАХАРХАЖ БАЙНА (June 14, 2017 1:01:10 pm )

    ерөнхийлөгчийнхөө санал хураалтанд оролцоноо, эрхээ эдлэнэ шүү, иргэдээ.

  • зочин (June 17, 2017 12:35:51 pm )

    Гацалтгүй төрийн төлөө бол санал хураалтандаа оролгүй л яахав.

  • Michaeldeapy (June 17, 2017 3:05:46 pm )

    wh0cd586071 celexa

  • Alfredlam (June 17, 2017 5:28:55 pm )

    wh0cd891836 buy doxycycline

antalya rent a car