antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 8 comments

Шатаж нас барсан гэр бүлийнхнээс гэдэс дотор нь л үлджээ

нийтлэсэн Admin

“УИХ-ын 76 гишүүн ээ! “Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин гэмт хэргийг өдөөгч” гэдэгтэй санал нийлэх үү. Хэрэв тийм бол төрийн бодлого хэрэгтэй байна”.   Эрхэм  гишүүдээс  энэ мэт асуултад хариулт нэхэж суух зуур өчигдөр Баянзүрх дүүрэгт хоёр иргэн архинаас болоод амиа алдчихлаа. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 10-11 нд шилжих шөнө  Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 29 дүгээр гудамжинд нэг гэр бүлийн хоёр иргэн байшинтайгаа шатаж,   амь   насаа   алдсан хэрэг гарчээ. Талийгаачид 2007 онд Баянхонгор аймгаас гэр бүлээрээ Улаанбаатар хотод шилжиж ирсэн  аж. Гэрийн эзэн болох талийгаач Машбат нь барилгад цагийн ажил хийдэг байсан бол эхнэр Х.Батцэцэг нь буудалд үйлчлэгчээр ажилладаг байж. Хамгийн аймшигтай нь талийгаач Х.Батцэцэг нас барах үедээ бие давхар байсан гэнэ. Х.Батцэцэгийн хоёр дагавар хүүхдийг өсгөж, хүн болгосон тэд ханилж сууснаасаа хойш анхныхаа үрийн зулайг үнэрлэх гэж байжээ. Гэсэн ч гашуун усны балгаар гэр бүлээрээ үнсэн товрог болчихсон байна. Энэ золгүй хэргийн талаар талийгаач Х.Батцэцэгийн төрсөн ах Х.Халтархүүгээс зарим зүйлийг тодруулсан юм. Эднийх талийгаачдын урд талын хашаанд амьдардаг юм билээ.

Хоёр цогцосноос эмэгтэйнх нь элэг, уушги л үлдсэн

-Хэрэг шөнө гарсан гэсэн. Та хэдэн цагийн үед мэдсэн бэ?

-Шөнийн 02 цаг өнгөрч байхад гадна хүмүүс шуугилдаад эхэлсэн. Бид ч сандраад гартал манай дүүгийн байшин юу ч үгүй шатаж байсан. Дөхөж очихын аргагүй улаан гал дүрэлзэж байсан юм. Хэн нь аврах анги  дуудсан юм бүү мэд. Нэг хартал галын машин ирж байсан.

-Байшин шатаж байхад дотор нь хүн байгааг мэдсэн үү?

-Мэдсэн. Галынхан ирсэн ч хүн ойртохын аргагүй гал дүрэлзэж байгаад байшингаас юу ч үлдэлгүй шатаж дууссан. Манай дүү гэрээсээ гарах гэж байгаад утаанд угаартаад, үүднийхээ хажууд унасан юм билээ.  Байшин шатаж дууссаны дараа үзэхэд дүү нарын маань цогцос танигдахын аргагүй болж, хүрэхэд л бутарч унаад байсан. Хоёр цогцосноос эмэгтэйнх нь элэг, уушги л үлдсэн байгаа харагдсан.

-Гал юунаас болж гарсан юм бол?

Тэр хоёр орой нь гэртээ архи авч ирж хамт уусан байгаа юм. Тэгээд галаа түлээд унтахад нь утаа гарч, угаартсан байх. Мэдээж согтуу хүмүүс зуухных нь ам онгойж утаа уугихыг мэдэхгүй л унтаж байсан биз. Гэхдээ гал гарч байгааг манай эмэгтэй дүү мэдээд гарч чадалгүй ухаан алдсан байсан.

-Цахилгаанаас ч болсон байж болно шүү дээ?

-Эднийх гэрэл цахилгаан хэрэглэдэггүй байсан. Согтуу хүмүүс угаартаад юугаа ч мэдэхгүй байж байгаад шатсан байна лээ.

Хорооны Засаг даргынх нь хэлж байгаагаар талийгаачийнх ямар ч зөвшөөрөлгүй газар бууж, өөрсдөө хаяг зохиосон байжээ. Нэгэнт буух ёсгүй газар буусан учраас Аврах ангийн машин очиход ч хүндрэлтэй байсан гэнэ. Харин хөршүүд нь талийгаачдыг байнга архи ууж, хоорондоо маргалдан, зодолддог, хэд хэдэн удаа салж нийлж байсан гэдгийг хэлж байв. Хэрэг гарсан өдөр тэд өдөржин гадуур явж байгаад орой гэртээ иржээ. Гэртээ ирэхдээ нүүрс, мод, нэлээд хэдэн шил архи авч ирсэн байна. Гэхдээ эхнэр нөхөр хоёр бидний хэлж заншсанаар 1000-ын архи уудаг байжээ. Талийгаач Х.Батцэцэг жирэмсэн байсан ч нөхрөө дагаад байнга л 1000-ын архи уудаг байсан гэнэ. Үндсэндээ энэ удаагийн хэрэг архинаас болж, архи нэгэн гэр бүлийн амь насыг авч одлоо. Хорвоод хүн болж төрнө гэдэг ховорхон хувь заяа. Гэтэл өөрсдийгөө хянах чадваргүй болтлоо согтсон гэр бүлийн хоёр гал алдаж, амь насаа алдсан нь харамсалтай. Тэгэхээр ядаж 1000-ын архийг бүрмөсөн устгах хэмжээний  “Төрийн бодлого” шаардлагатай байгааг онцолмоор байна. Тийм учраас бид дахин асууя. УИХ-ын 76 гишүүн ээ! “Архи үйлдвэрлэгч, импортлогч, архичин гэмт хэргийг өдөөгч” гэдэгтэй санал нийлэх үү? Магадгүй энэ удаа Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд түрүүлж хариулах ёстой байх.

 

 

 

Өглөөний сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Anonymous (October 13, 2011 2:06:16 am )

    horshuud demi yum bolhor ingej hel ama biludeh yum 1000 arhi uunuu hend hamatai yum deremdej bhad n huu haaya gehguide horshud gej orontsognuud bsanas bhgui bsan n der bi ch gsn hen negni horsh gehde bi tedentei mendeldeg tednig hen be gedgig meddeg ch nowshrohgui

  • Anonymous (October 13, 2011 2:34:20 am )

    hehe odoo bas 1000 arhi gej bna aaa????

  • Anonymous (October 13, 2011 5:32:20 am )

    HYAMDHAN ARHI BOL GER HOROOLOLD DUUREN BAINAA YALANGUYA CHINGELTEIN ETSSIIN BUUDLIIN DELGUURUUDIIG SHALGAAD UZEHED IH YUM GARNA DAA

  • ceas dama fossil (February 19, 2014 1:26:50 am )

    Right here is the perfect site for anybody who hopes to find out about this topic. You understand a whole lot its almost hard to argue with you (not that I really will need to…HaHa). You definitely put a fresh spin on a topic which has been written about for many years. Great stuff, just great!

  • Reviews (February 19, 2014 2:31:00 am )

    Hello there! I could have sworn I’ve been to this website before but after going through some of the posts I realized it’s new to me. Anyways, I’m certainly pleased I stumbled upon it and I’ll be bookmarking it and c****ing back often!

  • Viagra (February 19, 2014 6:37:06 am )

    Good info. Lucky me I ran across your website by chance (stumbleupon). I’ve book-marked it for later!

  • Valium (February 19, 2014 9:03:16 am )

    Blogging is a great way to ***re valuable and useful content with others looking for solutions to problems – thanks for? ***ring such great information

  • DUI Lawyer (February 19, 2014 11:19:09 am )

    There is definately a great deal to learn about this issue. I like all of the points you’ve made.

antalya rent a car