antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 13, 2011 Comments are off

Сайдын үерхэл С.Бямбацогтын уурыг барав

нийтлэсэн Admin

Эрхэм гишүүн С.Бямбацогт өчигдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ийнхүү уурсангүй хэлсэн. ЭБЭХ-ний сайд Д.Зоригт, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар хоёрын “үерхэл” түүний дургүйг ихэд хүргээд байгаа ажээ.
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлэг хийгдэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, тухайлбал Д.Тэрбишдагва, С.Бямбацогт нарын гаргасан  хүсэлтээр хойшлууллаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва төсвийн тодотголын асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр тухтай хэлэлцэж амжаагүй учир хойшлуулмаар байна гэсэн бол УИХ-ын гишүүн, С.Бямбацогт доорх тайлбарыг хийсэн. “Д.Зоригт, Ч.Хүрэлбаатар хоёрыг найзууд гэдгийг мэднэ. Д.Зоригт нь Эрдэс баялгийн яамыг толгойлж байгаа бол Ч.Хүрэлбаатар Увсаас нэр дэвшин сонгогдсон. Увс, Ховд аймгуудын дулааны цахилгаан станц асуудалтай. Өнгөрсөн өвөл хөлдөн хүнд байдалд орж байсныг та бүхэн мэдэж байгаа. Ингээд дээрх аймгуудын дулааны цахилгаан станцыг сайжруулахад зориулан нийтдээ 11 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгасан. Аймаг бүрт 5.5 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Мөнгөний асуудлыг шийдчихээд байхад Ховд аймагт юу ч хийгдсэнгүй. Харин Увсын Дулааны цахилгаан станцын ажил дуусаад ашиглалтад орсон. Ингээд зогсохгүй саяын төсвийн тодотголыг хартал Ховд аймгийн дулааны станцын ажилд нэг ч төгрөг тусгаагүй хэрнээ Увс аймгийнханд найман тэрбум төгрөг нэмж тусгасан байна. Сайдууд ингэж найз, эрх мэдлээ ашиглан асуудалд ингэж хандаж болохгүй биз дээ хэмээн уурсан хэлэв. Тэрбээр энэ мэт асуудлаар МАН-ын бүлгийн хуралдаанд тайлбар авах хүсэлтэй байгаа учир асуудлыг хойшлуулахыг нэгэн дуугаар дэмжсэн юм.

Г.Болор

shuum.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car