
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээн зохион байгуулах талаар Монголын Телевизүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сонгуулиас өмнө нэр дэвшигчид Монгол орноо бүтэн тойрч, иргэд сонгогчдынхоо нүүр тулан уулзаж ярилцан, тэдний санал бодлыг гүйцэд сонсох бодит боломж байхгүй юм.
“ЗУРГААДУГААР САРЫН 10, 17-НЫ БЯМБА ГАРАГИЙН 20:00 ЦАГТ НЭР ДЭВШИГЧДИЙГ МЭТГЭЛЦҮҮЛНЭ”
Монголын Телевизүүдийн Холбооны гүйцэтгэх захирал А.Энхзул “Сүүлийн үед мэтгэлцээний асуудал их яригдаж байна.
Энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг Монголын Телевизүүдийн Холбооноос албан ёсоор зохион байгуулах санал гаргаж байгаагаа мэдэгдье.
МҮОНРТ-д ганцхан мэтгэлцээнийг хийх бус түүнээс өмнө хоёр мэтгэлцээнийг арилжааны буюу МТХ-ны 16 телевизээр мэтгэлцүүлэх уриалга санаачилгыг гаргаж байна.
Бид мэтгэлцээнийг Соёлын Төв Өргөөнд хийхээр төлөвлөсөн бөгөөд аль нэг нэр дэвшигчийн талд ороогүй байхаа зохион байгуулахыг зорьж байгаа.
Суудлын хувьд СТӨ-ний багтаамжыг гурван намын дэмжигчдэд ижил тэнцүү хэмжээгээр олгоно. МТХ-ноос зохион байгуулж байгаагийн гол онцлог бол 16 телевиз зэрэг шууд дамжуулах юм.
Харин хуваарийг зургаадугаар сарын 10-ны, зургаадугаар сарын 17-ны Бямба гарагийн 20:00 цагт гэж төлөвлөөд байна” хэмээн тайлбарлалаа.
“ӨНӨӨДӨР 20:00 ЦАГААС МАРГААШИЙН 20:00 ЦАГ ХҮРТЭЛ НИЙГМИЙН СҮЛЖЭЭГЭЭР ИРГЭДЭЭС САНАЛ АСУУЛГА АВНА”
ETV телевизийн захирал Т.Ганзул “Бид мэтгэлцээний дүрмийг боловсруулахаар Харвардын Их Сургууль, Вашингтоны Их Сургууль, Дэнвэрийн Их сургуулийг төгссөн улс төр судлаач залуусаар багаа бүрдүүлсэн байгаа.
Маш өндөр түвшинд мэтгэлцээн зохион байгуулдаг Англи, Канад, Германы жишгийг харьцуулахаас гадна гурван намын төлөөллийг оролцуулж байж дүрмээ боловсруулна.
Үүнээс гадна хоёр удаагийн мэтгэлцээнийг 120 минутаар зохион байгуулна. Дүрмээ боловсруулсны дараа асуулт хариултын хугацаа зэрэг бүх зүйл тодорхой болно.
Үүгээр дамжуулан үзэгчид асуултаа ирүүлэх бүрэн боломжтой. Эндээс асуултуудыг сугалж, эхний мэтгэлцээнд оруулах юм” гэв.
Мэтгэлцээний хамгийн гол зарчим нь хэн нэгний байр суурийг баримтлахгүй, шударга, тэнцвэртэй, олон улсын жишигт нийцсэн, сонирхолтой байдлаар зохион байгуулах ажээ.
Мэтгэлцээнд оролцуулах саналыг гурван нэр дэвшигчид өчигдөр хүргүүлсэн бөгөөд Монгол Ардын Нам болон Монгол Ардын Хувьсгалт Нам хүлээн авсон бол Ардчилсан нам хариу эцэслэн ирээгүй байгаа юм байна.
Холбоотой мэдээ
-
Жапан (June 09, 2017 3:34:04 pm )
Баттулга нэг л айгаад бнаа да. Мэдлэггүй ерөнхийлөгчтэй болох гээд бнуу гүй юу. Наймаачин бизнесчин хүн уг нь сэргэлэн зальтай гүйлгэн ухаантай бдаг, арай улсын тэргүүн болоход ухаан дутаж балрахвийдээ
-
Иргүн (June 09, 2017 5:29:14 pm )
Тэнэгт
-
Anonymous (June 09, 2017 6:57:53 pm )
battulga yarih chavaraar nuguu hoyortoo hurehgui, yarilstlaga deer huguu chirch magadgui gedgee medeed orohguigeer shiidjee.
-
зочин (June 10, 2017 12:44:33 pm )
Халз мэтгэлцээнийг шударгаар явуулах нь зөв. Ард түмэн энэ мэтгэлцээний үр дүнд нэр дэвшигчдээс сонголтоо хийхийг бодож тунгааж байгаа

4 Comments