antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 9, 2017 7 comments

БСШУС-ын сайдаар Г.Чулуунбаатарыг томиллоо

нийтлэсэн Admin

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /06.09/ БСШУС-ын сайдад нэрийг нь дэвшүүлсэн Г.Чулуунбаатарыг сайдаар томилох эсэхийг хэлэлцэн дэмжлээ.

гишүүд Г.Чулуунбаатараас салбартаа нөхцөл байдлын шинжилгээ хийх, сурах бичгийн алдааг засах, сайжруулах, дүрэмт хувцуас үйлдвэрлэдэг үндэсний компаниудаа дэмжих, хэл ам дагуулах болсон тусгай сургуулиудын асуудлыг цэгцлэх, бага боловсролд түлхүү анхаарах, багшийн цалин, урамшуулалд анхаарахыг даалгалаа. Боловсролыг үл ойшоодог буруу хандлагыг өөрчлөх, дэлхийд шилдгээр тооцогдож буй Финляндын системийг судлах, нутагшуулах, шинжлэх ухааны байгууллагуудын газрыг булаадаг явдлыг зогсоох, нарийн мэргэжлийн салбарууд элсэгчгүй болсныг залруулах, сургалтын чанарыг сайжруулах, ажил олгогчид шинэ төгсөгчдийн мэдлэг чадварт сэтгэл дундуур байгааг анхаарах, магадлан итгэмжлэгдсэн их сургуулиуд үнэхээр чанартай байгаа эсэхийг судлахыг сануулав.

нийслэлийн захын хорооллын сургууль, цэцэрлэгүүдийн ачааллыг бууруулах, цэцэрлэгийн багш нар өдөр бүр 2-3 цаг илүү цагаар ажилладаг тул илүү цагийн цалинг олгодог байх, Сингапур, Япон, Америкийн системийг нэвтрүүлэх гэж үе үеийн сайд нар оролддогийг зогсоох, шинжлэх ухаан нь үйлдвэрлэлээс салсан тогтолцоог өөрчлөх, Багануур дүүрэгт байгуулах кампусын ажлыг хурдлуулах, их дээд сургуулиудыг нийслэлээс нүүлгэх, сансар судлалыг сэргээн хөгжүүлэх, 2020 оны Токиогийн олимпийн бэлтгэлд анхаарах даалгаврыг шинэ сайдад өглөө.

Ингээд санал асуулга явуулахад хуралдаанд 49 гишүүн оролцож, 94 хувийн саналаар академич Г.Чулуунбаатарыг БСШУС-ын сайдаар томиллоо.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • багш (June 09, 2017 7:49:56 pm )

    Зөв хүнээ олж томилжээ. Дэмжиж байна. Амжилт хүсье

  • Багш (June 10, 2017 1:54:34 am )

    Эрдэмтний хувьд гайгүй сайл байхаар хүн биш ээ. Өөр олигтой хүн олдодгүй л юм байх да?

  • зочин (June 11, 2017 12:08:15 am )

    Энэ бол сайдыг томилсон хамгийн зөв сонголт байлаа

  • Шар чуукаа (June 11, 2017 2:57:26 am )

    Энэ улаан коммунист нөхөр БСШУ ын яамыг ховдын хамаатан садангаар дүүргээд зогсохгүй хэдэн их дээд сургуулиудыг өөрийн найз болон намын нөхдүүдээр дүүргэх болж дээ. Цаашлаад яамны хөрөнгөөр гараа угаана даа.

  • Түвдэн (June 11, 2017 4:38:54 pm )

    Ээ энэ морин толгойт уу

  • зочин (June 11, 2017 7:02:55 pm )

    Мэдлэг чадвартай хүнийг сайдад тоимилсонд баярлаж байна. одоо л боловсролын хөгжилд ахиц гарна гэдэгт итгэж байна.

  • баскаа (June 12, 2017 9:47:00 am )

    Боловсрол шинжлэх ухаан соёлын сайдад боловсрол, соёлд шинжлэх ухаанчаар хандах чадвартай, туршлага, дадлагатай, жинхэнэ тогоонд нь чанагдсан, мэргэжлийн гүн ухаан ч түшээ томилогдсонд баяр хүргэе

antalya rent a car