МАН-ын бүлэг хуралдаж, БСШУС-ын сайдад өргөн барьсан академич Г.Чулуунбаатарыг сайдад томилох асуудлыг хэлэлцлээ. Улмаар МАН-ын бүлгийн гишүүд дэмжсэнээр БСШУС-ын сайдын асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов.
Сануулахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын саналын дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. Улмаар 64.3 хувийн саналаар огцруулсан байдаг. Улмаар түүний оронд академич Г.Чулуунбаатарыг томилох саналыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын даргад өргөн барьсанаар уг асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцсэн юм.
Г.Чулуунбаатар нь Шинжлэх ухааны академийн дэд захирлын албан тушаал хашдаг юм байна.
Холбоотой мэдээ
-
САНАЛ САЙДД ГОРИЛОГЧИД (June 09, 2017 11:15:52 am )
бодвол бөөн бөөн туршлага биз ХАМГИЙН ГОЛ НЬ САЛБАРАА ХАМГААЛЖ ЭНЭ ЯДУУ БАГШ АЖИЛТНЫХӨӨ ЦАЛИН НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ӨГВӨЛ БОЛОВСРОЛ АЯНДАА СЭР ГЭЭДЛ БОСООД ИРНЭ ДЭЭ ДАГААД УЛСЫН ХӨГЖИЛ ӨСНӨ ШҮҮДЭЭ АКАДЕМИЧ АА ҮҮНИЙГ Л ХИЙГЭЭРЭЭ ЭНЭ САЛБАРЫНХАН ЧН ЯДУУРААД 100 ХУВЬ ЦАДЛИНГИЙН ЗЭЭЛТЭЙГЭЭС БАНКАНД БАРЬЦААЛАГДСАН Ч СЭТГЭЛ ЧАДЛААРАА ЭНЭ 27 УИЛ ЭНЭ САЛБАРТАА ҮНЭНЧЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ЭХР БИШ ТА ОЙЛГОЖ БАЙГАА БИЗ УГ НЬ УЧРАЛ ГИШҮҮНИЙ ЯОЬЖ ХЭЛЭЛЦҮҮЛЖ БАЙГАА САЛБАРЫН ТЭР ХУУЛИЙГ Л БАТАЛЧИХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ЮМ ШҮҮ ТА ҮҮНД ОНЦГОЙ АНХААРААРАЙ …
-
багш (June 09, 2017 1:21:43 pm )
Мэдлэг, чадвартай, ноён нуруутай хүнийг сайдаар томилсон нь ёстой зөв шийдвэр боллоо. Амжилт хүсье
2 Comments