antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 6, 2017 4 comments

Бодлогын сонгууль байж чадах уу

нийтлэсэн Admin

       Бид сонгогдох сонгох эрхээ эдлээд чамгүй олон жил өнгөрөхөд УИХ-ын долоон удаагийн сонгууль өгч, ерөнхийлөгчийн сонгуулийг мөн долоо дахь удаагаа өгөх гэж байна. Тэгэхээр сонгогчдын боловсрол ахиц гарсан уу үгүй юу гэдэг тухай эргэцүүлэн бодох цаг яах аргагүй болчихож. Сүүлийн хоёр ч удаагийн сонгуулиар /2012, 2016/ бодлого уралдуулна, бодлогын сонгууль байх болно хэмээн лоозогнож байсан ч бодлогын сонгууль болсонгүй. Ямар сайндаа л УИХ-ын танхимд батлагдсан хуулиар завсарлага авна гээд дайраад байх гишүүнтэй болчихсон байхав дээ. Парламент 76 гишүүнтэй учраас зургаа нь иймэрхүү байж болно гэж цагаатгаж болох юм. УИХ-ын 76 гишүүн дунд бохь зажилдаг, боов иддэг, бор дарс хүртдэг, ямар хууль хэзээ батлагдасныг мэддэлгүй чуулганы танхимд ирдэг ганц нэгэн нөхөд байхыг үгүйсгэх арга алга. Сайнтай муутай байж сав дүүрдэг хойно яалтай ч билээ.

       Харин Монгол Улсын Ерөнхийлөгч бол ганц гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин Үндсэний эв нэгдлийг илэрхийлэгчийг сонгох сонгуульд өөр хандах нь юу юунаас чухал. Энэ удаад ч нэр дэвшигчид маань жинхэнэ бодлогын сонгууль байх болно хэмээн цээжээ дэлдэж байгаа ч өнөөх л явцуу хүрээндээ сонгууль эхлүүлчихлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны өмнөх орой телевизийн бараг бүхий л сувгаар Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгын тухай нэвтрүүлэг цацлаа. Өнөөх Сайншандын аж үйлдвэрийн паркийн төсөл, төмөр замын төсөл гээд нэр дэвшигч Х.Баттулга нь улсын төсвөөс лавтай 14 тэрбум төгрөг хусчихсан гэдгийг сонгуулийн сурталчилгааны буянаар олж мэдлээ. Энэ мэтээр хараад байвал бодлогын сонгууль ч болохгүй бололтой. Цахим ертөнц, хэвлэл мэдээллээр шууд л хар буруу мэдээлэл цацагдаж байгаа нь бодлогын сонгууль лав болохгүй гэдгийг хэлж өгч байна. Энэ бүхий л мэдээллийн ар талд өнөөх нэр дэвшигчид маань байгаа гэж бодохоор бодлого ярилтгүй.

Х.Баатар

Шуурхай.мн 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Цэцэг (June 06, 2017 3:07:14 pm )

    Энэ гурван эр төрийн тэргүүн биш шүү

  • МОНГОЛ УЛС ТӨР (June 06, 2017 3:57:26 pm )

    ЭНХБОЛДЫГ ДЭМЖИЖ БАЙНА ДАА ӨӨР СОНГОЛТ БАЙХГҮЙ .

  • Shudarga (June 06, 2017 8:19:25 pm )

    Mongoliin ard mumen amdraliig bodit baidal aarmy ni haraach ch battulga uruusuu hereggui shuu

  • иргэн (June 07, 2017 3:22:37 am )

    Enhbold Ganbaatar nar ni ev negdel geh met Arai l zangaragtai yum yariad baih yumaa .Jenko Battulga bolhoor neg l ih ushuu horsoltoi yarih yum zailuul

antalya rent a car