Найман жил Үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, билгэ тэмдгээр заларсан Ц.Элбэгдоржийн бүрэн эрхийн хугацаа юу юугүй дуусах гэж байна. Тиймээс түүнийг чухам хаана ямар алба эрхлэх, хэрхэн аж төрөхөөс эхлээд түмэн таамаг улстөрийн хүрээнд өрнөсөөр. Ард түмний дунд МАХН-ын дарга Н.Энхбаяртай уралцуулах хүсэл ихээхэн байсан ч Н.Энхбаярт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг хэргээр олгосонгүй. Гэтэл нөгөө талаас Ц.Элбэгдорж НҮБ-д ажиллахаар явах юм гэсэн таамаг ч дэвшүүлжээ. Тэр НҮБ-д очиж ажиллахгүй л болов уу. Ямартай ч тэр Ерөнхийлөгч асан Н.Багабанди шиг титэм үг бичээд суухгүй нэгэн. Н.Энхбаяр шиг яллуулаад явах ч үгүй. Энэ тухайд нүх сүвээ малтсан байж таарна. П.Очирбат шиг төрийн өмчит компани дамжин ТУЗ-д сууж, ҮАБЗ гэж явахгүй. Түүнд НҮБ, компанийн ТУЗ, ҮАБЗ, “Титэм” үгнээс илүү эрх ашиг гэж байгааг нийгэм даяар ярьж шуугиж байна. Тэр ч бүү хэл намынх нь журамт нөхөд мэдээлсэн тал бий. Тэгэхээр түүнд байж болох зарим нүүдлээс сонирхох хэрэгтэй. Нүүдэл эхнээсээ бүтэлгүйтсэн ч сонирхол татаж таарна.
Нэг хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай дөрөө харшуулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхээр санал асуулга явуулна хэмээн Засгийн газраас мэдээлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шахалтаар гэж болохоор нэг хэсэг үймээд шуугиан намдав. Олон жил дамжуулан ярьсан энэ асуудлыг заавал яагаад Ерөнхийлөгчийн сонгуультай зуузай холбуулах гэсэн нь цаанаа учиртай. Түүнээс биш “эдийн засгийн хямралтай үед төсөв хэмнэж байна” гэх хуурмаг халхавч бол яав ч биш. Ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яаруу дааруу ажиллагаа нь Ц.Элбэгдоржийн захиалга байсан ч УИХ-ын дийлэнх гишүүдийн шахалтад орж энэ чимээ намдсан бололтой.
Төрийн өндөр дээд албан тушаалд амьсгалаа тасартал байхыг хүсэмжлэгч Ц.Элбэгдорж өөртөө халгаатай хэн нэгэнд Ерөнхийлөгчийн суудлыг уламжлуулж өгөхөөс яс нь хавталзаж байгаа нь илт. Нөгөө талаар өөрт нь ахиад боломж үгүй учраас Үндсэн хуулиар дамжуулан боломж хайж байгааг албан бус эх сурвалж хэллээ.
Тиймээс айсуй Ерөнхийлөгчийн сонгуулиар тэрбээр хэт нь өөртөө хэрэгтэй нэгнийг дэмжихээр шийдсэн нь дамжиггүй. Түүний туйлын зорилго бол Ерөнхий прокурор, шүүх хүчний байгууллагын томилгоог Ерөнхийлөгчөөс салгаж Ерөнхий сайдад шилжүүлэх өөрчлөлтийг Үндсэн хуульд тусгах явдал байх магадлалтай. Шунаж буй зүйл заалт нь ердөө энэ. Өнгөрөгч найман жилд Ц.Элбэгдоржийн саварт их улстөр тарчилж улмаар нийгэм айдсандаа автсан гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. Өдгөө ч энэ сүүдрээс гарч чадаагүй, нийгэм айдастай байна гэх мэдээллийг Норовын Алтанхуягаас эхлээд хэлж буй. Гагцхүү Ерөнхийлөгч Ерөнхий прокурор, шүүх хүчний байгууллагын удирдлагыг томилдог нь түүнийг бүхний жанжин мэт болгосон байж таарна. Харин удахгүй суудлаасаа буух Ц.Элбэгдорж энэ эрх мэдлээ үргэлжүүлэн олж авахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт хийхийг эрх мэдэл бүхий хүмүүст тулган шаардаж гэх ч энэ удаад хүчин мөхөсдөв.
Үүнээс харвал Ерөнхийлөгийн суудлаас буусан Ц.Элбэгдорж дараа дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж, АН-ын дарга болох алсын бодол өвөрлөж байхыг ч үгүйсгэх арга алга. Чухам яагаад шүүх эрх мэдлийн томилгоог Ерөнхий сайдад шилжүүлэхээр бусадтай хуйвалдан уйларч байна вэ. Айсуй 2020 онд АН-ын дарга болохоор хэтийн зорилго тавьсан гэх мэдээлэл ч намынх нь нөхдийн дунд тархажээ. Ингэж хардах олон талт үндэслэл бий. Өнгөрөгч найман жилийн хугацаанд шударга ёс нэрийн дор өөртөө халгаатай бүхэнд ял тулгаж ямар нэгэн хэмжээгээр шүүх хүчний байгууллагаар рекэт хийлгэсэн гэх эрхэм Ерөнхийлөгч өөрийг нь их улстөрд өсгөж өндийлгөсөн Ардчилсан намынхаа эсрэг ажиллагаа явуулж хаглан буталгасан, зарим өрсөлдөгчидтэй хуйвалдсан гээд тухлах аятайхан суудал үгүй гэдгээ тэр хэнээс ч илүү мэдэж байгаа.
Энэ удаагийн сонгуулиар өөрийг нь хаацайлсан хэн нэгэн Ерөнхийлөгч боллоо ч гэсэн 2021 онд ямар аавын хүү бусдын хүслийг гүйцэлдүүлэн Ерөнхийлөгч болохыг таашгүй. Нөгөө талаас Ц.Элбэгдоржоос хонзон авахаар өдрийн бодол шөнийн зүүд болж яваа Н.Энхбаярын нэр хэдийгээр гудамжинд байгаа ч гар хөл нь аль нэг талаас, ямар нэг он цагт шургахыг үгүйсгэхгүй. Энэ бол Ц.Элбэгдоржийн туйлын ганц айдас. Энэ айдас л Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болчихлоо гэж харж болохоор. Өөрчлөлт нь бүхэлдээ сонин биш. Гагцхүү прокурор, шүүх хүчний байгууллагын томилгоог Ерөнхийлөгчөөс Ерөнхий сайдад шилжүүлэх чин хүсэл байсан бололтой.
Н.Энхбаярын нэр дэвших эрхийг хязгаарлаж чадсанаар С.Ганбаатарыг МАХН-ын нэр дээрээс босгож амжлаа. С.Ганбаатар нь өнгөн талдаа МАН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах мэтээр ойлгогдож байгаа ч АН-аас нэр дэвшигчид ихээхэн халгаатай болохыг шинжээчид ярьж байна. Тодотговол, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад халгаатай. Яахав, Х.Баттулга ялалт байгууллаа гэж үзвэл УИХ-ын дөрөвний гурвын саналаар татгалзах хууль эрх зүйн орчин бий. Энэ бол УИХ-д байх томоохон бүлэглэлийн шийдэх асуудал. Х.Баттулга хэрвээ ялагдал хүлээвэл түүнийг төмөр замын гэрээ энэ тэрээр шалтгаалан өнөөх л рекэт хэлбэрээрээ улстөрөөс зайлуулах төлөвлөгөөг ч зурсан байж болохоор харагдана.
Н.Алтанхуяг нарын хэлснээр шинэ цагийн улстөрийн хэлмэгдлийг дуусгахгүй үргэлжлүүлэх төлөвлөгөөний зураглал ийнхүү үргэлжилж байхыг хэн үгүйсгэх юм. Н.Энхбаяр ба түүний нөхөд, Н.Алтанхуяг ба түүний нөхөд гээд нэрсийн жагсаалт гаргавал чамгүй урт цуваа болж таарна. Энэ түүчээг үргэлжлүүлэх хүн нь Х.Баттулга ч юм билүү.
С.Баяр
Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 06, 2017 3:08:24 pm )
Сэтгэцийн өвчтэй дэмийрэх дуртай хог минь Чамайг дагаж 8 жил хошгороод юу болов одоо болхуу даа ажилаа өгөөд шар хаданд очож эмчлүүл
-
Цэцэг (June 06, 2017 3:10:43 pm )
Элбэгдоржийг шорон хүлээж байна арын ламтай гаа хамт тэнд заларна өөр очих газар алга
-
Anonymous (June 06, 2017 3:11:19 pm )
Баттулга бол АН ийн Элбэгдоржийн хүн
-
Кой (June 06, 2017 3:58:32 pm )
Эбэ нээрээ аргагүй хужаа цусны гар юмаа. Монгол улсыг минь самарч дуусаад арай өөдтэй зарчимч шийдэмгий улс төрчдийг замаасаа зайлуулах гэж шоронд хорьж нтр. Тэгснээ буухаасаа өмнө зоригийн хэргийг хүчээр хаалгаж зохиомол хэрэг 3 хүнд тулгаад тэр 3т нилээн мөнгө амласан гсн. Ийм л аймаар хар энергитэй хажуудахдаа халгаатай муу хүн юмдаа.
-
Кк (June 06, 2017 3:59:51 pm )
МОНГОЛД ДАХИН ЭЛБЭГДОРЖ ШИГ ХҮН УЛС ТӨРД БҮҮ ГАРААСАЙ. АЙМШГИЙН ХҮН. ҮР ХҮҮХЭД НЬ ЯАНА ДАА ТҮҮХЭНДЭЭ ХАМГИЙН МУУГААРАА ХЭЛЭГДСЭН ААВТАЙ!!!
-
yalalt (June 06, 2017 3:59:51 pm )
Odoo hen ni ch garsan Elbegdorjiig shorond hiih ni todorhoi. Elbegdorj Bayar Enhbayar 3-g uls turoos negmuson zailuulah heregtei baigaa um
-
Хммм (June 06, 2017 4:01:54 pm )
Энхболд гарвал эбэг шийтгэж шүүхийн гэсээн. Олон заалт ял хүлээлгэж болохоор гэмт хэрэгтэн гсн. Намдаа нэр хүнд нь унасан бнлээ. Хужаагийн бодлыг барах монгол эр хүн бнуу!!!???
-
Миний сайхан Монгол Орон (June 06, 2017 5:02:51 pm )
М.Энхболд хэрвээ ялбал Элбэгдорж яах ч үгүй. Элбэгдорж угаасаа Энхболдын талд байгаа. Хэдий 2 намч гэсэн эрх ашиг нэг болсон шүү дээ. 2лаа улс төрийг бүлэглэлийн толгойлогч удирдагчидын тогоонд орсон. Монголчууд минь яасан ч ухаардаггүй юм бэ дээ. 2016 оны сонгуулиар юу гэж хэлж гарч ирлээ тэрийгээ эсэргээр нь хийж байхад одоо бас итгээл байж байдаг одоо юу гэхэв дээ.
-
batsuuri (June 06, 2017 5:27:50 pm )
shunkhlai dampuurjee tvgeegch narni tsalinga golj garsaar hvnii nuutsgvi bolj tvgeegchidni amrah zagvi ajilaj bna gene shvvv
-
irgen (June 06, 2017 5:31:00 pm )
zugtahaasni umnu mash yaraltai barih heregtei de
-
БАТ (June 06, 2017 5:36:50 pm )
ЭЛБЭГДОРЖ ЕРӨНХИЙЛӨГЧ АЛБАН ТУШААЛААСАА БУУГААД УЛС ТӨРИЙГ ОРХИХ НЬ ӨӨРТ НЬ ӨЛЗИЙТЭЙ БАЙХ АА. ОДОО ЭНЭ ХҮНИЙГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ХҮЛЭЭЖ АВАХААС ДУРГҮЙЦЭЖ БАЙГАА ГЭДГИЙГ МЭДРЭЭСЭЙ!!!!!!!!! ОГТХОН Ч ОРОН ЗАЙГҮЙ ШҮҮ!!!!!! ЭНЭ ХҮН ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЖ БАЙХ ХУГАЦААНДАА МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ УЛАНДАА ГИШГЭЖ, ТӨРИЙН АЛБЫГ ХҮЧГҮЙДҮҮЛЖ, МОНГОЛЫН ТӨРИЙГ УРД ӨМНӨ БАЙГААГҮЙГЭЭР МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭХ МЭТЭЭР ТҮҮХЭНДЭЭ БАЙГААГҮЙ МУУ ЖИШГИЙГ БИЙ БОЛГОСОН. МОНГОЛЫН УЛС ТӨРД ЭЛБЭГДОРЖ ШИГ ХҮМҮҮС ХЭЗЭЭ Ч АХИЖ БҮҮ ҮЗЭГДЭЭСЭЙ!!!!!!
-
Anonymous (June 06, 2017 6:00:55 pm )
Энхболд сонгогдвол Ээбий МАН-п элсч магадгүй
-
Сонсогч (June 06, 2017 6:25:16 pm )
eniig buuhar n hariutslaga tootshiig n harayda. solongosiin eronhiilogchiig buren erhiin hugatsa n duusagui baihad joohon noo garhad l bariad shorond hiichlee. elbeg teghed gadaadin ortoi nohriig zugtaalgasan. bas oor yu yu ch bilee zondoo l yum sonsogdool bsn. hezee manaid huuli jinhen heregjih ve
-
Зочин (June 06, 2017 6:27:29 pm )
Ёстой юуч хийсэнгүй хийсэн ажил нь монголыг дампууруулаад өөрөө баяжаад найман жил өнгөрлөө шударга байцгаая ха ха
-
Baagii baagii (June 06, 2017 6:43:38 pm )
Garaa sain bol baria sain gedeg dee namee; niilj shou hiihee boliod jinhen ard tumnii songuuli l bailgaasaidaa . Ganbaatar,,Battulga 2-g ner debshuulsen namiinh n udirdlaguudad haramsaad ch barahgui nee.MAXH ch ugaasaa ene songuuliar gazriin horsnoos archigdah suuria ene hooson heneerhegcheer guitseevdee.AH dahin buruu hun gargaj dahin unallaa . Ene songuulias hoish tumnii mini melmii tungalag eb negdeltei baij turiin nuruu tubshin baigdee
-
Ха ха ха (June 06, 2017 6:50:07 pm )
Монгол төр тэргүүндээ халтай гэдэг үг яагаад гарсныг мэдэх үү? Гарч ирсэн Ерөнхийлөгч болгон нь өөрийнхөө эрх ашгийн төлөө төрийн эрх мэдлийг ашиглаад байсан учраас буух үед нь, буусных нь дараа хараалаар булдаг тогтолцоо үүссэн юм. Эби-г ч энэ заншил тойрохгүй. Тэр тусмаа МАНАН бүлэглэлийн нэг толгойлогч хараагдаж явбал l таарна!
-
Anonymous (June 06, 2017 7:34:55 pm )
Тэнэг монголчууд элбэгдоржийг хойт насандаа халуун тамд тарчлана гэж сэтгэлээ зогоож байхаар амьд дээр нь хариуцлагаа тооцоочээ доромжлуулж 27 жил боллоо
-
Shudarga (June 06, 2017 8:15:38 pm )
Ene huniig buudahad bagagana
-
Зочин (June 06, 2017 8:16:17 pm )
энэ тарвагыг шоронд явуулая гэж байгаа бол ганбаатарыг дэмжих хэрэгтэй.
-
Anonymous (June 06, 2017 10:01:08 pm )
Авдрантад чанд хамгаалалтанд авах хэрэгтэй.
-
би (June 07, 2017 12:08:28 am )
эдбэгдоржийн зурагтай 00-ийн цаас захиалмаар бнаа
-
Anonymous (June 07, 2017 12:44:53 am )
Тамд очих болзолоо аль эрт хангачихсан хүн яана даа
-
Shudarga (June 07, 2017 2:43:36 am )
Enhbold Elbegdorj uur namiin humuus bolovch turuuvch negtei yag adil
-
Anonymous (June 07, 2017 3:35:18 am )
ene baagiigiin horongiig huraa
-
Anonymous (June 07, 2017 9:28:45 am )
аЖЛАА ӨГӨӨД 461
-
Aaaaaa (June 07, 2017 9:35:51 am )
Элбэгдоржийн дараагийн буудал шорон байх ёстой
-
Anonymous (June 07, 2017 10:11:39 am )
Элбэгээ хадаг бариад Уянга дээр оч тэгж л жаахан амьсгаа авахгүй бол цаана чинь Ганбаатар гарч ирээд Уянгатай хамт турсагыг чинь хуулна шүү
-
Иргэн (June 07, 2017 11:09:51 am )
Элбэгээ Монгол төрийг хог новштой хутгасан хутгуур.
-
молигдуулж дуусахгүй мангарууд (June 07, 2017 11:39:17 am )
27 жил дагаж хошигорсон харанхуй масс яаж хулхидуулж амаараа шороо үмхэснээ одоо л нэг мэдэрч буйг юу гэх юэээ. монгол бол хятадаар мангуу гэсэн утгатай дээр нь дотор газраас угшилтай Эби сайн тоглосон доо
-
zochin (June 07, 2017 12:55:35 pm )
дээрх савруудаас ойрын 10 жилд лав гарч чадахгүй бхоо,,,Путин шиг хүнийг наадуул чинь дэвшүүлэхгүй бас манай ард түмэн ухаарахгүй эвтэй бас санаатай байж чаддагүй өөрсдийнхөө үр хүүхэд ирээдүйгээ боддоггүйшдээ
-
Anonymous (June 07, 2017 12:59:20 pm )
Эруугийн гэмт хэрэг хийсэн нь нотлогдоод байгаа Баттулгыг еронхийлогчид нэр дэвшуулж байгаа нь монгол улсын улс торийн систем маш сул доройг харуулсан аймшигтай узуулэлт шуудээ
31 Comments