antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2017 9 comments

Хариуцлага хүлээх дараагийн сайд хэн бэ ???

нийтлэсэн Admin

        БСШУС-ын сайд Ж.Батсуурийг ажлын хариуцлага алдсан учраас суудлаас нь буулгасан дуулиан намдаагүй байна. Боловсролын сайдыг огцруулсан нь хариуцлага тооцож чадаж байна гэх хүмүүс байгаа ч үүний ар талд өөр хүчин зүйлс нуугдаж байгаа гэх мэдээлэл ч бий. Юутай ч энэ процесс нь төрийн өндөр алба хаагчдад өгсөн хатуухан сануулга гэхэд болно. Харин үүнээс улбаалан дараагийн хариуцлага хүлээх сайд хэн бэ гэх яриа нийгэм даяар тархаж байна.

       Юуны өмнө Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага тооцох нь зүйд нийцнэ гэдгийг хаа хаанаа ярих болов. Ж.Эрдэнэбатын Засгийн газар төрийн өндөр дээд албан тушаалтандаа хариуцлага тооцож чаддаг сайн жишиг оруулж ирж байгаа нь үнэн бол эх орноо хамгаалахаар тангараг өргөсөн эрс амь үрэгдсэн, зарим цэргийн ангид эр цэргийн амь насанд заналхийлсэн дэглэлт гарсан гээд Батлан хамгаалахын сайдыг огцруулах хангалттай шалтгаан байгааг баримтаар өгүүлэх боллоо.

       Шуудхан хэлэхэд Б.Бат-Эрдэнийг сайд болсон цагаас хойш батлан хамгаалахын салбарт тэгтлээ нар мандаагүй. Олон жилийн турш хэрэгжиж байсан хөтөлбөрт ажиллагаа нь тасалдалгүй явж байгаа болохоос биш бодитой томоохон ажил хийгдсэн эсэх нь эргэлзээтэй. Харин эсрэгээрээ цэргүүд нэгнээ дэглэв, амийг нь хөнөөв, буудав. Цэргийн хээрийн сургуулилтын үеэр гранатаа өөр дээрээ алдаж амь нас хохирсон явдал ч гарсан. Хөдөө орон нутгаас эх орныхоо зарлан дуудах аваад цэрэгт ирсэн аавын хөвгүүдэд зэвсэг хэрхэн хэрэглэх, байлдах арга ухаан заах багш, сургагч нар чухам хаана байв гээд асуудал босно. Энэ мэт наад захын асуудал нь Б.Бат-Эрдэнэ сайдыг огцрох хангалттай шалтгаан биш гэж үү.

Х.Баатар

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • zochin (June 05, 2017 12:54:51 pm )

    oyunhorol gazriin darga ni avilga avsan geed tv-eer garch baisan

  • Anonymous (June 05, 2017 1:24:32 pm )

    Та нар наадхаа зайлуулалдаа цэргийн мэргэжлийн хүн тавилдаа цагдаад байхын мөнгө бизнес хийж хууль зөрчиж явсан үл бүтэх хүн шүү дээ

  • zochin (June 05, 2017 1:27:12 pm )

    zugeer l ajliig l hiilge naad humuusee.uls turjuud bur yadchih yumaa.

  • Mendee (June 05, 2017 1:55:51 pm )

    Ardiin hvvhdiin huruu gargui bologchood yuuch boloogui yumshig bj bgn. Ichdgegui har pizdaa Bi chinii orond bsan bol vvregt ajilaa ogood yawah bsan.

  • zochinz (June 05, 2017 1:59:01 pm )

    zam deer hun dairuulj uheed bna zam teevriin said ogtsor ha haha

  • emch (June 05, 2017 2:45:55 pm )

    mongoo buren ogchihson um chin ailtgui ta nar chyadah uu kkk

  • Ganbaa (June 05, 2017 6:29:24 pm )

    Fuck Baterden.

  • бэлтгэл офицер (June 05, 2017 7:27:21 pm )

    Армид төмөр мэт хатуу сахилга хэрэгтэй. В.И.Ленин. Яг хариуцлага хүлээх хүн бол Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Даваа мөн. Хариуцлага хүлээлгэх хүн нь Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж юм.

  • Anonymous (June 05, 2017 9:25:40 pm )

    ОФФШОРЫН ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙГ БАНТАН БОЛГОЖ НАЙРУУЛЖ ИХ ХУРАЛ ОРУУЛАН БАТЛУУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ИРГЭН ХҮН 300МЯНГАН ТӨГРӨГ ХУЛГАЙ ХИЙВЭЛ ШОРОНД ОРНО ТӨРИЙН АЛБА ХААГЧ НАР АРВАН САЯ ТӨГРӨГ ХУЛГАЙ ХИЙХЭД ШОРОНД ОРХГҮЙ, ЭХ ОРНООСОО УРВАХ ГЭМТ ХЭРГИЙГ ҮЗЭЛ САНААГ ӨӨРЧИЛСӨН ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БАТЛУУЛСАН,ТӨРИЙН АЖИЛ ХИЙЖ БАЙХДАА ЭРГИЙН ГАДНАХ БҮСЭД МӨНГӨ НУУЖ ТАВАРААС ЗАЙЛЖ,МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙСАН НӨХӨД ТӨРИЙН АЖИЛАА ХИЙХЭЭ БАЙХАД ЭРГИЙН ГАДНАХ МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРЭГТЭЭ ШАЛГУУЛАХГҮЙ БАЙХ ОФФШОРЫН ХУУЛЬ БАТЛУУЛЖ ҮҮНИЙГЭЭ БАТАЛГААЖУУЛАН СҮХБААТАР АМЙГИЙН ЦАГДАГИЙН ДАРГА ХИЙЖ БАЙГААД АВЛИГ АШИГ СОНИРХРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨН ГЭЖ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ХАЛАГДСАН НӨХӨРИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БУЦААН АВАХ ҮҮРГИЙГ ЦАГДААГИЙН ДАРГАД ӨГЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ХУУЛЬ ЗҮЙН САЙД ЦАГДААГИЙН ДАРГА НАРЫГ ЯАРАЛТАЙ ОЦОРУУЛАХ ЁСТОЙ.

antalya rent a car