antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 5, 2017 Comments are off

В.ПУТИНД ЗАНАЛХИЙЛЖ БАЙСАН ЧЕЧЕНЬ ЭР БУУДУУЛЖЭЭ

нийтлэсэн Admin

Украины зүүн этгээдэд Оросын талыг баримтлагч салан тусгаарлагчидтай тулалдаж буй Киевийн армийн командлагч, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины амь насанд халдахаар төлөвлөсөн гэх хэрэгт сэжиглэгдэн өмнө нь хоригдож байсан чечень эр үл таних этгээдэд буудуулжээ. Эдүгээ 36 настай Адам Асмаев эхнэр Амина Акуевагийн хамтаар Францын “Le Monde” сонины сэтгүүлчид энэ сарын 1-нд ярилцлага өгөхөөр тохирчээ.

Улмаар тэд Украины нийслэл Киев хотын төвд өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэсэн залуутай уулзаж, машинд нь суух үед өнөөх эр гэнэт буу гарган, түүний чээжин тушаа газар руу нь буудсан байна. Энэ үед эхнэр нь гэмт хэрэгтэн рүү биедээ авч явсан буугаараа дөрвөн удаа хариу буудсан гэх мэдээлэл байна. Тэд хоёул хүнд шархдан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтворжиж байгаа аж. Цагдаа нар хэргийг шалгаж байна. Хэрэгтэн тухайн үед Александр Дакар гэх нэрээр Украины паспорт биедээ авч явж байжээ.

Монголын мэдээ
Б.Даваахүү


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car