Ерөнхийлөгч өө, нэг иргэний эзэмших лицензийн тоог хуульчилъя.
Манай улсын нийт газар нутгийн 40 хувьд нь ашигт малтмалын лиценз олгогджээ гэх түгшүүртэй мэдээлэл нийгэмд цацагдаж байсан цаг саяхан.
2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг батлан, эмх замбараагүй олгогдсон лицензийг цэгцлэх ажлыг эхлүүлсэн ч 7000 гаруй лицензээс 1411-хэн лицензийг цуцалсан байдаг. Гэвч үүнээс хойш лицензийг дахин эмх цэгцгүй олгож, эргээд л хуучны хэмжээндээ очсон гэлцдэг.
Харин энэ тоо томшгүй олон лиценз хэдхэн хүний гарт л багтдаг. Нарийн тоолбол Монголын ашигт малтмалын лиценз 200-300 хүнд л олгогдсон байдаг аж.
Лицензийн бизнес эрхэлдгээрээ алдартай нэг хэсэгт зуу зуугаараа лиценз олгогдож байхад энгийн иргэд хувийн хэрэгцээнийхээ газрыг авахад ямар их хүндрэл чирэгдэл учирдаг билээ.
Тиймээс Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу газрын баялгаа эрх тэгш эзэмшдэг болох шаардлагатай байна. Энэ дагуу бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид лицензийн бизнес эрхлэгчдийн зуу зуун лицензийг цуцалж, нэг хүний эзэмших лицензийг тоог хуульчлахыг уриалж буй.
Ингээд “Гурван сайхан”, “Монголресорсэс эксплорейшн”, “Интернэшнл Юраниум Монголиа” компанийн нэр дээр авсан Д.Самбалайбатын эзэмшдэг 164 лицензийг үргэлжлүүлэн хүргэж байна. Монгол Улсын 21 аймгийн талаас илүү хувьд ашигт малтмалын лиценз эзэмшдэг тэрбээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх ажлын хэсгийн гишүүн, Монголын геологичдын үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Д.Бат-Эрдэнэ ахынхаа буянаар аль ашигтай, үнэ цэнтэй ордуудыг эзэмшиж чаджээ.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 16, 2012 3:04:29 am )
SHalgaad bugdiig ni huraa
-
Anonymous (February 16, 2012 5:19:28 am )
ene emh zabbaraagvi emaa tegtsleech yamar lalar huuli dvrem be ene huuliig engej guibuul edeel muu lalaruud oorsdoo bolomj gargaj eddeg garuudiig bvgdiin buudaj albal taarna bvgdiin
-
Anonymous (February 16, 2012 5:29:04 am )
Ерөнхийлөгч өө ta euch hiij chadahgvi bnuu te ene bvgdiig bidnees ilvv meddeg baij yagaad zogsoohgvi bna ta notoi em bish biz
-
Anonymous (February 16, 2012 9:12:00 am )
Ene hynd bitgii hel medchihvel Solongoschuudad ogchihno shyy.
-
Anonymous (February 16, 2012 1:57:54 pm )
ELBEGEE MONGOLCHUUDAAS AVAAD GADNIIHAND UGUH GEJ YARCH BNA ARD TUMENDEE LITSENZUUDIIG HUVITCHILJ UGUH HEREGTEI BN
5 Comments