Шадар сайд У.Хүрэлсүхийн удирдлага дор өнөөдөр Баяр наадмын комисс хуралдлаа. Хуралд зохион байгуулах хорооны гишүүд, салбар хороодын дарга, Нарийн бичгийн дарга нар оролцож, холбогдох асуудлуудаар мэдээлэл хийн, саналаа нэгтгэсэн юм.
Баяр наадмын комиссын өнөөдрийн хуралдаанаар бэлтгэл ажлыг хангах асуудлаар Үндэсний бөхийн салбар хороо, хурдан морины салбар хороо, сурын салбар хороо, урлаг, соёлын арга хэмжээний салбар хороо, тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороо, хэв журмын салбар хороо, төрийн ёслолын үйлчилгээний салбар хороо, шагайн харвайн салбар хороо, хэвлэл мэдээллийн салбар хороод ажлаа тайлагнав. Мөн баяр наадмын санхүүжилт, бусад чиглэлээр мэдээлэл өглөө.
Хуралдаанаар Шадар сайд У.Хүрэлсүх салбар хороодын дарга нарт үүрэг чиглэл өгч, бэлтгэл ажлыг сайтар хангахыг үүрэгдэв. Мөн тэрээр ирэх долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг зэрэг наадам зохион байгуулагдах газруудаар явж бэлтгэл ажилтай танилцаж, тулгамдсан асуудал байвал газар дээр нь шийдвэрлээд явна гэдгээ онцоллоо.
Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээг Төрийн соёрхолт найруулагч Намнангийн Наранбаатар найруулж, наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр тус тус тооцож төлөвлөжээ.
Холбоотой мэдээ
-
ZAMBARAAGUI ERH MEDEL.BIZNES BSAN NI UNEN SHUU.BUGDII NI SHALGAJ AVSAN ILUUG NI BUCAAJ HURAA.ENGII. SHUDARGA BISNES GEJ BHGUI.BUGD ALBAN TUSHAALAAR TOM BAIGAA NI ARAI L HETERSENIIG BUGD HARJ BAIGAA (June 03, 2017 10:55:24 am )
Ene zardaliig bagasgaj bolno
Arai l aimaar too bn. Mungu unegui boljee.hunii hudulmuriug unelj..UILCHILGEENII GAZRUUD UNEE NEMEH HEREGTEI HLLJEE
1 Comment