antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 2, 2017 10 comments

Баян-Өлгийчүүдийг өлсгөлөн зарлахад хүргэсэн эрхмүүдэд хариуцлага тооцъё?!

нийтлэсэн Admin

-Х.Баделхан, А.Гылымхан нар нийтлэлд дурдагдсан хүмүүсийг цагдаагийн байгууллагаар дарамтлуулахыг оролдсон ч бүтэлгүйтжээ-

Манай сонин энэ сарын 8-ны өдрийн дугаартаа Баян-Өлгий аймагт улс төр дагасан албан тушаалын томилгоо хэрээс хэтэрч байгаа талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тодруулбал, тус нийтлэлд аймгийн Засаг дарга А.Гылымхан, УИХ-ын гишүүн Х.Баделхантай хамтран төрийн албыг төрлийн алба болгож, ах дүү, хамаатан садан, ураг төрлийнхөө ямар ч шалгуур шаардлага хангахгүй хүмүүсийг төрийн албанд оруулсан тухай мэдээлсэн. Тухайлбал, ураг төрлийн хүмүүс нь болох “НИК”-ийн түгээгч нар өдгөө тус аймгийн төрийн албыг эзэгнэж, аймгийн хэлтэст мэргэжилтэн, агентлагийн дарга гээд гайгүй гэсэн албан тушаалд эзэн сууж, өмнө нь төрийн албанд огт ажиллаж байгаагүй, ажлын туршлагагүй, боловсрол муутай хүмүүсээр төрийн албыг дүүргэсэн нь нутгийн зон олны дургүйцлийг дээд цэгт нь хүргэжээ.
Тэгвэл энэ өдрөөс хойш тус аймагт байдал улам хүндэрч, энэ сарын 22-ны өдөр аймгийн иргэд нь нутгийн удирдлагын ордныхоо өмнө жагсаал зохион байгуулж эхэлсэн байна. Мөн аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэгт албан шаардлага хүргүүлж, Засаг дарга А.Гылымханы төрийн албаны томилгоог хэрхэн замхруулсан, мөн гадаад дотоод дахь аяллаар төрийн албыг залгуулж байгаа тухай шаардлагыг тус аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгийнхэнд хүргүүлжээ. Түүнчлэн тус намын бүлгийнхэн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнбатад А.Гылымханыг огцруулах өргөн бичиг бариад буй аж.

“НИК ПЕТРОВИС” ХХК-ийн ажилчдыг яагаад төрд шургуулав

Энэхүү шаардлагад дурдсанаас заримыг нь өгүүлэхэд “Танай бүлгээс нэр дэвшин томилогдсон Засаг дарга А.Гылымхан аймаг орны амьдралыг тогтвортой байлгах, ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн зөв бодлого боловсруулан ажиллахын оронд МАН-ын ИТХ-ын зарим төлөөлөгчид, тэдний гэр бүл, төрөл садан болон өөрийн талын хамаатан садан, урьд нь ажиллаж байсан “НИК ПЕТРОВИС” ХХК-ийг хүмүүсийг ажилтай болгох асуудлыг гол болгож ирлээ. Энэ хугацаанд төрийн жинхэнэ албан хаагч нар болон төрийн үйлчилгээний байгууллагын удирдлагуудыг халж солихоор янз бүрийн дарамт шахалт үзүүлж, эцэст нь Монгол Улсын хуулиудыг ноцтойгоор зөрчиж эхэллээ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /ЗЗНДНТУ/ хуулийн 30.1.2 дугаар заалтыг илт зөрчсөн бол аймгийн төрийн албаны салбар зөвлөл одоо хүртэл бүрдээгүйгээс мөн хуулийн 3.1.10 дахь заалтыг зөрчин томилсон төсвийн байгууллагын удирдлагууд одоо хэрнээ үүрэг гүйцэтгэгчээр ажиллаад тэд нь мөн адил харьяа албатуудаа хууль зөрчин ажлаас халах, дарамтлах явдлыг улам газар авахууллаа. Одоогийн байдлаар төрийн албанаас хууль бусаар халагдсан 40 гаруй хүн зөрчигдсөн эрхээ хамгаалж, шүүхэд хандсанаас 25 нь шүүхийн аль нэг шатанд нь ялаад байна. Тухайлбал, Засаг дарга А.Гылымханы тушаалаар халагдсан Улаанхус сумын Хөх хөтөл багийн Бага сургуулийн захирал Ш.Молданияз, Ногооннуур сумын цэцэрлэгийн эрхлэгч Т.Бахытгүл нарыг бүх шатны шүүхээс ажилд нь эгүүлэн томилох шийдвэр гарснаар А.Гылымханыг ЗЗНДНТУ-ын тухай хуулийн 32.2 дахь заалтыг зөрчсөн гэдгийг бүрэн нотлоод байна. Эдийн засгийг сайжруулж, иргэдийг ажлын байраар хангах, орлогыг нь нэмэгдүүлэхийн оронд энэ хугацаанд гэм зэмгүй 250 орчим төрийн албан хаагчийг улстөрийн зорилгоор ажлаас хоморголон халж, албан тушаал буурууллаа. Уг нь тэд УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгуулийн өмнө төрийн албаны тогтвортой байдлыг хангах амлалт авсан. Гэтэл та бүхэн хоёр нүүртэй гэдгээ дээрх үйлдлээрээ нийтэд ил харуулж, ийнхүү 250 орчим айлыг орлогогүй болгон амьдралыг нь сүйтгэлээ. Харин тэдний оронд ямар ч шалгуургүйгээр аймгийн удирдлага, УИХ-ын гишүүд, аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгчдийн эхнэр, хүүхэд, ах дүү, хамаатан садан болон “НИК ПЕТРОВИС” ХХК-ийн ажилчдыг шургуулж, төрийн албыг жинхэнэ утгаар нь төрлийн алба болголоо. Тиймээс 90 жилийн түүхтэй, дундаршгүй боловсон хүчний нөөцтэй танай нам дотор аймгийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, олон шилдэг боловсон хүчин хангалттай байгаа тул та бүхэн аймаг орныг зөв удирдан авч явах хүнээ томилуулахыг санал болгож байна. Энэхүү баримт нотолгоотой шаардлагыг хүлээн авч, зөв шийдвэр гаргахгүй нөхцөлд бид улстөрийн хугацаагүй суулт, өлсгөлөн зарлах хүртэл хурц хэлбэрээр тэмцэхээ мэдэгдье” хэмээн бичжээ.

Намынхаа даргад “шавар хаасан” А.Гылымханд хариуцлага тооцооч

Нийслэлээс 1700 гаруй километрийн зайд байдаг Баян-Өлгийчүүд эрхийнхээ төлөө тэмцэж, шаардлагыг нь хүлээн авахгүй тохиолдолд тэмцлийн хурц хэлбэрт шилжихээр болсон нь энэ аж. Дээрх шаардлагад дурдагдсан бүхий л зүйл манай сонины энэ сарын 8-ны өдрийн дугаарт гарсан нийтлэлийг баталж байна. Гэтэл тус нийтлэлийг гарсны дараа УИХ-ын гишүүн Х.Баделханы туслах болон бие төлөөлөгчид манай редакци руу утас цохиж, энэхүү нийтлэлийг худал, гүтгэлгийн чанартай хийгээд зогсохгүй хэний захиалгаар энэхүү нийтлэлийг бичсэн бэ гэсэн асуулт тавьж байсан юм. Түүнчлэн нийтлэлд дурдагдсан нэр бүхий хүмүүсийг аймгийн Засаг дарга А.Гылымхан хууль хяналтын байгууллагад шалгуулж, дарамт үзүүлэхийг ч оролджээ. Хаа очиж тус аймгийн цагдаагийн байгууллагад ажиллаж буй эрх мэдэл бүхий дарга нар нь аль нэг намд худалдагдаагүй учраас асуудлыг зөвөөр харж, нийтлэлд дурдагдсан хүмүүстэй хуулийн хүрээнд харьцаж, асуудлыг бодитоор харсан тухай эх сурвалж мэдээлж байв. Хэрвээ тухайн аймаг, орон нутгийг удирдаж буй эрх мэдэлтнүүдийн өмнө хууль хяналтынхан толгой бөхийн тэдний хэлсэн үүрэг даалгаврыг нэг бүрчлэн биелүүлсэн бол гэм зэмгүй маш олон хүн хэлмэгдэх нь гарцаагүй.
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болохгүй, бүтэхгүй асуудал болон олигархи гэгддэг хүмүүсийн хууль бус үйлдлийг олон нийтэд хүргэснээр тэд бага ч атугай ёс суртахуунтай байгаа. Энгийнээр хэлэхэд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, хувьдаа завших үзэгдэл нь харьцангуй бага байгаа гэсэн үг. Тиймээс л сэтгүүлчид нийгэмд болж буй бодит үйл явдлыг олон нийтэд ил тодоор нээлттэй хүргэхийн тулд хоточ банхрынхаа үүргийг гүйцэтгэж буй гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баделхан болон Засаг дарга А.Гылымхан нарт дуулгах нь зөв байх. Ямартай ч дээрх томилгоонуудаас харахад Засаг дарга А.Гылымханы арыг даадаг хүн нь УИХ-ын гишүүн Х.Баделхан бололтой. Тиймдээ ч өнөөдөр эрхэм гишүүний охин дүү болох А.Зауре аймгийнхаа Боловсролын газрын даргаар томилогдож байх жишээтэй. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар эрхэм гишүүний эхнэрийнхээ төрсөн дүү Маншук гэх хүн очжээ. Тэд төрийн албаны ямар шаардлагыг хангасан болоод энэхүү албан тушаалд томилогдох болов гэдэг нь анхаарал татах асуудлын нэг. Мэдээж энэхүү хууль бус томилгоонууд ганц МАН-ын үед ч болж байгаа юм биш. АН-ынхан ч бас аймаг орон нутгийг удирдаж байхдаа халаа сэлгээг ч хийж байсан.

Ямартай ч 27-хон хоногийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль явагдах гэж байна. Намууд нэр дэвшигчдэдээ нэрмээс болохгүйн үүднээс хууль бус үйлдлийг хазаарлан зогсоож, нэр цэвэр байхыг анхааруулсаар байхад Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Гылымхан нутгийн иргэдээ ялгаварлан гадуурхаж, асуудлыг ийнхүү дээд цэгт нь хүргэж байгаа нь харамсалтай.
Бид дараагийн дугаартаа өмнө нь тус аймагт явагдаж байсан Эрчим хүчний тендер болон замын тендерүүдийг хэн гэдэг УИХ-ын гишүүн асан болон одоо УИХ-д сууж буй эрхмүүд хэрхэн авч байсан талаар баримтаар мэдээлэх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • иргэн (June 02, 2017 6:50:33 pm )

    Энэ бол УИХ-д МАН-ын нохдыг сонгосны гай. Харин ерөнхийлөгчийн сонгуульд сонголтоо зөв хийгээрэйдээ та минь ээ.

  • гэрэл (June 02, 2017 10:19:10 pm )

    баян өлгийд ураанхайчуудыг бүх удирдлагад тавих хэрэгтэй , цагаач бол цагаач тэд тэр нутагт амьдарвал байж дургүй бол шинжаан , казкастанруугаа зайл , өлсөж үхвэл үхэцгээ казак монгол улсад угаасаа хэрэггүй

  • Урианхай Гэрэл танаа. (June 03, 2017 12:45:35 am )

    Казах урианхай гээд миний мэдэхэд чам шиг юмнууд хумуусийг 8 жил талцууллаа.Одоо болоо юм биш уу? Юм л бол казахуудыг зайлуулах хэрэгтэй гээд солиорчих юм.Уугуул урианхай гээд байдаггуй юмаа урианхай бас шинжаанд бий.Тагны урианхай тувад гэх мэт.Ажлаа хийж чаддаггуй А.Гылымханы талаар яриа орноод байгаа болохоос хумуусийг харийн оронд зайлуулах талаар юм бичээгуй байна мал минь.

  • керей (June 03, 2017 1:01:50 am )

    Одоо энэ А.Гылымханыг яаралтай огцруулах хэрэгтэй.Оорийн торол садан худ ургийн хумуусээ торийн албаны сонгон шалгаруулалтгуйгээр томилсон л бол шууд хууль зорчиж байгаа хэрэг.Хамгийн наад захын жишээ гэвэл :З.Болат урьд нь таксиний жолооочоор ажиллаж байсныг ард тумэн андахгуй.Гэтэл туунийг хогжлийн бодлогын хэлтсийн даргаар томилсон.ГЫЛЫМХАН ЧИ АРАЙ ИЧМЭЭР ЮМ ДАА АДАГ СУУЛД ООРИЙНХОО ХАДАМ АХ БОЛОХ БОЛОВСРОЛ МЭДЛЭГГУЙ ХООСОН ОНОЛ ЯРЬДАГ ТАКСИНИЙ З.БОЛАТААР АЙМГИЙН ХОГЖЛИЙН БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛУУЛНА ГЭВЭЛ ЕСТО УЛГЭР БОЛНО ДОО.

  • КЕРЕЙ (June 03, 2017 1:14:35 am )

    БАЯН-ОЛГИЙЧУУД ГЫЛЫМХАНЫГ ОГЦРУУЛАХ ТАЛААР ЕРОНХИЙ САЙДАД ОРГОХ БИЧИГ ЯВУУЛАХ ХЭРЭГТЭЙ.ОДОО ХАНГАЛТТАЙ ЭНЭ. НИЙТЛЭЛД БУХ ЮМЫГ УНЭН ЗОВООР БИЧИЖ.ХАРИН ТЭР БАЙС ГЭЭД ГАДААДАД УРИМЧ ЭСВЭЛ БЭЭЖИН ЭСВЭЛ СОЛОНГОС ГЭЭД ТОМИЛОЛТООР ЯВЖ ЗУГААЦДАГ.ШААРДЛАГАТАЙ ГЭВЭЛ ТОО БАРИМТТАЙ ЗУЙЛУУД БАЙГАА.

  • Зочин (June 03, 2017 10:21:04 am )

    АН- ынхан аймгийн удирдлагаар ажиллах уед Аудитын даргаар ажилласан Бекений хургэн М.Хуанганыг бас ахлах аудитороор томилуулан ажиллулсан.Одоо МАН-ын уед бур давруулж МАН-ын цоо шинэ батлах бичиж огч аймгийн Аудитийн даргаар дэвшуулэн томилуулсанаа юу гэж тайлбарлах бол.Аль нам ялна тэр намыг дэмжсэн дур эсгээд дарга болох дуртай М.Хуанганаа зайлуулаач.Омнох 4 жилд МАН-аас ганц ч хун ажил хийгээгээгуй байхад ганц хан М.Хуанган ажилласан учир нь тэр угийн ардчлалын анхны хараацай шуу дээ.Уунд маш том но бий л дээ.Мань эр одоогийн засаг дарга нарын болоод ах дуу нарын омнох фактыг мэднэ дургуй хургэвэл туунийг дэлгэнэ гэж сурдуулсэн гэсэн.Мон ногоотэйгуур одоогийн гишуун Г.Солтаныг Ногооннуур сумаас УИХ-д дэвшихэд М.Хуанган би их нолоолсон гэж ярьдаг гэнэ.Уунийг сонссон Г.Солтан та бас ичиж амьдар.Ногооннуурын МАН-ын дэмжигчид хэзээ ч Мустафагийн Хуангаанаар хэнийг сонгохоо заалгаж байгаагуй.Эрхэм торийн тушээ Г.Солтан та Мустафагийн Хуанганыг ташаа андуурч МАН-ын дэмжигчид бидний итгэлийг хооцордуулэхээ зогсоо.М.Хуанганыг дэмжиж Аудитийн еронхий газар огсон бичгээ нэн яаралтай татаж ав.Бид МАН-ыг дэмжсэн болохоос ардчилалын толоо тууштай тэмцэгч М.Хуанганы хэлснээр саналаа огоогуй юм шуу.Бидний итгэлийг ингэж хоосордуулбэл “Бид бас Аудитийн Еронхий Газрын дарга Хурэлбаатарт нийт сонгогчдын нэрийн омноос бичиг илгээж чадна.Бид бас УИХ-ын бусад холбогдох газарт саналаа хургуулэх болно.

  • ЗОЧИН (June 03, 2017 7:30:23 pm )

    Одоо аймгийн ИХТ-ийн тэргргуулэгч гишууд ажлаа хийх болж дээ.Ганц засаг дарга А.Гылымханыгаа хурцаар шуумжилж ажлын оорчилж чадахгуй бол та нар юу хийх гэж ард тумнээс нэр дэвшээд сонгогдсон бэ? Малнуудаа та нар Сара шиг шударгаар шуумжилж сурцгаа.Энэ хэдэн депутатуудаас дан ганц зоригтой ажил хийх гэж узээд байгаа нь ганц Сара гэж хэлбэл буруутах юм алга.Бусад нь дандаа хуний арьс номорсон сармагчинтай адил Гылымханы харцаар ходолдог малаас ч долоон дор амьтад.

  • Anonymous (June 03, 2017 9:41:19 pm )

    za ter aimgiin standart hemjil zuin darga bolson Pernibek 4-r angi togsson odoo iim alband yabj bdag Ehe Badelhan namiin neriig olgiid buzarlaj bna daa

  • Зочин (June 04, 2017 12:43:06 am )

    Тамгын газрын дарга нь банкны теллер торийн албанд ажиллаж узээгуй.Халамжийн хэлтсийн дарга гэж Съездхан нэртэй этгээд 4-жил сурч автоинженер болсон гээд байгаам уг нь цэргийн сургуулийн казармд шал зулгэхээс авахуулаад хоногийн дневальный /коридорийн манаач боловсон угээр/хийсэн нохор хэдий завандаа автын инженер болоод тогсохийг бодчих.Тийм гавъяатай бол цэргээрээ яваад арми командлахгуй яав.Монгол хэлээр ярьж буйг нь сонсвол боон онигоо.Таксиний жолоочоор ажилласан З.Болатыг Хогжлийн бодлогын хэлтсийн даргаар томилон аймгийн бодлогыг тодорхойлуулах юм гэнэ.З.Болат нь бас л Съездханы ороосон дугуй.Стандарт хэмжил зуйн хэлтэс гэж уг нь нэлээд мэргэжил шаардсан орчин уеийн шаардлагад бурэн нийцсэн хэлтэй устай боловсролтой хунийг томилмоорсон доо.Уг хэлтэст П.Мурат,Х.Жанаргул гээд унаган монгол орос хэлтэй хумуус бий л дээ.МУ-ын станартад нэлээд шинээр мордох дурэм зааврыг тор засаг батлаад байгаа.Баян-Олгийн А.Гылымханы стандарт л оор биш бол.Холбооны газрын дарга ня-бо мэргэжилтэй бас л засаг дарга Гылымханы сонголтоор хийгдсэн томилгоо.За тэгээд гадаад харилцаа бусад салбаруудаа хар даа.Энэ бугдийг ард тумэн харж байгаа шуу дээ.Гылымхан ичих булчирхайгуй торсон гэвэл зуйд нийцэх бий.Гылымхан чи ардчлалын буянаар 21-дугээр авто баазыг машин техниктэйн хамт хувьчилж авсан шуу дээ.Одоо аймгийн захиргаа улдсэн уу?Тэгвэл чи том андуурч ээ.Тор тумэн нудтэй торсон бие хоер нудтэй гэж монгол ардын зуйр цэцэн уг бий.

  • Зочин (June 05, 2017 2:43:40 pm )

    энэ бүх бузарын ард Баделхан байгаа. Тлейхан Баделхан хоёроос салааад казах улс төр цэвэршинэ. Түүнээс нааш байхгүйээ

antalya rent a car