antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 Comments are off

Маршал Чойбалсангийн буугаар дээрэм хийж, 27 жил шоронд суужээ

нийтлэсэн Admin

Анх 19 настайдаа дээрмийн хэргээр арван жилийн ял авч шоронд орж байсан Л.Төмөрбаатар гэгч, хуучнаар 25 дугаар гуанзнаас буу тулгаж зургаан мянган төгрөг /тухайн үеийн ханшаар/ дээрэмдсэн гэдэг. Ийн тэрээр “АКМ” Төмөрбаатар гэгдэх болж, хоригдож байх үедээ танхайн хэргээр ял нэмүүлсээр нийт 27 жил шоронд суужээ. 1970 оноос хойш Мааньтын шоронд амьдарсан тэрээр шинэ зуунтай уралдан гарч ирсэн гэдэг. Угтаа “буу тулгах аядсан л байхгүй юу” гэх тэрээр, томчуудын гар дамжсан, агуу түүхтэй бууг ашиглан гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Маршал Х.Чойбалсангаас зохиолч Ч.Ойдовт бэлэглэсэн уг бууг зохиолчийн хүүтэй найз байсны хувиар авсан аж. “Хүн алж, хүчин хийж яваагүй” хэмээн сайрхдаг тэрээр хийсэн хэрэг дээрээ шоронгийн дарга, хоригдлуудыг зодсоноос ял нэмж олон жил хоригдсон хүн юм билээ. Хэзээ ч, юугаар ч нөхөшгүй хайран сайхан залуу насаа хорлосон тэрээр “Нэг муу ямаан омогтой л явсан, хүнд дээрэлхүүлж чадахгүй юм чинь зодчихдог байсан” хэмээнэ. Социализмын үед ял авсан хүний гэр бүлийг дарамталдаг байснаас, эхнэрээ зовоогоод яахав гээд гэрлэлтийн баталгаагаа салгуулж, харин түүний эхнэр Чехэд амьдрахаар явсан аж. “АКМ” Төмөрбаатар, Хадбаатар аваргатай шоронд дөрвөн жил хамт байсан тухайгаа, хүнийх нь хувьд хайрлаж, хүндэлж явдгаа ярих дуртай.

“Ёстой эр хүн, жинхэнэ сайхан амьтан байсан шүү дээ. Аварга миний гал дээр байсан. Тэр үед би шоронгийн зөвлөлийн дарга байлаа. Тиймээс Хадааг эрхлүүлдэг байсан. Хөөрхийг хоол их иддэг гээд гадуур шуугиад байсан. Тийм юм байхгүй, хоол олдвол идчихээд л явдаг. Хадаа маань шоронд их дөлгөөн байсан. Даргын хэлснийг гүйцэтгээд, хүнд их сайхан ханддаг, муу юм хийдэггүй. Би тусдаа журмын өрөөтэй байсан. Миний өрөөнд орж ирээд өдөр хоол идчихнэ. Тэндэхийн хүмүүс хулгай хийсэн, хүүхэн хүчиндсэн хүнийг хайрлахгүй зоддог. Гэхдээ аварга бол аварга шүү дээ. Алдсан ч сайхан эр хүн байсан. Аварга Мөнхбат гээд бөхчүүд бөөнөөрөө эргэж ирнэ. Сүртэй сайхан шүү дээ. Хадаа аварга муу хүн биш, сэтгэл нь их цагаан. Хүмүүстэй нэг их юм яриад байдаггүй хүн байсан. Их бяртай, энэ нь ажил дээр илт мэдрэгдэнэ. Юмкость энэ тэрийг ачиж байсан гээд бод” хэмээсэн.

“АКМ” Төмөрбаатар хүн өөрөө өөрийгөө аваад явах хэрэгтэй гэсэн зарчим баримталдаг. Шоронд олон жилийг өнгөрөөхдөө эрүүл мэнддээ санаа тавьж өглөө бүр гүйдэг байсан гэдэг. “Бидний үеийн хүмүүс хэчнээн хэрэг хийсэн ч гэсэн хүн чанараа уландаа гишгээгүй хүмүүс. Одоогийн залуус найзынхаа гэрийг ухна, авгайг нь авч сууна, тэгээд хэдэн төгрөгтэй болчихоороо янханд аваачиж тушааж байна. Надтай цуг олны танил хүмүүс шоронд байсан. Аавын хүү алдаж онодог, гэлээ ч сайн сайханд хүрдэг. Монголын сайхан эрс нэг нь ч гэсэн муухай амьдралаас салж байвал хэн ч баярлана. Шоронгоос гараад ахуй амьдрал нь дээшилсэн найзууд маань надад тусладаг. Харин ганцхан “Согтуу битгий ирээрэй” гэдэг юм. Миний найз нар хүн муутай байгаагүй. Бүгд л дүрсгүйтдэг насан дээрээ хэрэг төвөгт орооцолдчихсон болохоос биш тийм ч эвдэрсэн хүмүүс биш” гэх юм билээ.

Төмөрбаатар 40 мянгатын аптектай байранд өсч, “Соёл эрдэнэ” хамтлагийн хөгжимчин талийгаач Зуундарь, Галсанбат, хөгжимчин Наранбаатар, Кино үйлдвэрийн дарга байсан Энхтөр, Архивын орлогч байсан Энхмөнх, хөгжмийн зохиолч Сэргэлэн, Хөдөлмөрийн баатар Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нартай нэг дотны найз нөхөд явсан гэдгээрээ бахархдаг. “Сайхан эрчүүд байсан, элдэв зангүй. Бат-Үүлийг Зоригийн хэрэгт шалгаад байсан. Тэр тийм юм хийхээр хүн мөн үү. Мааньтынхан бол хэн нэгнээр өөрсдөө нухуулчихаад, араас нь жүжиглэж байгаа биз гэж ярьж байсан” хэмээсэн. Түүнийг хоригдож байхад хоригдлууд тураалд орж, сэтгэл санаагаар унан их олон хүн өөд болсон гэдэг. Энэ тухай, “Нүгэл гэдэг аймаар юм, нэхэл хатуутай. Ээжийгээ алсан юм уу, хүүхдээ хүчирхийлсэн тийм хүмүүсийг бурхан шийтгээд байдаг. Ер нь бурхан байдаг юм байна гэдэгт үнэмшдэг болсон. Цаанаасаа нүгэл дагаад тураалд ороод хүн үхээд л байдаг” гэлээ.

Түүнийг шоронгоос гарч ирэхэд харин хүн чанар муутай болчихсон орчин, нийгэм угтсаныг гуниглангуй ярьсан. Тэрээр яг 27 жил хувьсгалт намын хуулиар шийтгүүлж нухлуулсан гэх. “Би ямар ч үед хүн л явах хэрэгтэй гэсэн лоозонтой. Хүн хүний цус үзнэ гэдэг хамгийн муухай. Би муу юм хэзээ ч хийхгүй. Гэхдээ шорон хүнийг хүмүүжүүлэхгүй, чадахгүй. Хүн яг өөрөө өөрийгөө хүмүүжүүлнэ. Би амьдралдаа дэндүү харамсдаг. Тиймдээ ч хүүхдүүд дээрээ очдоггүй, баяраар хүнээр бэлэг өгүүлдэг. Миний хүүхдүүд гадаад хэлтэй, мэдлэгтэй сайхан хүүхдүүд бий” хэмээн ярихдаа нүд нь сэргэх түүний духан дээрх гүн сорви юуных болохыг асуухад, “Архи уулаа гээд хорихын дарга буугаар цохичихсон юм” гэсэн нь шоронгийн хатуу бэрх амьдралыг харуулсан киног санагдуулж билээ. Хүн амьдралд түр саатаад өнгөрөхдөө, хүний л дайтай хүн явахгүй юм бол тамын амьдралд ороогдож, жаргах биш зовж зүдрэх болдгийг санаюу.

 

Д.Сэндэр

Үндэсний мэдээ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car