antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2012 Comments are off

Чөлөөтийн ААШТ маргааш эхэлнэ

нийтлэсэн Admin

БНСУ-ын Гуми хотноо чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн маргааш эхлэх гэж байна. Энэ сарын 16-19-нд үргэлжлэх тус тэмцээн эрэгтэй, эмэгтэй чөлөөт болон сонгомол бөхийн төрлөөр болох юм. Тивийн аваргаас түүхэндээ 120 медаль хүртсэн Монголын чөлөөт бөхийн тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Баг тамирчид үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Б.Баяраа, Б.Батбаяр нарын удирдлага дор Азийн АШТ-д зодоглоно. Түүнчлэн олон улсын I зэрэглэлийн шүүгч Л.Болормаа тэмцээний шүүх бүрэлдэхүүнд ажиллах ажээ.

Азийн аварга шалгаруулах тэмцээн сонгомол бөхийн барилдаанаар эхлэх бөгөөд эхний өдөр 55, 60, 66, 74 ба 84 кг-ын жинд аваргууд тодрох юм. Монголын тамирчдын хувьд 17-ноос Азийн аваргын дэвжээнд гарна. Тэмцээний хуваарийн дагуу 17-нд сонгомолын 96, 120 кг-ын жингийн барилдаанаас гадна чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 51, 55 кг-ын барилдаан болох юм. 18-нд эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 кг, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ын жинд тивийн аваргууд тодрох бол сүүлийн өдөр буюу 19-нд эрэгтэй, чөлөөт бөхийн үлдсэн жингийн барилдаан болно.

Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй:

55 кг: Э.Бэхбаяр /Ирээдүй цогцолбор/
60 кг: Б.Баянмөнх /Олимп/
66 кг: Б.Мянганбаяр /Арслан/
74 кг: Д.Гомбодорж /Хүч, Азийн аваргын хүрэл медальт/
84 кг: М.Батмөнх /Хасу-Мегаватт/
96 кг: Д.Хүдэрбулга /Аварга/
120 кг: Ж.Чулуунбат /Сүлд, Азийн аваргын гурван хүрэл медальт/

Эмэгтэй:

48 кг: Э.Нарангэрэл /Хангарьд/
51 кг: Б.Даваасүрэн /Хангарьд, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт/
55 кг: Э.Сумъяа /Хилчин/
59 кг: Э.Цэвэгмид /Алдар/
63 кг: Ш.Түмэнцэцэг /Хилчин, Азийн аваргын хүрэл медальт/
67 кг: Ц.Баярзаяа /Хасу-Мегаватт, Азийн аваргын мөнгө, хүрэл медальт/
72 кг: Б.Одончимэг /Алдар, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын дөрвөн мөнгө, нэг хүрэлтэй/

Дашрамд дуулгахад, энэ удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпийн эрх олгохгүй. Чөлөөтийн тамирчдад одоо олимпийн эрхээ авах боломжтой гурван тэмцээн хүлээж буй. Эхнийх нь болох тив тус бүрт зохиогдох сонгон шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод ирэх гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 2-нд болно. Харин дараа нь ирэх дөрөвдүгээр сарын 27-29-нд БНХАУ-ын Тайюань хотноо, олимпийн эрх олгох сүүлийн тэмцээн тавдугаар сарын 4-6-нд Финляндын нийслэл Хельсинк хотноо болно.

С.Цэлмэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car