antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2017 1 comment

Африк тив чулуун дээр өндөг шарахаар тийм халуун

нийтлэсэн Admin
Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн станцын дарга, ахлах ахлагч Х.ДАВААНЯМЫГ дугаарын зочноор урилаа.
Уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Улаанбаатар хотод төрж өссөн. Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийг төгссөн. Дунд сургуулиа төгсөөд БХИС-ийн Ахлагчийн сургуулийг радио релений мөханикч, 2002 онд “Аварга” БТДС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр тус тус дүүргэсэн. Анх ажлын гараагаа Зэвсэгт хүчний 228 дугаар ангиас эхэлж байлаа. Анги маань 2002 онд бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орж татан буугдаж 013 дугаар ангитай нэгдэж энэ ангидаа ажиллаж байна.
Яагаад цэргийн мэргэжил сонгох болсон бэ?
-Аав маань 089 дүгээр ангид жолоочоор ажиллаж байгаад ахлах ахлагч цолтой тэтгэвэртээ гарсан. Бага байхаас аав шигээ цэргийн хүн болох мөрөөдөлтэй байсан
Цэргийн сургуулийн сорилт, шалгууруудыг давж гарна гэдэг эмэгтэй хүнд амаргүй байсан байх?
-Мэдээж, хүнд хэцүү үе их гардаг байсан. Байнга гүйж харайна, мэдэхгүй чадахгүй зүйл алхам тутамд нүүр тулна. Гэхдээ цэргийн хүн болох мөрөөдлөөсөө шантралгүй “би чадна, би чадна” гэж өөрийгөө зоригжуулдаг байлаа.Зэвсэгт хүчний аварга шалгаруулах марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд14 удаа орж хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаараа бахархдаг. Энэ жилийн хувьд дөрөвдүгээр байрт шалгарсан.
Энхийг сахиулах ажиллагааны туршлага?
-2010 онд Сьерра- Леон улсад явагдсан НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны X, 2013 онд БНӨСУ-д явагдаж буй энхийг сахиулах ажиллагааны II ээлжийн цэргийн багт холбоочноор үүрэг гүйцэтгэсэн.
Анх дэлхийн халуун цэгт хөл тавих тэр үөд ямар мэдрэмж төрж байснаа эргэн дурсвал?
-Онгоцноос буугаад л бүгчим, амьсгал давчдам халууныг мэдэрсэн, бараг л саунд орчихсон юм шиг. Тэр үед бүх зүйл сонин содон байсан. Тийм хэдий ч монгол хүний дасан зохицох чадвар өндөр учраас удалгүй дасчихсан. Үүргээ гүйцэтгэж дуусаад эх орондоо хөл тавиад цээж дүүрэн амьсгаа авах тэр мэдрэмж үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан
Энхийг сахиулагчид эх орныхоо үнэ цэнийг бусдаас илүү мэдэрдэг юм шиг санагддаг?
-Тийм шүү. Бид хэрэв Африк тивд төрсөн бол өдрийн өл залгах хоолгүй, ам зайлах усгүй өдөр хоногийг арай хийж аргацааж байгаа. Энэ зовлонг нүдээрээ харсан энхийг сахиулагчид эх орныхоо амар амгалан, тайван, эрх чөлөөг хамгийн ихээр ойлгодог байх гэж боддог. Африк тивд хуурай улирлын үеэр чулуун дээр өндөг тавиад шарчихмаар халуун болдог. Энэ үед цэнхэр дуулга, хантааз, буугаа агсан бүгчим халууныг үл тоох монгол цэргүүд, тэр дундаа эрчүүдтэйгээ мөр зэрэгцэн үүрэг гүйцэх эмэгтэй цэргийн алба хаагчдаараа бахархахгүй байхын аргагүй шүү.
Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Ханийг маань сургагч ахлагч Г.Дашням гэдэг бид хамт ажилладаг. Хоёр сайхан хүү, нэг хайр татам гүнжтэй. Хань маань Сьерра-Леон улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багийн I ээлж, Иракийн эрх чөлөө ажиллагааны III ээлжийн цэргийн багг тус тус үүрэг гүйцэтгэсэн. Одоо БНӨСУ-д үүрэг гүйцэтгэж байна.
Таны бодлоор гэр бүлийн аз жаргал юунд оршдог вэ?
-Хайр халамж, инээд баяслаар дүүрэн элэг бүтэн, эрүүл энх, халуун дулаан уур амьсгалтай тайван амьдралд гэр бүлийн аз жаргал оршдог.
Ойрын үеийн зорилго?
-Дахиад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх бодолтой байгаа.
Сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе…
-Тайван амгалан үүргээ гүйцэтгэхэд найдвартай ар тал болдог аав, ээждээ маш их баярлаж явдгаа хэлье. Даян дэлхийн энх тайвны төлөө энхийг сахиулж байгаа монгол цэргүүддээ болон ханьдаа олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэе!
Ахлагч Г.БАТ-ЭРДЭНЭ
Эх сурвалж: “Соёмбо” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ekh oronch khuu (June 02, 2017 2:24:13 pm )

    erchuudteigee mur zeregtsen alhaj yavaa emegteichuud ta bugded baharhaj baidag yum shu az jargal eruul enh sain saihan buhniig husey

antalya rent a car