antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 31, 2017 12 comments

М.Билэгт: Монголбанкны алдаатай бодлого эдийн засаг хямрахад нөлөөлсөн

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн М.Билэгттэй ярилцлаа.

-УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн Монголбанкинд хийсэн шалгалтын дүнг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Шалгалтын дүнгээс үзэхэд Монголбанкны өр, төлбөр 2016 оны эцсийн байдлаар ямар байна вэ?

-2012-2016 онд Төв банк улсад ямар ч ашиггүй своп, форвард хэлцлийг хэдхэн арилжааны банктай хийсэн, төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулсан, өндөр дүнтэй интервенц хийж төгрөгийн валюттай харьцах ханш суларсан, зах зээлийн хүүгээс доогуур хүүтэй зээл олгосон, Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрийн дор хууль зөрчсөн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн зэрэг олон буруу бодлого явуулсан. Алдаатай бодлогын үр дагавраар Монголбанкны 2012-2016 онд хуримтлагдсан нийт алдагдал гурван их наяд болсон. Харин 2016 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар Монголбанкны нийт өр, төлбөрийн хэмжээ 4 их наяд 329 тэрбум төгрөг болсон гэж ажлын хэсэг дүгнэсэн. 2012-2016 онд өмнөх эрх баригчдын явуулсан алдаатай бодлогын улмаас эдийн засаг хүндэрсэн. Үүнд Монголбанкны явуулсан алдаатай бодлого тодорхой хэмжээгээр нөлөөлсөн гэж үзэж байгаа.

-Монголбанкны ажиллагсад орон сууц, шагнал урамшуулал зэргээр ихээхэн хэмжээний хангамж эдэлдэг талаарх мэдээлэл ил болж олон нийтийн зүгээс шүүмжлэлд өртөж байсан. Шалгалтаар энэ мэдээлэл батлагдсан уу?

-Өмнө нь иймэрхүү утгатай, тоон дүнтэй мэдээллүүд хэвлэлээр гарч байсан. Харин 2012-2016 онд Монголбанк Нийгмийн хөгжлийн сангаараа 10 тэрбум төгрөгийг хуваарилан удирдлагын явцуу хүрээнд зарцуулсан нь ажлын хэсгийн шалгалтаар олон нийтэд илүү тодорхой болж байна. Тухайлбал, ажилтнууддаа үзүүлсэн  орон сууцны зээлийн дэмжлэгт 4.1 тэрбум, тусламж, тэтгэмжид 3.4 тэрбум, шагналд 0.5 тэрбум, баяр ёслолын арга хэмжээнд 0.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Зарим нэг  ноцтой зардлыг дурдвал өмнөх жилүүдэд орон сууц авсан атлаа их хэмжээний мөнгөн шагналыг зарим удирдлагуудад нийгмийн хөгжлийн сангаас дахин олгосон нь шалгалтаар нотлогдсон. Жишээ хэлэхэд, Монголбанкны ерөнхийлөгч зөвлөхдөө 2012 онд орон сууц худалдан авахад 70 сая төгрөг олгосон байтал, дахиад 2013 онд дээрх байдлаар урамшуулал шагнал хэлбэрээр 180 сая төгрөг олгосон байх юм. Мөн Тамгын газрын захиралдаа эмчилгээний зардалд зориулан 130 сая төгрөгийн мөнгөн тусламж олгосон нь “Монголбанкны ажилтанд тусламж, тэтгэмж, нөхөн олговор олгох журам”-ын заалтуудыг зөрчсөн. Учир нь  жилд нэг удаа олгоно гэж журамд заасан боловч хоёр удаа тусламж өгч, үнийн дүн 10-30 сая төгрөгөөс хэтрэхгүй гэснийг тус тус зөрчжээ.

Үүнээс харахад Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нь нийт ажиллагсад зориулан нийгмийн асуудлыг шийдэх ёстой атал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, үзэмжээр, өрсөлдөөнгүй, шударга бус, нууц хэлбэрээр зөвхөн хэдхэн хүрээний хүмүүст их хэмжээний мөнгөн шагнал, урамшуулал, тэтгэмж, тусламжийг банкны дүрэм журмыг зөрчин олгосон нь ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн.

-Монголбанкны ажиллагсдын цалин 2012-2016 онд нэлээд нэмэгдсэн гэж шалгалтын дүнг хэлэлцэх үеэр яригдаж байсан?

-Монголбанкны 2012-2016 оны хуримтлагдсан нийт алдагдал гурван их наяд гаруй төгрөг болж, үйл ажиллагаа нь туйлын хангалтгүй байсан. Гэсэн хэдий ч 2012-2016 оны хооронд дөрвөн удаа ажилчдынхаа цалинг нэмжээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд эдийн засаг хямралтай гээд төрийн албан хаагчдын цалин, ахмадуудын тэтгэвэр тэтгэмжийг эрх баригчид бараг нэмэгдүүлээгүй шүү дээ. Харин Монголбанкны ажилчдын нийт цалинг 2012 оныг 2014 онтой харьцуулахад 30, 2014 оныг 2016 онтой харьцуулахад 25, 2012 оныг 2016 онтой харьцуулахад 62.5 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл, Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалингийн нэмэгдлүүд, Нийгмийн хөгжлийн сангийн зарцуулалт нь Монголбанкны хуримтлагдсан алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байна. Иймд хуримтлагдсан алдагдлыг барагдуулж дуустал Монголбанкны удирдлага, ажилтнуудын цалинг нэмэхгүй байх, Монголбанкны Нийгмийн хөгжлийн сангаас орон сууцны дэмжлэг, тусламж, шагнал олгохгүй байхыг цаашид Монголбанкны шинэ ерөнхийлөгч анхаарч ажиллах ёстой.

-Монголбанкны удирдлагын үйл ажиллагааг яагаад хянаж чадсангүй вэ?

-Монголбанкны үйл ажиллагаанд таван субъект хяналт тавьж байгаа мэт харагдах боловч Монголбанкны засаглалын тогтолцоо нь тодорхой бус, хуулиар нарийвчлан зохицуулаагүйгээс хяналтын тогтолцоо нь төдийлөн үр дүнтэй бус, Монголбанкны ерөнхийлөгчид зөвхөн зөвлөх, туслах чиг үүрэгтэй байна. Монголбанкны Хяналтын зөвлөл хуульд зааснаар “… Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа Улсын Их Хурал, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус Хяналтын зөвлөл ажиллана” гэж заасан ч мөн зүйлийн 9 дэх хэсэгт Хяналтын зөвлөл нь зөвхөн “санал гаргах, санал солилцох, тайлан, танилцуулга хүргүүлэх” хэмжээнд эрх олгогдсон байх бөгөөд ажиллах орчин, төсөв, цалин хангамж зэрэг нийгмийн баталгаа нь Монголбанкнаас шууд хамааралтай байна.

-Монголбанкны удирдлагын үйл ажиллагаанд зохистой хяналт тавихын  тулд ямар өөрчлөлт хийх хэрэгтэй гэж ажлын хэсэг үзэж байгаа вэ?

-Монголбанкны ерөнхийлөгчийн хэт бие даасан, хараат бус, эрх мэдэл төвлөрсөн асууудлыг хуулиар зааглах буюу бодлогын болон гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нь зааглах шаардлагатай гэж үзэж байна. Мөн мөнгөний бодлогыг боловсруулахдаа Монголбанкинд мөнгөний бодлогын талаар хамтын шийдвэр гаргадаг, харилцан хяналт тавьж ажиллах Мөнгөний бодлогын хороо байгуулж, эрх зүйн байдлыг нь сайжруулах, Монголбанкны Хяналтын зөвлөлийн эрх мэдлийг өргөтгөж, Монголбанкнаас хараат бус ажиллах нөхцөл боломжийг нь эрх зүйн хувьд баталгаажуулах шаардлагатай гэж үзэж байна.

-Эрх мэдлээ хэтрүүлэн хэрэгжүүлсэн Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал болон тухайн үеийн эрх баригчидтай хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах боломжтой юу?

-Ажлын хэсэг ямартай ч шалгалт хийж баримт нотолгоонд тулгуурлан, алдаа дутагдал, зөрчлийг ил тод болголоо. Шалгалтаар илэрсэн зөрчлийг холбогдох хууль хяналтын байгууллагууд шалгаж, хуулийн дагуу хариуцлага тооцож, улсад учруулсан хохирлыг барагдуулах биз ээ. Хариуцлага тооцох чиглэлээр УИХ-аас тогтоол гаргах нь зүйтэй гэж үзэж байгаа.

Shuurhai.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

12 Comments

  • харамсалтай (May 31, 2017 10:52:40 am )

    27 жил төр барилцсан АН, МАН л монголыг өрөнд даруулж, ард түмнээ ядуурлын шуурганд оруулсан шүү дээ. АН, МАН төрд байхад хөгжлийн талаар бодох ч хэрэг алга.

  • зочин (May 31, 2017 11:08:52 am )

    энэ хэрэгт Ардчилсан намын эрх мэдэлтнүүд оролцсон гэдэг нь ил болсон шүү дээ. Худлаа ардчилал ярьсан гаруудын юу хийдэг байсны зах зух нь харагдлаа

  • Сараа (May 31, 2017 11:12:34 am )

    монгол банкны зөвхөн захиралууд ажилтнуудын идсэн мөнгөний хэмжээ нь ийм их байхад бусад нь яаж амьдархын бээ?

  • ЗОЧИН (May 31, 2017 11:18:15 am )

    ЭРХ МЭДЛЭЭ АШИГЛАН УЛСДАА ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН НЬ МАШ АЙМШИГТАЙ. НӨГӨӨ 100 САЯН ГАНСҮХИЙН ХЭРЭГТЭЙ АДИЛ ЗҮЙЛ БОЛСОН БАЙНА. УЛС ОРОН ХЯМАРАЛТАЙ БАЙНА БИД ХЯМРАЛААС ГАРГАНА ЭНЭЭ ТЭРЭЭ ГЭЖ ЯРЬЖ ЯВСАН БААГИЙНУУД ХОЛБООТОЙ Л БАЙГАА ДАА. ГАНЦ ЗОЛЖАРГАЛЫН ХИЙСЭН ҮЙЛДЭЛ БИШ БАЙХ ШҮҮ. БУСАД ХОЛБООТОЙ НӨХДҮҮДИЙГ ДАРУЙ ИЛ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

  • Баатар (May 31, 2017 11:25:02 am )

    ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхэм нь энэ хэрэгт холбоотой гэсэн мэдээлэл байсан шүү. Манай улсийн сэтий ийм хямдхан юмуу? Улсынхаа банкнаас ийм их хохиролыг бий болгосон хүмүүсийн нэг нь гарцаагүй женко баттулга. энэ хүнийг дэмжээд байгаа улсуудыг ер ойлгохгүй л байнашүү

  • зочиннн (May 31, 2017 11:28:39 am )

    Золжаргалыг алвал таарна. ийм их хохирол учруулсан хүн хувьдаа хэдийг нь ч завшсан юм билээ.

  • золжаргал (May 31, 2017 11:30:33 am )

    Нөгөө хэдэн баячуулынх жишгээр гадаадад орд харштай болцон байх өө энэ нүгэлтэн. Одоо тэндээ гэдсээ илээл хэвтэж байгаан.

    • золжаргал (May 31, 2017 11:31:02 am )

      нэр гутаасан хар новш

  • zzochin (May 31, 2017 11:33:00 am )

    Mongol banknii aldaatai bodlogo mongoliin ediin zasgiig hyamrald oruulahad tom huwi nemer oruuljee. xaxa. Omnoh Zasgiin gazar uund hyanalt tawij ajillaj chadaagui hamt l idej uusan nowshnuud

  • zochin (May 31, 2017 4:06:26 pm )

    Mongol banknii bodlogiig hen negen oilgood dugneed baidag ajil bish, Ded erenhiilegch ny baisan B. Javkhlan ny ingej helj baigaa bol bas yu bilee gej bodohson,
    Getel setguulch bas bus yaj ikh hurald orj irsen ny medegdehgui humuus dugneed baigaa ny uneheer emgeneltei

  • ИРГЭН (May 31, 2017 5:12:10 pm )

    Сүүлийн үед өөрийн чинь хэлж ярьж байгааг анхаарч сонсож байгаа. Шударга үнэн зүйл ярьж заримтдаа бүр бухимдаж байгаа харагдсан. Биднийг төлөөлж зөв зүйтэй чиг шугам барьдагт баярладаг. УИХ-д олон жил сууж худлаа ярьдаг нөхдөөс үнэндээ залхаж байгаа. Ер нь эмэгтэйчүүд харьцангуй үнэнч шулуун шударга санагддаг. Цаашдын ажилд тань амжилт хүсье.

  • иргэн (June 02, 2017 12:35:22 pm )

    Их хурал дээр үг хэлэхдээ бичсэн юм уншиж түг таг гээд байдаг хүн. Хүний БИЧИЖ өгсөнийг уншдаг хүн үү. Ард түмний амьжиргааг сайжруулах гэж бага хүүтэй зээлийн эх үүсвэр гаргасан энэ чинь зөв шүү дээ.

antalya rent a car