antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2017 1 comment

Хөвсгөл нуурын эргийг эрчим хүчээр хангахаар боллоо

нийтлэсэн Admin

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар Хөвсгөл нуурын баруун эргийг эрчим хүчээр хангах тухай хүсэлтийг Засгийн Газарт тавьжээ. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж Хөвсгөл нуурын баруун эргийн аялал жуулчлалын бүсийн дэд бүтцийг сайжруулах ажлын эхлэл болгож баруун эргийн хэрэглэгчдийг зургаадугаар сарын 15-ны дотор төвлөрсөн эрчим хүчинд  холбохоор болсон байна.

Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “…Хөвсгөл нуурын байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын төв, цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг бодлогоор дэмжинэ” гэж заажээ. Энэ бодлогынхоо хүрээнд Хөвсгөл нуурын баруун эрэгт байрлах, одоо үйл ажиллагаа явуулж буй 80 гаруй жуулчны бааз, гэр буудал, отог,  200 орчим хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангаж, цэвэрлэх байгууламж барихаар  төлөвлөн холбогдох тооцоо судалгааг хийсэн байна.

Хатгал тосгоноос Тойлогт нуур хүртэлх 40 км цахилгаан дамжуулах агаарын шугамыг Хорьдал сарьдагийн нурууны зүүн бэлээр  тавьснаар  дотоод, гадаадын жуулчид жилийн дөрвөн улиралд тухтай аялж, амрах нөхцөл бүрдэнэ. Хөвсгөл нууранд жилдээ 60 мянга гаруй жуулчин амардаг бөгөөд энэ тоо нэмэгдэх боломж бүрдэнэ гэж аймгийн удирдлагууд үзэж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (May 30, 2017 3:54:43 pm )

    хэдэн хувийн хэвшлийн бизнес дэмжиж байхаар зам тавиаач цөл боллоо хэдэн зуугаараа машин яваад

antalya rent a car