antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2017 10 comments

7.0 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ҮЙЛДВЭР БАЙГУУЛСАН “ТЭСО” ИМПОРТЫН ХУУРАЙ СҮҮГ БАГАСГАЖ ЧАДСАН УУ

нийтлэсэн Admin

Манай улс 2012 оны арваннэгдүгээр сард олон улсын зах зээлд Чингис бондыг арилжиж эхний ээлжид 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгож байсан цаг саяхан. Улсын дансанд 1.5 тэрбум ам.доллар орж ирснээр тухайн үеийн эрх баригчид бондын хөрөнгийн зарцуулалт болон ямар салбарт илүү ашигтай байх вэ гэх санал асуулгыг эдийн засагч, судлаач, улс төрийн хүрээнийхний дунд өрнүүлэн байр суурийг нь сонссоны үндсэн дээр бондын хөрөнгийг зарцуулсан гэдэг ч энэ нь үр дүнгээ төдийлэн өгч чадаагүй. Энэ нь өнөөдөр бодитоор харагдаж байгаа юм.

Ийн хэлэхийн учир нь одоогийн Засгийн газар бондын хөрөнгийг хэрхэн, яаж зарцуулсанд хяналт, шалгалт хийж олон ноцтой санхүүгийн баримтыг ил болгож холбогдох албан тушаалтнуудыг нь цагдан хорьж шалгаж эхэлсэн билээ.

Тэгвэл Чингис бондын хөрөнгөөс хамгийн их мөнгө авсан компаниудын тоонд ордог “Тэсо” групп хуурай сүүний үйлдвэр барина хэмээн 7 тэрбум төгрөг авч байв. Энэ явдлыг хэн хүнгүй мэднэ.

АМ, АЖИЛ ХОЁР АЛД, ДЭЛЭМ ЗӨРСӨН МЭДЭЭЛЛҮҮД ХӨВӨРСӨӨР БАЙСАН

Тус корпораци бондын мөнгө авснаар 2014 оны аравдугаар сарын 29-ний өдөр “Милко” хуурай сүүний үйлдвэрээ ашиглалтад оруулж байхдаа “…Манай хуурай сүүний үйлдвэр Монголын хамгийн том үйлдвэр болж байгаа. Энэ үйлдвэр нь БНХАУ, Англи, ХБНГУ-ын орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр тоноглогдсон. Хоногт 100 тонн шингэн сүүг боловсруулан 11 тонн, нэг цагт 500 кг хуурай сүү үйлдвэрлэх хүчин чадалтай. Хамгийн гол нь импортын хуурай сүүг үгүй хийнэ” хэмээн хэлж байсан.

Мөн 2015 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр “…Манай улс хуурай сүүн бүтээгдэхүүнүүдээ экспортолж эхэллээ” гэсэн мэдээллийг олон нийтэд хүргэж байв. Тус мэдээлэлд “Чингис бонд”-ын санхүүжилтээр байгуулсан хуурай сүүний үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргаж эхэлжээ. “Тэсо” корпорацийн “Милко” салбар компанийн “Golden Milk” хуурай сүүг өнгөрсөн сараас Казакстан улсын зах зээлд нийлүүлж эхлээд байгаа юм байна. Энэхүү хуурай сүүний хувьд олон улсын стандартын шаардлага хангаж, шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан ажээ. Тодруулбал, ОХУ-д жил бүр зохион байгуулагддаг хүнсний үйлдвэрлэгчдийн “Прод Экспо” үзэсгэлэнгээс “Лучший Продукт-2015” буюу шилдэг брэнд өргөмжлөлийг авчээ” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм.

Түүнчлэн “Милко” сүүний үйлдвэрийн захирал Э.Эрдэнбилэг “…Golden milk”, “Зөв” аарцны ундаа, “100 хувь” жүүс маань ОХУ-ын ХААЯ-ны сайдын шилдэг бүтээгдэхүүн шагналыг авсан байгаа. Одоогоо эхний ээлжинд 30 гаруй мянган ширхэг “Golden milk” хуурай сүүгээ Казахстан улс руу экспортолсон. Манай компанийн Казахстан улс дахь албан ёсны төлөөлөгчөөр Nes­tle брэндийн салбар үйлдвэр “Shin-line” ажиллаж байгаа. …Ерөнхийдөө хуурай сүүний маань үндсэн түүхий эдэд малын сүү ордог. Тийм ч болохоор бидний үйлдвэрлэсэн хуурай сүү органик бүтээгдэхүүн гэдгээрээ олон улсын зах зээлд үнэлэгдээд байгаа” гэж байв.

Гэсэн ч энэ нь үнэнээс зөрүүтэй байж магадгүй байна. Ингэж үзэж болохоор нэгэн баримтыг бид олж авсан юм.

 “ТЭСО”-ГИЙНХОН ХУУРАЙ СҮҮНИЙХЭЭ 95 ХУВИЙГ ШИНЭ ЗЕЛАНД УЛСААС АВДАГ

Баримт дурдахаас өмнө нэгэн мэдээллийг цухас дурдсан нь зөв болов уу. Тухайлбал, 2015 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд хүнс, хөдөө аж ахуйн салбарт хамаарах зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн явцад хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний танилцуулгыг гарахдаа “Тэсо” компани хуурай сүүний импортыг 20 хувиар бууруулсан хэмээн дүгнүүлсэн байна. Энэ тухай мэдээлэл нэгэн хэвлэлд гарсан байдаг юм.

Уг танилцуулгыг гаргахдаа гаалийн статистик мэдээг үндэслэл болгосон гэдэг. Өөрөөр хэлбэл, 2013 онд 3959.2 тонн, 2014 онд 4104.7 тонн, 2015 оны арванхоёрдугаар сарын байдлаар 3137.1 тонн хуурай сүү импортолсон байна. Дээрх хуурай сүүний үйлдвэр ажиллаж эхэлснээр 2015 онд импортолсон хуурай сүүний хэмжээ өмнөх оныхоос 23.5 хувиар, 2013 оныхоос 20.8 хувиар тус тус буурсан байна гэсэн байгаа юм.

Тэгвэл дээрх мэдээллүүд бүгд үнэнээс хол зөрж буйг харуулах баримыг дэлгэе. Өөрөөр хэлбэл, тус компани  хуурай сүүнийхээ 95 хувийг Шинэ Зеландаас, үлдсэнийг нь Нидерланд, ОХУ, ХБНГУ, Польш, зэрэг улсаас авдаг байна. Тухайлбал, Шинэ Зеланд улсаас 2017 оны хоёрдугаар сард л гэхэд нийт зургаан удаагийн давтамжтайгаар хуурай сүү импортлон авсан байна. Мэдээж энэхүү импортын хуурай сүүний барааны нэр, зориулалт, гарал үүсэл, татвар, цэвэр жин, бохир жин, гэрээний валютын ханш, хэлцлийн нэгж үнэ, гэрээний валютын дүн, баглаа боодол, суурь үнэлгээ гээд олон зүйлс баримтаар байгаа. Угтаа бол энэхүү баримтаас үзэхэд “Тэсо” компани хуурай сүүний үйлдвэр байгуулснаасаа хойш өөрсдөө хуурай сүүг импортолсоор байсан байгаа юм.

Бас нэгэн хачирхалтай зүйл нь дээрх хуурай сүүний үйлдвэрийг нь ашиглалтад ороход тууз хайчилж, хамаг байдаг урмын үгээ шидэж байсан хуучнаар ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А-141 тоот тушаал гаргаж “Тэсо” компанид 1000 тонн хуурай сүү импортлох зөвшөөрлийг өгсөн байгаа юм. Энэ мэт зөвшөөрлийг “Тэсо”-гийнхонд өгснөөр тэд 2016 онд 4476 тонн хуурай сүү импортоор оруулж ирсэн тухай мэдээлэл баримт болон үлджээ.

Уг нь 7 тэрбум төгрөгийг Засгийн газраас өгөхдөө импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийг дэмжих зорилгоор өөрсдөө дотооддоо үйлвэрлэж ард түмнийхээ хэрэгцээг ханга гэж өгсөн. Гэтэл тэд импортын хуурай сүүг үгүй хийнэ хэмээн том дуугарч байсан хэрнээ яагаад гаднаас хуурай сүүг маш ихээр импортлох болов гэдэг нь хачирхалтай. Тэгэхээр бондын мөнгөөр баригдсан хуурай сүүний үйлдвэр маань одоо яг ямар зориулалтаар ашиглагдаж байна вэ гэдэг нь анхаарал татаж байна.

Тэгэхээр одоогийн Засгийн газар “Чингис” бондын мөнгөөр гүйцэтгэсэн энэ мэт төсөлд аудитын дүгнэлт хийж ямар зориулалтаар зарцуулагдсан мөнгө вэ гэдгийг нягтлах нь зүйтэй болов уу. Ийн хэлэхийн учир нь бондоос ийм хэмжээний мөнгө авч хуурай сүүний үйлдвэр барьсан хэрнээ яагаад “Тэсо”- гийнхон импортыг багасгахгүй гаднаас худалдан авалт хийсээр байна вэ гэдэг нь эргэлзээ төрүүлж байна. Ийм учраас бид “Тэсо” компани импортоор хаанахын ямар компаниас, ямар хэмжээгээр, хэдий хэрийн үнэ өртөг төлөн байж, гааль, татварт хэр зэрэг татаас өгч байж хуурай сүү импортолдог вэ. Мөн багаахан хэмжээний экспортын сүүгээ аль улсын ямар компанид хэдий хэрийн үнээр нийлүүлдэг зэргийн мэдээллийг олж авч, олон нийтэд дэлгэх нь зүйтэй гэж үзэж байна. Эндээс 7 тэрбумаар хуурай сүүний үйлдвэр байгуулсан атлаа хуурай сүү импортолсоор байгаа. Тэгсэн байтал багахан хэмжээний хуурай сүүг экспортолдог гээд байдаг. Энэ мэт логик муутай уялдааг олон нийт мэдэх ёстой. Хамгийн гол нь өнөөдөр өр болон үлдсэн бондын хөрөнгийг энэ компани хэр зэрэг үр дүнтэй зарсныг ард түмэн мэдэх эрхтэй.

Өглөөний сонин
Р.Саруул


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (May 29, 2017 11:33:07 am )

    ЭНЭ ХУДЛАА КОМПАНИ, ДАНДАА ХУЛХИ ХУЛХИ ЮМАНД ОРООЦОЛДОНО. САКУРА, СЛАВА ГЭХ МЭТ ХУДЛАА ХУДЛАА БУДАА САВАЛЖ ЗАРНА. ОРОС, ЯПОН НЭРТЭЙ БОЛОВЧ БҮГД ХУУЛЬ БУСААР ОРУУЛЖ ИРСЭН ХЯТАД БУДАА ШТ.

  • билгээ (May 29, 2017 12:11:31 pm )

    БАГА ЯСТАНГУУД ХЭЗЭЭ ОЛИГТОЙ ЮМ ХИЙХГҮЙ ДАНДАА ХУЛХИ ХУДЛАА

  • Anonymous (May 29, 2017 4:07:12 pm )

    Тэсо үйлдвэрлэгч бишээ. Импортын барааг савлаад л борлуулдаг ш дээ. Будаа масло хуурай сүү бүгдийг нь оруулж ирж савладаг.

  • улс төрч (May 29, 2017 9:35:41 pm )

    Монголын засийн газарын баталгаагаар Еворпын холбооны банкнаас сая евро авсан гэдэг юм шүү дэ

  • улс төрч (May 29, 2017 9:36:15 pm )

    Монголын засийн газарын баталгаагаар Еворпын холбооны банкнаас 25 сая евро авсан гэдэг юм шүү дэ

  • Anonymous (May 30, 2017 12:29:32 am )

    evropiin holboonii bank gej haan baidag bank be? tiim bank delhii deer bhgui!!! haan baidag heleed ug , ichihguu hudlaa yarij bas gutgej chadah yumaa ha ha

  • Anonymous (May 30, 2017 9:30:16 am )

    bugd hulhi suu ni huurai suu nairuulj hiisen bitgii awaa

  • Магсаржав УВС аймаг Давст сум (June 01, 2017 8:25:24 am )

    Монголчууд ер нь сонин ард түмэн юмаа .Юм хийж бүтээж байгаа нэгнийгээ өөлж мушгих юм үнэхээр хэцүү юм . Юм санаачилж хийж бүтээж байгаа хүмүүстээ ямар их дарамттай байдаг болдоо зайлуул .”Импор толж авна уу ,савлаж зарна уу ? Компаны дотоод асуудал шүү дээ ” ТЭСО ” хүнсний сайхан нэр төрлийн бүтээгдэхүүнүүд гаргаж байдаг шүү дээ .”АПУ ” -шиг ард түмнээ “хар ” усаар хордуулж дуусаагүй нь лавтай байх .Юун бага ястан юм ариад байгаа “ДУРАК ” вэ ? “ТЭСО ” шиг юм хийчихээд хол очиж хуц л даа “Гацууртын ” -Чимбаа ,”МСS -Оджаргал “Өгөөж ” -Түмэнгэрэл нар шиг хийж бүтээчихээд хол очиж хуцаач дээ ,Атаархагч ” ЛАЛАРАА “

    • Монгол Ард (June 08, 2017 6:27:42 pm )

      Чиний зөв. Дэмжиж байна.

  • Монгол Ард (June 08, 2017 6:26:29 pm )

    Тесо ХХК сайхан үйлдвэр байгуулсан шүү. Түүхий эдээр нь хангах үүрэгтэй ХХААХҮЯ харин юу бодож суугаа нь ойлгомжгүй байна. Баахан өндөр үнэтэй үхэр импортоор оруулж ирээд байсан. Одоо түүнээс нь хэд үлдсэн, байгаа хэд нь ямар хэмжээний сүү өгч байгааг Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Женкогоос асуух хрэгтэй. Түүнээс биш Тесо-г буруутгаад байх хэрэггүй шүү хүмүүс ээ.

antalya rent a car