antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 29, 2017 Comments are off

Женко ялбал Монгол Улс Тэргүүн охинтой болох уу?

нийтлэсэн Admin

Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгчид нэр дэвшигчид өнөөдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос үнэмлэхээ гардан авлаа. Хуваарь ёсоор хамгийн эхэнд буюу өглөө 9 цагт МАН-аас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд үнэмлэхээ гардсан юм. Тэрбээр гэргий Ж.Туяацэцэг болон  намын нөхөд, гишүүд дэмжигчидтэйгээ хүрэлцэн иржээ. Түүний дараа МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар мөн эхнэр, охидын хамт 10:30 цагт үнэмлэхээ авсан. Тэгвэл хамгийн сүүлд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 12 цагаас намын удирдлагууд болон охин Б.Намууны хамт ирж нэр дэвшигчийн үнэмлэхээ гардав. Хагас цаг орчим хоцорч ирсэн түүнийг албаны хүмүүс төдийгүй дэмжигч олон нь ихэд хүлээсэн бөгөөд үг хэлэхдээ охинтойгоо гарч ирсэн нь бүр ч их сонирхол татлаа. Учир нь, хэрэв Х.Баттулга ирэх дөрвөн жилд Төрийн тэргүүн болох аваас Тэргүүн хатагтай хэн байх вэ гэдэг асуулт ургасан юм. Гэр бүлийн тогтворгүй байдлаас нь үүдэж иргэд тал бүрийн байр сууринаас хандаж байсан бол өдгөө энэ яриа улам эрчимжиж бид энэ хүнийг сонговол ямар Тэргүүн хатагтайтай болох вэ гэх хэлэлцүүлэг цахим орчинд өрнөж байна.

Эндээс харвал үндэсний хувцасаараа гоёсон нэр дэвшигч М.Энхболд, С.Ганбаатар нарын гэргий ард түмнээс өндөр үнэлгээ авсан бол төр түшилцэж ирсэн эрхмүүдээс хамгийн олон хүүхэдтэй гэгддэг Х.Баттулгыг Ерөнхийлөгч болбол бид Тэргүүн хатагтай бус Тэргүүн охинтой болох нь гэж хошигнох хүмүүс ч байна.

А.Алтан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car