antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 4 comments

Төв аймаг үлийн цагаан оготнотой тэмцэхэд 8.5 тэрбумыг зарцуулна

нийтлэсэн Admin

Төв аймагт үлийн цагаан оготонотой тэмцэх ажил эхлээд 4 дэхь хоногтоо үргэлжилж байна. Хөнөөлт мэрэгчдийн нэг болох Үлийн цагаан оготно нь бэлчээрийн болон тариалангийн талбайд хэт их хэмжээгээр олширон тархаж бэлчээрийн ургамал ихээр буурах, газар нутаг нүцгэрч, хөрсний элэгдэл, эвдэрлийг ихэсгэх үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдаж байна.

Төв аймгийн Засаг даргын болон сумын Засаг даргын захирамжаар бэлчээрийн талбайн оготнотой тэмцэх ажил 8500000 төгрөгийн төсөвтэй 2000 га талбайд хийгдэхээр төлөвлөсөн бөгөөд 2017 оны тавдугаар сарын 24 байдлаар 10 туслах  ажилтан, ЗДТГазрын мэргэжилтэн албан хаагчдаас бүрдсэн 9 хүн нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй 1650 га талбайд үлийн цагаан оготно устгах ажил хийгдээд ажил үр дүнтэй явагдаж байгаа талаар мэдэгдэв.

Энэхүү ажилд сумын иргэд, малчид, төрийн албан хаагчид оролцон ажиллаж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (May 25, 2017 9:28:52 pm )

    яг үлийн цагаан оготнотой тэмцэж харагдаач. Энэ монгол бол төв аймгийн дарга нарын идэж уух мөнгө.

  • Anonymous (May 26, 2017 10:58:08 am )

    Baigali uuruu zogtsuuldag yum za iim ih mungu zartsuulah shaardlag b.hgui ee .hudlaa ajil hiisen nereer tusviin mungu ideh yavdal zogsohgui bgaagiin neg jishee ene b.a

  • зочин (May 27, 2017 12:48:12 pm )

    Админ аа Үлийн цагаан устгаж байгаа бичлэгээ тавиатхаач. Хэрэгтэй, санаа оноо авмаар юм байж магадгүй.

  • Батсайхан (May 29, 2017 1:49:56 am )

    …энэ үйлдэл бол монгол малын мах, сүүгээр дамжин монгол хүний эрүүл мэнд, хэдэн мянган дамнан оршсон хээрийн бүхэл бүтэн экологийн систем (хөрс бүрэлдэхэд оролцдог хөрсний бичил организм, шавьж, ургамал ургах хөрсний үржил шимийг тэтгэдэг, ургамлын үрийг тараадаг жижиг мэрэгч (ганц үлийн цагаан бус, монгол чичүүл, орог зусаг, хөх шишүүхэй, алагдаахай, дагуур огдой зэрэг), тэдгээрээр идэшлэдэг ангууч шувууд болох сар, хээрийн бүргэд, идлэг шонхор, бусад, ман ангууч мах идэшт хөхтөн амьтад болох үнэг, хярс, өмхий хүрэн, хотны үен, хээрийн солонго, мануул мэт ), ургамлын үрээр идэшлэдэг, мөн ургамлын үр тараагч, шавьжийн хэт олшролыг сааруулагч хээрийн шувууд болох Монгол болжмор, эвэрт болжмор, Монгол газрын бор шувуу, богширго, талын жиргэмэл зэрэг олон зүйл амьтан хамтран хээрийн бодис энергийн үлэмж эргэлт, мэдээллийн урсгалыг тэтгэж байдаг. Иймээс ч хээр хэдэн мянганы турш оршсоор ирсэн… Энэ аюултай химийн хорт бодис ганц үлийн цагааныг сонгож, үхүүлдэггүй ээ…Шийдвэр гаргагч хуулийн этгээд, удирдлага монгол хүний эсрэг, монголын хээрийн эсрэг үйлдэл хийж байхаар, тэр мөнгөөр бэлчээрийн менежмент, уламжлалт мал маллагаанд сургахад зарцуулсан бол… малчдыг байгальтай нийцэн амьдрах өвгөдийн ухаанд сургаж, орчин цагийн шинжлэх ухааны мэдлэг, танин мэдэхүйг сэнхрүүлэхэд зарцуулсан бол… хэдэн сайхан сургууль, сумдын эмнэлгийн чадавхийг нэмэгдүүлсэн бол…сумдын мал эмнэлгийн албаа дэмжиж тэтгэсэн бол… олон гэгээн үйлийг бүтээх хөрөнгийг өөрсдийн оршихуйн эсрэг “зарцуулжээ”…Аа, яаа…юу хэлэх сэн билээ…

antalya rent a car