antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2017 Comments are off

ХӨХНИЙ ХОРТ ХАВДРЫГ ИЛРҮҮЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ БОЛОВСРУУЛЖЭЭ

нийтлэсэн Admin
ТОКИО. /NHK/. Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болох “Хитачи” компани хөхний хорт хавдрын оношилгоог илүү нарийвчлалтай хийдэг технологийг боловсруулжээ.
Энэхүү шинэ систем нь 360 градусын хэт авиагаар хөхний хорт хавдрыг илрүүлдэг байна. Одоо ашиглаж буй төхөөрөмжүүд нь зөвхөн нэг цэгээс хэт авиа ялгаруулдаг ажээ.

Шинэ технологиор оношлуулж буй хүмүүс ердөө доошоо харж хэвтээд устай саванд хөхөө хийхэд л болно. Энэ талаар зохион бүтээгчид ярихдаа “энэхүү шинэ технологи нь хавдрыг хортой эсвэл хоргүй болохыг тодорхойлж, илүү нарийн оношилж чадна” гэв.

“Хитачи” компанийн мэргэжилтнүүд энэ технологио 2020 он гэхэд практикт ашиглаж эхлэхийн тулд Хоккайдогийн их сургуулийн судлаачидтай хамтран ажиллах ажээ.

Г.Доржханд

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car