antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 Comments are off

ТУВАГИЙН ЗЭВСЭГТ ДЭЭРЭМЧДИЙГ ХИЛЧИД СААТУУЛЛАА

нийтлэсэн Admin

Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0285 дугаар ангийн хариуцсан хэсгээр энэ сарын 10-нд Тувагийн талаас зэвсэглэсэн дөрвөн дээрэмчин манай улсын хилийг зөрчин орж иржээ. Тэд хилээс дотогш нэлээд гүнд нэвтэрч, Улаанхус сумын III багийн нутаг, Агуйт гэдэг газарт малчин Баянбатыг дээрэмдэж, унаж явсан морь, 12 тооны адууг нь хөөж оджээ. Энэ талаар Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газ рынхнаас тодруулахад “Манай хи – лийн цэргийнхэн сайн ажиллаж, зэвсэгт дээрэмчдийг улсын хил давах гэж явахад нь саатуулан манайд хү- лээл гэн өглөө.

Мөрдөн байцаалтын ажиллагаа дөнгөж эхэлж байна. Тэд малчин эрийг явж байхад нь агаарт хий буудаж, мориноос нь унагаад, улмаар хөл гарыг нь хүлж, адууг нь дээрэмджээ. Малчин хүлгээ чулуунд үрж таслан ойролцоох хилийн заставынханд мэдэгдсэн юм билээ” гэв. Дээрэмчид дөрвүүлээ “Кар бин” буугаар зэвсэглэсэн бай сан бөгөөд хилийн 51-52 дугаар тэмдэгтийн чиглэлээр орж иржээ. Улмаар тэр тэмдгээрээ гарахаар улсын хилд хоёр км-т ойртсон байхад нь хилчид отож саа туулсан гэнэ. Дээрэмчдийн нэг нь хохирогчийн эмээлтэй морийг унаж, бусад нь явган явж байсан гэнэ. Энэ талаар ХХЕГ-ын Мэдээлэл, соёл, сур талчилгааны хэлтсийн дарга, ху рандаа Ц.Гансүхээс тодрууллаа.

-Тувагаас зэвсэглэсэн дөрвөн дээрэмчин хил даван орж ирж, манай улсын иргэнд халдаж, адууг нь дээрэмдээд зугтсаныг хилчид саатуулжээ. Энэ талаар товч мэдээлэл өгөөч?

-Улсын хилийн 52 дугаар тэмдэгтийн чиглэлээр энэ сарын 10-ны 10.12 цагийн үед дөрвөн хүн хил зөрчих гэж байсныг хилчид саатууллаа. Тэд ОХУ-ын Тува улсын талаас манай улсын хилийг зөрчин орж ирээд, Улаанхус сумын нэгэн малчинд халдаж, адууг нь дээрэмдээд зугтаж явсан байна.

-Хэн хэн гэдэг хүмүүс вэ. Өмнө нь манай улсын хилийг зөрчиж байсан юм болов уу?

-Тувагийн Мөнгөн тайга хошуунд 1983 онд төрсөн, 28 настай Самбар-Оол, 1989 онд төрсөн 22 настай, Чингис Иргэд Борисович, 1988 онд төрсөн Гэжиг Ондар Чопаевич, 1970 онд төрсөн 41 настай Оржак Андрей Кызылович гэх хүмүүс. Өмнө нь хил зөрчиж байсан эсэхийг нарийвчлан шалгаж байгаа.

-Дөрвүүлээ буутай байсан гэсэн. Хилчдийн өөдөөс ямар нэгэн байдлаар эсэргүүцсэн үү?

-Манай хилчид тэднийг ямар нэгэн эсэргүүцэл үзүү лэх боломж олголгүй саатуулсан гэлээ. Өөр нэгэн эх сурвалжийн бидэнд мэдээлснээр зэвсэгт дээрэмчид 6-7 хоног уул хадаар тэнэж яваад, манай улсын хилд тулж иржээ. Ингээд хилийн ойролцоо нэг хоноод орж ирсэн нь шалгалтын явцад тогтоогдож байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car