antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 Comments are off

Зоос банкны хувьцаа эзэмшигчид Үндсэн хуулийн Цэцэд хандлаа

нийтлэсэн Admin

Зоос банкийг татан буулгасан нь Засгийн газрын 348 дугаар тогтоолтой холбоотой.

Харин тус тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн гэж Зоос банкны хувьцаа эзэмшигч Үндсэн хуулийн Цэцэд ханджээ. Энэ талаар Зоос банкны хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжавтай ярилцлаа.

-Засгийн газрын 348 дугаар тогтоолоор Зоос банкийг Төрийн банк болгосон биз дээ.

-Тус тогтоолд зааснаар банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангаж, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Зоос банкин дахь төрийн зарим мөнгөн хөрөнгөөр төрийн өмчийн банк байгуулах тухай Монголбанк, Сангийн яамны саналыг зөвшөөрч, үүсгэн байгуулагчаар нь Сангийн яамыг томилсон байдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газар өөрийн эрх, хэмжээнээс хэтэрч УИХ-ын гаргах ёстой шийдвэрийг гаргачихсан хэрэг.

-Яагаад?

-Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Нийгэмчлэх шийдвэрийг гагцхүү УИХ гаргах эрхтэй” гэж заасан байдаг. Гэтэл энэ зүйл, заалтыг алгасаад есдүгээр зүйлийн 9.5-ыг үндэслээд тогтоол гаргачихсан. Уг зүйл заалтад, хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах эрхийг Засгийн газарт олгосон байдаг. “Хуульд өөрөөр заагаагүй бол…” гэж тодотгож өгсөн нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн ес дүгээр зүйлийн 9.5 ерөнхий эрх зүйн зохицуулалт гэдгийг харуулж байна. Харин Банкны тухай хуульд төсвөөс санхүүждэг хуулийн этгээд банк байгуулахыг хориглочихсон байдаг.

Сангийн яам улсын нэгдсэн төсвөөс санхүүждэг, аж ахуйн үйл ажиллагаа явуулдаггүй хуулийн этгээд учраас Банкны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар банк байгуулах эрхгүй хуулийн этгээд болно.

-Тэгвэл хууль зөрчиж Төрийн банк байгуулсан гэж үү?

-Тэгсэн. Засгийн газрын 348 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуульд “Засгийн газар хууль тогтоомжид нийцүүлэн бүрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах…” гэж заасан байдаг. Гэтэл Засгийн газәр УИХ-ын эрх хэмжээний асуудлыг шүүрэн авч Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн. Засгийн газрын энэ тогтоол гарсны маргааш нь буюу 2009 оны арваннэгдүгээр сарын 20-нд Монголбанкны ерөнхийлөгчийн 650 дугаар тушаал гарч эрх хүлээн авагч томилсон. Бүр дөрвөн өдрийн дотор балансыг нь хоёр хуваасан. Тэр даруйдаа Монголбанкны ерөнхийлөгч Зоос банкийг татан буулгахаар шийдвэр гаргасан юм. Энэ бол Засгийн 348 дугаар тогтоолын шууд үр дагавар.

-Хуульд нийгэмчлэх шийдвэрийг УИХ гаргах тухай заасан. Харин Зоос банкин дахь мөнгөөр Төрийн банк байгуулах нь өөр асуудал юм биш үү?

-Хуульд хувьцаа эзэмшигч нь компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхтэй гэж заасан байдаг. Тиймээс ч Зоос банкны үндсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийнх. Хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг улсын өмч болгох буюу нийгэмчлэх тохиолдолд ганцхан УИХ шийдвэр гаргах ёстой байсан. Тиймээс л Засгийн газрын 348 дугаар тогтоол Үндсэн хуулийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү гэж Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм.

-Үндсэн хуулийн Цэц Засгийи газрыг Үндсэн хууль зөрчиж тогтоол гаргасныг тогтоолоо гэхэд Төрийн банкийг татан буулгах боломж бий юу?

-Төрийн банкийг татан буулгаж Зоос банкийг сэргээх бүрэн боломжтой. Угаасаа Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар Зоос банкны хаягийг нэг л өдөр авч хаяад Төрийн банк болгочихсон шүү дээ. Үүн шиг эргээд Зоос банк болгох боломж бий. Байшин сав, ажиллах хүч нь бүгд байна. Харин өр зээл, өмчлөлийн асуудал л яригдах байх. Угаасаа Санхүүгийн зохицуулах хороо бидний яриад байгаа зүйлийг зөв гэж үздэг. Гэхдээ Монголбанкнаас болгоомжлоод үгээ хэлдэггүй. Зоос банкийг Төрийн нэртэй болгож авсан ч өнгөрсөн хоёр жилд олигтой хөрөнгө оруулалт хийгээгүй л байна шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car