antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 12, 2011 Comments are off

Цаазаар авснаар хохирогчдын гомдол барагддаггүй

нийтлэсэн Admin

Цаазаар авах ялын эсрэг “Дэлхийн өдөр” өчигдөр тохиолоо. Энэ өдөр “Эмнести Интернэшнл” байгууллагын гишүүд, дэмжигчид, идэвхтнүүд улс орны эрх баригчдад хандан энэ ялын гүйцэтгэлээ зогсоохыг шаарддаг. Өчигдөр манай улсад “Цаазаар авах ял ба гэмт хэргийн хохирогчдын гэр бүл хүний эрхийн төлөө” сэдэвт хэлэлцүүлэг нээлттэй өрнөсөн юм. “Монголын Эмнести Интернэшнл”-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Янжмаа товч мэдээлэл хийсэн юм. Манай улс цаазаар авах ялыг хэрэгжүүлэхээс татгалзаж эхэлсэн бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар энэ ялыг хэрэгжүүлэхийг түр түдгэлзүүлээд байгаа билээ. Мэдээлэл хийх үеэр Монголд ирсэн Нью-Йоркийн гэрэл зурагчин Тоши Казама ярихдаа “Цаазаар авах ял нь хамгийн шударга бус зүйл. Хэрэв та энэ улсад ядуу амьдарч байгаа бол таны амь нас ч мөн адил хямдхан байх болно.

Та сайн өмгөөлөгч авч чадахгүй. Хэрэв та баян бол хэзээ ч цаазаар авах ялаар шийтгэгдэхгүй” гэж ярьж байв. Тэрбээр цаазаар авахуулах ял хүлээж буй насанд хүрээгүй хүүхдүүдийн зургийг авч улмаар уран бүтээлээрээ дамжуулан уг ялыг халахад хувь нэмрээ оруулж яваа нэгэн. Гурван хүүгийн эцэг Тоши Японд төрсөн бөгөөд хүүхдүүд нь АНУ-д өсөж торниж байгаа нь түүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл, эрүүгийн гэмт хэргийн шүүх ажиллагааны талаар судлахад хүргэсэн гэнэ. Ойр дотно ах дүүгээ бусдын гарт алдсан хохирогчид Монголд ирсэн бөгөөд тэд ингэж ярьж байв. АНУ-ын Нью Хэмпшир мужид Роберт Кушин гэдэг хүн гэр бүлийнхнийхээ нүдэн дээр дэлбэрэлтэд өртөн нас баржээ. Уг аллагад хариуцлагагүй цагдаагийн офицер, түүний эхнэр хоёрыг буруутгасан бөгөөд тэд насаараа хоригдох ял эдэлж байгаа аж. Түүний хүү Рэнни Кушин энэ хэргийн дараагаар цаазаар авах ялыг устгах болон хохирогчдын эрхийг хамгаалах хөдөлгөөнийг бий болгохоор ажиллаж эхэлжээ. Тэрбээр ярихдаа “Би аавыг минь алагдахаас өмнө цаазаар авах ялыг эсэргүүцдэг байсан. Аавыгаа алагдсаны улмаас өөрийн итгэл үнэмшлээ өөрчлөх хэрэгтэй болсон. Бид үнэндээ хүн амины гэмт хэрэгтэнтэй адил гэмт хэрэгтэн болохыг зөвшөөрч, тэдний бодож үйлдсэнийг давтаж хийх нь тэднийг нэг талаар өөгшүүлж байгаа хэрэг болно” гэж үздэгээ хэлэв. Мөн гэмт хэргийн золиос болсон хохирогчдын ар гэр болох 1995 онд Оклохамад алагдсан Жули Мэри Вэлчийн аав, 1990 онд алагдсан Нэнси Бишол Лангертын эгч нар Монголд иржээ. Тэд өдгөө цаазаар авах ялыг идэвхтэй эсэргүүцдэг хүмүүс болжээ. Яагаад цаазаар авах ялыг эсэргүүцэх ёстой вэ гэдгийг “Тэнгис” кино театрт үзүүлсэн “Үхдэл явж байна” киноны хэсгээс тод ойлгогдохоор байв. Уг кинонд хэдийгээр гэмт хэргийн золиос болсон хохирогчдын гомдол цаазаар авсан ч барагддаггүй. Харин өөрөө хүний аминд хүрсэн мэт гэмтэй болдог талаар тод харуулах аж. Манай улсын хувьд цаазын ялыг халах чигтэй байгаа боловч зарим хүмүүсийн үзэж буйгаар гэмт хэрэгтэн таарах шийтгэлээ амсч цаазлагдах ёстой гэж үздэгээ илэрхийлдэг нь ч бий. Цаазаар авах ялын эсрэг “Дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан Беларусь улсыг цаазаар авах ялын гүйцэтгэлээ зогсоохыг шаарджээ. Беларусь нь Европ тивд шүүхийн нэрийн өмнөөс хүний амь насыг егүүтгэж байгаа цорын ганц улс юм. 1991 оноос хойш Беларусь 400 орчим хүн цаазалсан байж болзошгүй байгаа ба цаазаар авах ялын гүйцэтгэлийг тойрсон нууцлалын асуудлаас үүдэн бодит тоог гаргах боломжгүй байгаа юм. 2010 онд 23 улс оронд мянга гаруй хүний цаазаар авах ялыг гүйцэтгэсэн талаар Эмнести Интернэшнлийн тайланд дурдагджээ.

Эмнести Интернэшнл байгууллагаас үзэхдээ цаазаар авах ял нь туйлын хэрцгий, хүнлэг бус, нэр төрийг доромжилсон ял шийтгэл. Цаазаар авах ялаар шийтгүүлэгчдийн хоригдож буй аймшигт нөхцөл байдал, гүйцэтгэлээ хүлээн зовж шаналах, эрүүдэн шүүгдсэний улмаас хийгээгүй хэрэг хүлээж цаазлуулсан зэрэг нь энэ ялын хэрэглээний хэрцгий байдлыг харуулж байгаа хэрэг юм. Эрүүдэн шүүгдсэний улмаас “хэргээ хүлээн” цаазаар авах ялаар шийтгэгдэж, гүйцэтгэгдсэн тухай олон хэргүүд Эмнести Интернэшнл байгууллагад мэдээлэгдэж байжээ. Монголын Эмнести Интернэшнл байгууллагаар энэ жилийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аравдугаар сарын 10-14-ний хооронд хуульчдад, олон нийтэд хандсан арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа аж. Өнөөдөр “Цаазаар авах ял ба гэмт хэргийн хохирогчдын гэр бүл хүний эрхийн төлөө” сэдэвт лекц үргэлжлэх бөгөөд нийслэлийн бүх шатны прокурорууд оролцох юм.

Б.ДОЛЗОДМАА


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car