АНУ-ын элчин сайдын яам гэж ёстой л том толгойлсон Монгол иргэдийг үл тоосон, Монголын нутаг дэвсгэр дээр өөрсдийнхөө мөнгө хүүлэх аргыг хэрэглэсээр байгааг манай эрх мэдэлтнүүд мэдсэн ч мэдээгүй мэт “нүдэн балай чихэн дүлий” өнгөрсөөр…
Учир нь МУ-ын иргэн АНУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэхдээ 160 доллар буюу 385 мянга орчим төгрөг төлдөг байх юм. Гэтэл энэхүү визэнд орсон 30 хүн ороход 3-5 хүний л виз гардаг харин үлдсэн хүмүүсийн хураамж нь тэндээ шууд орлого болон үлддэг аж. Тэгэхээр тоо бодоод үзье 160*30=4800 ам.доллар тэнднээс 5 хүн гарлаа гэж бодоход үлдсэн 25 хүний 4000 ам.доллар шууд тус улсын халаасанд орчихож байгаа юм. Тэгэхээр дэлхийд тэргүүлэгч гэгддэг улс үндэстэн тэр тусмаа АНУ бол жижиг буурай орнуудын иргэдийн тэнд очих хүсэл дээр нь дөрөөлж өөрсдийн эдийн засгийн хөгжлийнхөө тодорхой хэсгийг босгодог гээд хэлчихэд нэг их буруудахгүй бололтой.
Харин Японы элчин сайдын яам виз гараагүй иргэний хураамжийг буцаан гаргаж өгдөг юм байна. Мөн БНХАУ-ын визний хураамж 50 мянга орчим байдаг аж.
Үүнээс үзэхэд тус улсын элчин сайдын яам гэж зүгээр л мөнгө залгидаг машин юм. Өчигдөр МУ-ын сонирхогчдын сумо бөхийн ДАШТ-д оролцох монголын баг тамирчдын виз бүгд гараагүй бөгөөд тэд нийт төлсөн хураамж болох 2600 ам.доллараа буцаан олгохыг шаардан АНУ-ын элчин сайдын үүдэнд эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд иргэд ч бас нэгдэж байгаа гэнэ.
Эдийн засаг, хөгжлийн тэргүүлэх хийгээд ардчилалын өлгий орон гэхээр олон хүн хошуурдаг болохоор АНУ-ын Элчин сайдын яам ийнхүү мөрөөдлөөр нь далимдуулж мөнгө хийдэг газар болжээ.
Үнэхээр буцаан олгодоггүй шууд орлого нь болдог юм бол энэ хураамж нэртэй “мөнгө хүүлэх” хэмжээгээ багасгах боломж байдаггүй юм болов уу.
Энэ асуудал дээр Монгол төр, Гадаад хэргийн яам яаралтай анхаарал хандуулж шаардлага тавих хэрэгтэй болжээ.
BOLOD.MN
Холбоотой мэдээ
-
Иргэн (May 22, 2017 1:15:19 pm )
Муухай газар,Ардчилалыг хоосон яригч шар луйварчид зайлаасай.
-
Anonymous (May 22, 2017 2:18:29 pm )
Дэлхийд америк шиг адгийн улс байхгүй гэхэд болно. Нээх ардчилал яридаг бж хар шараар нь ази европоор нь иргэдийг гадуурхана. Бусад улсын дотоод хэрэгт хутгалдаж лалынхны ганц дургүыг хүргээд дайн хүсээд бх шиг.. Виз нь хүртэл үнэтэй шулаач. Их балиараа зэвүүн новшнууд. Өөрсдийгөө юу гээд бодцын
-
прп (May 22, 2017 6:06:32 pm )
Ха ха виз даруулж чадаагуй юмаа даа янз нь?
-
-
irgen (May 22, 2017 8:27:14 pm )
er ni buruu shdee, uhej baisan tor ni arai amerikiin gart orchihson hogoo chirj baigaadaa
-
Zochin unuree (May 23, 2017 6:33:52 am )
Yag zub ym bichsen baina yun 35 han hun baihab dee barag 100 gaad hunii nertei tsaas barichaad dugaarluulaad yarbaigaad zogsoj baigaad er ni ter hugiin gazar ruu yabah gej yund ni uheed baidiin boldoo bid ochson uzsen mongoloos mini saihan gazar haana ch baihgui shuu zaluusaa
-
Халх (May 24, 2017 7:08:43 pm )
Тэнэг үү дээ Америк дэлхийн буурай орон болгонд очиж гаөдны хөрөнгө оруулалт нэрээр доллар гэжх хоосон цаасыг үйлдьэрлэн тарааж, тэдний баялгийг энэ хоосон цаасаараа худалдан авдагийг мэддэг үү? Тэдний гар хөл бологч Баяр, Баярцогт мэтийн нөхдүүд эх орноо энэ хоосон цаасаар цөлмөхөд зүтгэж маш их баяжсан байна.
-
bold (May 27, 2017 11:05:25 am )
viznii xuraamj gej 160 am dollar avaad bichig barimt yzexgyi shuud l tatgalzsan xariu ogch baina tegvel 160 am dollaraa bucaaj avmaar baina shyy dee luivar l iim baidag baix
-
Anonymous (May 29, 2017 8:44:16 pm )
Цусны үнэр авсан чоно яахаас буцдаггүй. Мөнгөний үнэр авсан амерчууд бас яахаас ч буцахгүй
8 Comments