antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 22, 2017 3 comments

Францын армид алба хааж байсан Монгол цэрэг амиа алджээ

нийтлэсэн Admin

Энэ сарын 19-нд буюу өнгөрсөн баасан гаригт Францын армид алба хааж байсан Монгол цэрэг амиа алджээ. Тодруулбал, тус армид алба хааж байсан гадаадын хоёр легион цэрэг амиа алдсаны нэг нь Монгол Улсын иргэн, 28 настай О.Бат-Аргамж байсан аж.

Тэрбээр, завиар сургуулилт хийж байгаад орон нутгийн цагаар 11.00 цагийн үед сураггүй болсон байна. Цэргийн ангиас 10.53 цагийн үед түгшүүр зарласнаар аврагч, шумбагчдын 30 хүний бүрэлдэхүүнтэй баг осол болсон газар шуурхай иржээ. Тус улсын прокурорын байгууллагаас амиа алдсан цэргүүдийг голын усны ширүүн эргүүлэгт завь хөмөрснөөс осолдсон хэмээн мэдээлсэн байна. Хамт бэлтгэл хийж явсан цэргүүд хамтрагчдынхаа амийг аврахаар ус руу орж, тэднийг гаргаж ирсэн ч удалгүй амьсгал хураасан аж.

Хэрэг гарсантай холбогдуулан Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Батлан хамгаалах яамны сайд Силви Гулард нар хохирогчдын гэр бүл, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч нарт гүн эмгэнэл илэрхийлжээ. Талийгаачдын цогцост задлан шинжилгээ хийх юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (May 22, 2017 8:29:56 pm )

    teneg um shig gadnii ornii toloo yu hiij yavdag um be, ichmeer shdee er ni, yag zarz shig,,,,deehen yed gadnii ornuudiin yaduus, deeremchid tegj hugazaagui alband yavdag baisan gesen,,,odoo hudlaa oor um yariad l baigaa

  • цэрэг (May 26, 2017 2:35:43 am )

    наполеон. цэргээ тэжээхгүй бол цэрэг хэн нэгний төлөө зүтгэдэг гэсэн юм, талийгаач өөр хэний төлөө байлдах гэж эхнэр хүүхэд аав ээжээ тэжээхийн төлөө чаддаг ажлаа хийж францын засгийн газар ард үлдэгсдийг нь харж үзэх байлгүй ядаж иргэн болгож аж жаргалтай амьдруулахыг бодох байлгүй чамд огт хамаагүй

  • зочин (May 29, 2017 8:48:02 pm )

    Монголын цэрэг биш Мөнгөний цэрэг байж дээ.

antalya rent a car