antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 21, 2017 2 comments

Хөвсгөлөөс шилэнд даршилсан загас авч идсэн 20 орчим хүн хорджээ

нийтлэсэн Admin

Шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн 20 орчим иргэн хоолны хордлогоор өвчилжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан” загас нэрийн шилтэй загас болон утсан загас худалдан авсан иргэд хордож, эмнэлэгт хүргэгдсэн байна.

Одоо Халдварт өвчин судлалын үндэсний төвд 8, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт 7 өвчтөн хэвтэн эмчлэгдэж, Орхон аймагт 3 хүн гэрээр эмчлэгдэж байгаа аж. Өвчтнүүдийн биеийн байдал одоогоор тогтвортой, эмчилгээ хэвийн явагдаж байгаа юм байна.

Дээрх нэр төрлийн шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэй, хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй байжээ. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим хурал хийж, ажилласан байна.

Мөн Эрүүл мэндийн яамнаас иргэдийг хоолны хордлогоос сэрэмжлэхийг зөвлөлөө. Хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг санууллаа. Түүнчлэн иргэд, ААН-ийг хоол хүнс бэлтгэхдээ эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, зарчмыг баримтлахыг анхааруулав.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • иргэн (May 23, 2017 3:17:28 am )

    Угаасаа муухай амттай юм билээ

  • Zochin unuree (May 23, 2017 6:42:15 am )

    Ene zabaan ym idej yahiin harbaas sejgiinshdee

antalya rent a car