antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 16, 2017 11 comments

Сургуулийнхаа төмөр хашаанд нэвт сүлбэгдэж нас барсан хүүгийн үхлийг Ханбогд сумын сургуулийн удирдлагууд хав дарж байна

нийтлэсэн Admin

Энэ сарын 12-нд буюу хоёр хоногийн өмнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Д.Т нь сургуулийнхаа үзүүртэй төмөр хашаанд нэвт сүлбэгдэж амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.

Эх сурвалжуудын хэлж байгаагаар талийгаач Д.Т нь хичээлээ тараад сургуулийнхаа хашаанд тоглож байсан, хүүг хашаа давах гэж байхад нь хажуу талаас нь цуг тоглож байсан хүүхэд түлхснээс хажуу бөөрнөөсөө нэвт сүлбэгдэн эмнэлэгийн тусламж авч чадалгүй газар дээрээ амь насаа алдсан талаар өгүүлж байна. Энэ хэргийг одоогоор эцэслэн тогтоогоогүй бөгөөд  цуг тоглож байгаад нэгнээ түлхсэн сурагч болон сургуулийн удирдлагууд, багш нарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж.

Харин Ханбогдчууд  дээрх золгүй явдалд сургуулийн удирдлагууд болон холбогдох шатны боловсролын дээд байгууллагыг буруутгаж байна. Учир нь Ханбогд сумын дунд сургуульд талийгаач хүүгийн үхлээс гадна хэдхэн хоногийн зайтай хоёр ч хүүхэд хүнд гэмтэж бэртжээ. Тэрээр хүүг өнгөрдөгөөс хоёрхон хоногийн өмнө бага ангийн сурагч Г. Н нь сургуулийнхаа хоёр давхрын шатнаас унаж толгойдоо хүнд гэмтэл авсан бол 10 гаруй хоногийн өмнө мөн л завсарлагаанаар гарч гүйсэн хүүхэд гараа хугалж бэртсэн хэрэг гарчээ.

Дээрх хэргүүд хэдийгээр хүүхдийн  хайхрамж, санамсаргүй үйлдэл мэт боловч сургууль орчмын аюулгүй байдал, мөн сургуулийн удирдлагуудын хэнэггүй байдалтай шууд холбоотой юм.  Хэрэв сургуулийн удирдлагууд нь талийгаач хүүгийн хэргээс өмнөх үйлдлүүдэд нь сайн анхаарч арга хэмжээ авсан бол  бяцхан хүү өнөөдөр амьд сэрүүн гүйж байх байсан.

Мөн бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь сурагчдын сурах орчин. Тэрээр монголчуудын дэлхийд урдаа барьдаг Оюутолгой түшиглэсэн Ханбогд сум нь 300 хүүхдийн багтаамжтай ганцхан сургуульдаа 900 гаруй хүүхдийг дөрвөн ээлжээр багтааж ядан ачаалал ихтэй хичээллүүлж байна.

Уг нь өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн шинэ сургууль барих ажил яригдсан ч өнөөдрийг хүртэл баригдаж эхлээгүй байгаа гэнэ. Түүнчлэн сургууль ганцхан жижүүртэй, жижүүр багш хичнээн орилоод нэг ээлжийн 250 гаруй хүүхдийг хүч хүрдэггүй, багш нар нь хэт ачаалалтай ажилладгаас мэдрэлийн ядаргаанд орох зэрэг олон хууль дүрэм тус сургуульд зөрчигддөг байна.

Асуудал зөвхөн эдгээрээр хязгаарлагдаад зогссонгүй.  Сургуулийн ажилчид дунд  дарамт шахалт, хардлага, жалга довны үзэл хэрээс хэтэрч, хүүхдүүдийн буруутай үйлдлийг жирийн багш нарт тохох, үүнээс болж багш нар нь ажилдаа явахаас хүртэл жийрхдэг болсон талаар эх сурвалжууд хэлж байна. Энэ мэт Ханбогд сумын ЕБС-ын сургуулийн дотоодох зөрчилдөөн дотроосоо халилгүй өрнөж байна. Харин бодит байдлыг сургуулийн захирал А. Сумъяабаяр,  сургалтын менежер Ж.Одгэрэл болон хэсэг бүлэг албан тушаалтнууд нь  хав дардаг гэнэ лээ.

Тэгвэл энэ удаад мөн амиа алдсан хүүгийн үхлийн талаар сургуулийн удирдлагууд нь “гадагш нь ганц үг ганхийлгэж болохгүй” хэмээн үүрэгдэж, мөн хүүгийн эцэг эхий нь гомдолгүй хэмээн мэдүүлж дөнгөсөн гэх мэдээлэл байна.  Талийгаач Д.Т-ийн ар гэрийнхэн нь амьдарлын боломж тааруу, дуу цөөтэй хүмүүс байдаг гэнэ. Үүнд Ханбогдчууд эгдүүцэж, мөн сурагчид сургуульдаа айдастай явж байгаа талаар эцэг эхчүүд хэлж байна.

Хорвоотой танилцаж амжаагүй бяцхан хүүгийн үхэл, эрдэнэт хүний амь нас зөвхөн сумын хэмжээнд хөндөгдөөд өнгөрөх  биш үүнийг холбогдох шатны байгууллагууд  анхаарах ёстой. Манайд хот, хөдөө ялгаагүй ЕБС-ын сургуулиудын гаднах хашаа ихэнх нь төмөр сараалжан харагддаг. Хүний биеийг нэвт сулбэсэн үзүүртэй төмөр хашаанууд дахин хүүхдийн амь насыг авч одохгүй гэх баталгаа байхгүй.

Сургуулийн хашааны хэм хэмжээ, аюулгүй байдал зэрэгт холбогдох дээд байгууллагууд нь анхаарахыг хүсч байна. 300 хүүхдийн багтаамжтай сургуульд 900 гаруй хүүхэд сурч боловсорч байгаагаас харахад манайд боловсролын хөгжил ямар түвшинд байгаа нь харагдаж байна.

ЭХ СУРВАЛЖ: UMNUGOVINEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Зочин (May 16, 2017 1:52:22 pm )

    Муу ёрын юм шүглэсэн газар бндаа ном уншуулаачээ. Ханбогдынхон жоохон цусаа сэлбэж өөр холын аймгийн хүмүүстэй суумаар. Жоохон дебиль гарууд ихтэй газар бнлээ шүү. Солонгос эзэнтэй орон сууц барьж шахахын оронд сургуульдаа анхаараач.

    • Anonymous (May 17, 2017 3:42:06 am )

      Huts

    • тиитии (May 17, 2017 12:29:59 pm )

      тэнэгт

      • тиитии (May 17, 2017 12:31:30 pm )

        ийм хэрэгт цус ямар хамаатай гэж…

  • Anonymous (May 16, 2017 1:52:51 pm )

    ГОВИЙН ГАНЦ АЙЛ..

  • Anonymous (May 16, 2017 1:54:11 pm )

    ӨӨ ЯМАР ХАРАМСАЛТАЙН БЭ ШОВХ ҮЗҮҮРТЭЙ ХАШААТАЙ БАЙХДАА ЯАНАА. МОНГОЛЧУУД ГЭЖ ХЭЗЭЭ ТОЛГОЙ НЬ ЮМ СЭТГЭДЭГ БОЛЖ СТАНДАРТ ГДГ ЮМ ХӨГЖИХ БОЛОО. УМ МАНИ БАДМИ ХУМ

  • ЗОЧИН (May 16, 2017 3:20:50 pm )

    хан богдийнхний шунал хэтэрсэндээ үйлийн үрээ үүрч байгаа юм даа

  • Nandia (May 16, 2017 5:12:07 pm )

    Hvmvvs yh gj ingej yridag bn hichneen hvvhed unguruud eej aav ah dvvs ni emegnej bhdg makar ni duudaj bdg ter sumin ard irged ymar buruutai gj sum oron nutgin udirdkagud l buruutai shv de tsuuhun hdn mongolchud ngnige hemleed ch yh yum

  • Anonymous (May 16, 2017 5:57:28 pm )

    Өмнөговьд хүмүүс олноороо очиж суурьшаад сургууль нь ачааллаа дийлэхгүй бхад нэмж сургууль барихгүй хашаандаа анхаарахгүй боловсролын яам, сумын захиргаа, сургуулийн багш удирдлагууд бүгд буруутай. Бусад аймгаа бодвол баяжиж хөгжөөд бгаа ш дээ хүмүүс нь. Одоо ухаан ухамсраа хөгжүүлээ!!!

  • Anonymous (May 16, 2017 6:50:23 pm )

    Бүүр аймаар зэвтэй сум шиг хашаануудыг буулгаач ээ.

  • Tsetsenbileg (May 17, 2017 4:35:22 pm )

    Сайн байна уу энэ мэдээлэл постыг устгаж өгнө үүү Бид хөөрхий дүүгийнхээ араас буян ном үйлдэж байгаа . Иймд ингэж хүмүүсд болон ар гэрийхэнд нь дахин2 тэр үйл явдлыг сануулж, олон хүнд харуулахыг хүсэхгүй байна
    Иймэрдүү зүйлээр хөөрхий дүүгийн минь замд битгий саад хийгээч гуйж байна
    Ээж аав нь харвал одоо байгаагаасаа илүү шаналах болно.
    Хүний ухмсартай голоороо нүхтэй хүн л юм бол заавал устгаж өгөөрэй!

antalya rent a car